Нийтлэгдсэн: Wed, Jul 19th, 2017

О.Баасанхүү гишүүн 100 үхрээ 70 саяар үнэлжээ

2017-7-19-baasankhuu

Авлигатай тэмцэх газрын хөрөнгө орлогын мэдүүлгээр манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Дамба-Очир, О.Содбилэг нарын 2016 оны ХОМ-ийг уншигчиддаа хүргэж байна. Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр, дээд албан тушаалтнуудын ХОМ-ийг гаргахдаа мэдүүлэг гаргагчийн Орлого, Гэр бүлийн орлого, Орон сууц-барилга байгууламж, Тээврийн хэрэгсэл, Мал аж ахуй, Газар, Үнэт эдлэл-урлаг, түүхийн үнэт зүйлс, Хадгаламж бэлэн мөнгө, дансны үлдэгдэл, Авлага, Зээл гэсэн 10 хэсгээр задлан гаргадаг ажээ.

УИХ-ын 47 дугаар тойргийн сонгогчдоос парламентад суух “тийзээ” өвөртөлсөн, төрийн эрх барих дээд байгууллага дахь МАХН-ын ганц төлөөлөл О.Баасанхүү гишүүн 2016 оны орлогоо ийнхүү мэдүүлжээ.

  1. Орлого. Түүний өөрийнх нь жилийн орлого 33 сая 353,9 мянган төгрөг байна. Энэ удаад түүний орлого 2015 оныхоос өссөн дүнтэй гарчээ. Тэрбээр 2015 оны ХОМ-тээ өөрийн орлогыг 22.8 сая төгрөг хэмээн мэдүүлсэн байдаг. Түүний гэр бүл 2015 онд нэг ч төгрөгийн орлогогүй байсан ч өнгөрсөн онд огцом дээшилж, 15.6 сая төгрөг олжээ. Ямар ч байсан 2016 оны хувьд О.Баасанхүү гишүүний хувьд гэр бүлийнхээ гишүүдийн хамтаар 48 гаруй сая төгрөгийг өмнөх оноос илүүтэй олж чадсан байна.
  2. Орон сууц. О.Баасанхүү гишүүн орон сууцны нэг, бусад зориулалтын нэг, нийтдээ хоёр орон сууц, барилга байгууламжаа 395 сая төгрөгийн үнэтэй хэмээн бүртгүүлжээ.
  3. Тээврийн хэрэгсэл. Энэ үзүүлэлт дээр эрхэм гишүүн маань бусдыг бодвол их даруухан аж. Тэрбээр 33 сая төгрөгийн үнэтэй ганцхан ширхэг “Тоёота кроун” машинтай гэнэ.
  4. Мал аж ахуй. Эрхэм гишүүн О.Баасанхүү 100 үхэртэй, үнийн дүн нь 70 сая төгрөг.
  5. Газар. Нийт 80 сая төгрөгөөр үнэлсэн, эзэмших эрхтэй 700 метр квадрат хоёр газартай.
  6. Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл. Түүнд одоогоор үнэт зүйл, урлаг түүхийн үнэт эдлэл байхгүй.
  7. Хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэл. Нийтдээ 70.2 сая төгрөгийн хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэлтэй. Тэрбээр 2015 онд 45.3 сая төгрөгийн хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэлтэй байсан бол өнгөрөгч онд үүнийгээ 25 орчим сая төгрөгөөр өсгөсөн байна.
  8. Авлага. Эрхэм гишүүн О.Баасанхүү нэр бүхий гурван иргэнээс 152 сая төгрөгийн авлагатай ажээ.
  9. Зээл. Түүнд ямар нэгэн зээл байхгүй гэнэ.
  10. Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт. Түүний хувьд “Мөөний” ХХК-ийн 1000 ширхэг хувьцааг эзэмшдэг. Мөн “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн 2144 ширхэг хувьцаатай аж.
  11. Эрх, патент, тусгай зөвшөөрөл. Байхгүй.

Эрхэм гишүүн О.Баасанхүүгийн хувьд 2016 он ямар ч байсан хоёр дахь удаагаа төр түшилцэхээр парламентад сонгогдсоны зэрэгцээ өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого нь нэмэгдэж, хадгаламжин дахь хөрөнгө нь өссөн ээлтэй жил байсан бололтой.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Глобал удирдагч дээд сургууль хамгийн олон тэтгэлэгт хөтөлбөртэй
  • Байгууллагын сургалтанд электрон ном, видео хичээл ашиглана
  • Гадаад багштай 45 хоногийн сургалтаар гадаадад суралцах хөнгөлөлт эдлээрэй
  • Хутаг-Өндөр суманд байгалийн гамшигт үзэгдэл болж бага насны хүүхэд энджээ
  • Б.Бат-Эрдэнэ: Ажлын цагаар төрийн албан хаагч сошиал орчинд аялахыг хориглосон
  • “Эрдэнэт”цэнгэлдэх хүрээлэнгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлав
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид цөөнхийн төлөөлөлгүй боллоо
  • Малчин багийг 138 сая төгрөгөөр байгуулна
  • Төрийн албан хаагч 12 сая төгрөгийн хөрөнгө үрэн таран хийжээ
  • Аймгийн ИТХ-ын XI хуралдаан болж байна
  • Баянцагаан багт “Төлөөлөгчийн нэг өдөр” болов
  • “BB” гэдэг нэр, үгнээс юундаа ингэтлээ айж, бэргэнэ вэ
  • “Эрдэнэт” үйлдвэр Булган аймагт хөрөнгө оруулалт хийхээр боллоо
  • Д.Дамба-Очир: Тунгалаг аа, надаас сум аваарай, буудах хэрэгтэй
  • Хүүхдийн эмнэлгийн нээлт боллоо
  • Д.Батлут: Хүүхдүүдэд хоносон хоол өгдөг, тогооч нь халдварт өвчний нян тээгч байна
  • “Орхон эмпати” сургуулийн дотуур байрны хүүхдүүд хоолны хордлогод оржээ
  • Х.Бадамсүрэн: Дэлхийн аваргад шилдэг 40 ажилтнаа явуулахаар шийдвэрлэсэн
  • Өсвөр насныханд үнэ төлбөргүй үйлчлэх “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв”-тэй боллоо
  • Д.Бүүвэйбаатар дарга аа, бохирын ус горхи мэт урссаар байг уу
  • 100 гаруй сурагчийн бүтээлийг 3.5 сая төгрөгөөр худалдан авлаа
  • Н.Үүрцайх: Би энд англи хэл сурахаас гадна амьдралд хэрэгтэй олон чадварыг сурсан
  • Х.Бадамсүрэн: “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкинд нэг ч долларын төлбөр төлөөгүй
  • “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд Хэвлэлийн бага хурал хийлээ
  • Д.Бат-Эрдэнэ захиралтай наймдугаар сургууль тэргүүтэй найман байгууллагад итгэл үзүүлжээ
  • Энэ хоёрын хэн нь нохой бөөстсөн юм бэ
  • Б.Мөнхдалай даргын албанд аудит хийхээс татгалзжээ
  • “Орхон АЗЗА”-г 100 хувь хувьчлахаар болжээ
  • “Сурагч менежер”-үүд сурталчилгаа хийж байв
  • Амарын талбайд сурагчдын үзэсгэлэн худалдаа болов