Нийтлэгдсэн: Wed, Jul 19th, 2017

Д.Дамба-Очир гишүүний орлого огцом буурчээ

2017-7-19-dambaochir

Хоёр дахь удаагаа УИХ-д Эрдэнэтийн 48 дугаар тойргоос сонгогдсон Д.Дамба-Очир гишүүний хувьд 2016 оны хонин жилд өөрийнх нь орлого огцом буурч гэр бүлийн гишүүдийн орлого нь өсчээ.

  1. Орлого. Түүний өөрийнх нь орлого 2016 онд 148 сая, 478.5 мянган төгрөг байна. Тэрбээр 2015 онд 688.8 сая төгрөгийн орлого олж байжээ. Харин гэр бүлийн гишүүдийнх нь орлого 2016 онд 81.6 сая, өмнөх 2015 онд гэр бүл нь 64.6 сая төгрөгийн орлого олжээ.
  2. Орон сууц. Нийтдээ 420 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууцтай.
  3. Тээврийн хэрэгсэл. 139 сая төгрөгийн үнэ бүхий “Ниссан патрол” машинтай. 2015 онд тэрбээр 185 сая төгрөгөөр үнэлсэн “Лексус 570” машинтай байжээ.
  4. Мал аж ахуй. Өнчин ишиг ч байхгүй хэмээн мэдүүлжээ.
  5. Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл. Эрхэм гишүүн Д.Дамба-Очир ийм төрлийн “хобби” байхгүй учраас энэ ангилалд “Юу ч байхгүй” хэмээн мэдүүлжээ.
  6. Газар. Өмчлөх, эзэмших нэг метр кв-т ч газаргүй.
  7. Хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэл. Өнгөрөгч 2016 онд эрхэм гишүүний хадгаламжийн орлого өмнөх оныхоосоо 71.2 сая төгрөгөөр огцом нэмэгдсэн байна. 2015 онд 51.6 сая төгрөгийн хадгаламж, дансны үлдэгдэл, бэлэн мөнгөтэй хэмээн мэдүүлсэн аж.
  8. Авлага. Эрхэм гишүүн маань хэн нэгнээс авах ямар нэгэн авлагагүй ажээ.
  9. Зээл. “Голомт” банкинд 65 сая төгрөгийн зээлтэй.
  10. Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт. Түүний нэр дээр таван компани байдаг. Тэрбээр “Очир төв” ХХК-ийн 1000 ширхэг,

“Очир төв зам” ХХК-ийн 723 мянга 674 ширхэг

“Очир төв тоног төхөөрмж” ХХК-ийн 1000 ширхэг

“Очир пауэр” ХХК-ийн 48821 ширхэг

“ОТК” ХХК-ийн 225 мянга 878 ширхэг хувьцаа эзэмшдэг байна. Эдгээрийн нийт дүрмийн сангийн хэмжээ 9 тэрбум, 994, 7 сая төгрөг гэжээ. Дээрх таван компани түүний 100 хувийн өмч.

  1. Эрх, патент, тусгай зөвшөөрөл. Байхгүй.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Эрдэнэтийн бизнесмэнүүд 100 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ
  • Манжуур хотноо “Эрдэнэт хотын эдийн засаг, соёлын өдрүүд” болов
  • “Уяачид, унасан хүүхдүүд” сэтгэл хангалуун байна
  • ЭЕШ-ыг шинэ технологиор амжилттай явууллаа
  • “Эрдэнэт” чуулгынхан Манжуурын тайзнаа анх удаа тоглолоо
  • Глобал удирдагч дээд сургууль хамгийн олон тэтгэлэгт хөтөлбөртэй
  • Байгууллагын сургалтанд электрон ном, видео хичээл ашиглана
  • Гадаад багштай 45 хоногийн сургалтаар гадаадад суралцах хөнгөлөлт эдлээрэй
  • Хутаг-Өндөр суманд байгалийн гамшигт үзэгдэл болж бага насны хүүхэд энджээ
  • Б.Бат-Эрдэнэ: Ажлын цагаар төрийн албан хаагч сошиал орчинд аялахыг хориглосон
  • “Эрдэнэт”цэнгэлдэх хүрээлэнгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлав
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид цөөнхийн төлөөлөлгүй боллоо
  • Малчин багийг 138 сая төгрөгөөр байгуулна
  • Төрийн албан хаагч 12 сая төгрөгийн хөрөнгө үрэн таран хийжээ
  • Аймгийн ИТХ-ын XI хуралдаан болж байна
  • Баянцагаан багт “Төлөөлөгчийн нэг өдөр” болов
  • “BB” гэдэг нэр, үгнээс юундаа ингэтлээ айж, бэргэнэ вэ
  • “Эрдэнэт” үйлдвэр Булган аймагт хөрөнгө оруулалт хийхээр боллоо
  • Д.Дамба-Очир: Тунгалаг аа, надаас сум аваарай, буудах хэрэгтэй
  • Хүүхдийн эмнэлгийн нээлт боллоо
  • Д.Батлут: Хүүхдүүдэд хоносон хоол өгдөг, тогооч нь халдварт өвчний нян тээгч байна
  • “Орхон эмпати” сургуулийн дотуур байрны хүүхдүүд хоолны хордлогод оржээ
  • Х.Бадамсүрэн: Дэлхийн аваргад шилдэг 40 ажилтнаа явуулахаар шийдвэрлэсэн
  • Өсвөр насныханд үнэ төлбөргүй үйлчлэх “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв”-тэй боллоо
  • Д.Бүүвэйбаатар дарга аа, бохирын ус горхи мэт урссаар байг уу
  • 100 гаруй сурагчийн бүтээлийг 3.5 сая төгрөгөөр худалдан авлаа
  • Н.Үүрцайх: Би энд англи хэл сурахаас гадна амьдралд хэрэгтэй олон чадварыг сурсан
  • Х.Бадамсүрэн: “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкинд нэг ч долларын төлбөр төлөөгүй
  • “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд Хэвлэлийн бага хурал хийлээ
  • Д.Бат-Эрдэнэ захиралтай наймдугаар сургууль тэргүүтэй найман байгууллагад итгэл үзүүлжээ