Нийтлэгдсэн: Wed, Aug 23rd, 2017

Д.Батлут: Хоёр орны гэхээс илүү Эрдэнэтчүүдийн эрх ашиг хамгийн түрүүнд байх ёстой

 

           Нэг өглөө босоход таны эрх чөлөөг хязгаарлан зам хааж гишгэх газаргүй болговол хэн ч дуртай байхгүй. Тэр дундаа эрх чөлөөт монголчуудын хувьд урагшлах зам, ажил албандаа явдаг жим харгуйг нь хаасан, хөдөлгөөнийг нь хязгаарласан байхыг таатай хүлээж авдаггүй ард түмэн. Өнгөрөгч долоо хоногийн баасан гаригийн өглөө хотын төвөөс гэр хороолол руу өгссөн төв замыг хааж үл ойлгоцол үүсгэсэн явдал манай хотод болсон.

 БНЧех улсын хөрөнгө оруулалттай “Их хаадын цуваа” компанийн удирдлага зам өргөтгөх нэрээр гэр хороолол, городыг холбосон урсгалын хөдөлгөөнийг зогсоосон. Энэ үеэрээ хэдхэн сарын өмнө хийсэн явган хүний замын хавтанг хуулж хаясан байна. Дээрх үйлдлийг аймаг, орон нутгийн удирдлага шуурхай ажиллаж, төв замын хөдөлгөөнийг өмнөх хэмнэлд нь оруулсан юм.

Улс дотор улс байгуулах гэсэн эрхмүүд мэр сэр дуулддаг. Түүн шиг аймаг дотор аймаг байгуулах гэсэн шиг “Их хаадын цуваа” компанийнхан “Евро эко төгөл” хороолол байгуулж буй нэрээр орон нутагтай байгуулсан гэрээгээ биелүүлэлгүй өдий хүрсэн. Бүр сүүлдээ аймгийн удирдлагын өмнөөс “Бид ардаа том хүнтэй, та нар хоёр орны тэр дундаа чехүүдийн эрх ашгийг хөндөх эрхгүй” хэмээн аашилж, аяглах нь хэрээс хэтэрсэн тухай аймгийн удирдлагын зүгээс ярьж байна.21013648_1929851693947881_1559783756_n

Аймгийн Засаг дарга Д.Батлут даваа гарагийн үдээс хойш “Их хаадын цуваа” компанийн сүйтгэсэн орчинтой газар дээр нь танилцсан. “Их хаадын цуваа” компанийн дур зоргоороо үйлдлээс хэдхэн хоногийн өмнө манай хотод байгалийн гамшигт үзэгдэл үер бууж эрдэнэт хүний амь нас эрсэдсэн. Иргэд төдийгүй байгаль орчин, хотын хөгжилд хохирол учруулсан гамшигтай зэрэгцэн “Их хаадын цуваа” компанийн орон нутгийн бүтээн байгуулалтын эсрэг хийсэн “дажин”-тай аймгийн удирдлагууд танилцсан юм. Бид энэ үеэр аймгийн Засаг даргаас цөөн асуултад хариулт авсан юм.

-Нэг зам барихын тулд өмнөх бүтээн байгуулалтыг нурааж байгааг иргэд ойлгохгүй байна. Хэн дуртай нь зам хааж иргэдийг бухимдуулж амьдралд нь дарамт үүсгэлээ. Зам дагасан айл өрхүүд айж байна. Энэ бүхнийг та юу гэж үзэж байна вэ ?

-“Их хаадын цуваа” компанийн зам барих нэрээр нураасан бүхнийг харж, үзэж явна. Өнөөдөр орон нутагт, Эрдэнэт хотод Орхон аймгийн удирдлага гэж байгаа. Аймаг, орон нутгийн хөгжлийн төлөө, Эрдэнэт хотын төлөө бүтээн байгуулах гэсэн хэн бүхэнтэй хамтран ажилладаг бизнесийнхэнийг дэмждэг аймгийн ЗДТГ, Хотын захирагчийн алба гээд байгууллагууд бий. Энэ компанийнхан зам тавих ажлынхаа тухай манай холбогдох албаныхантай уулзаад төслөө танилцуулах ёстой байсан. Ийм зүйл болоогүй. Манайхан шуурхай ажиллаж богино хугацаанд арга хэмжээ авсан. Гэвч эдний хувьд бидний хийсэн, бүтээсэн ажлыг сүйтгэсэн байгааг хараад гайхаж байна. Иргэдийн уурладаг, бухимддаг нь ч зөв. Иргэдэд хийх ажлынхаа талаар мэдээлэл өгч бүтээн байгуулалтын хувьд хамтран ажиллах хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгэн мөнгөтэй, эрх мэдэлтэй гэдэгтээ эрдээд асуудлыг хүчээр шийдэх эрх хэнд ч байхгүй.21039868_1929851547281229_1341475641_n

-“Их хаадын цуваа” компанийн “Евро эко төгөл” төслийн анхны гэрээ байгуулагдсанаас хойш гурван удаа өөрчлөлт орсон. Төслийг зогсоох тухай захирамжийг аймгийн Засаг дарга асан С.Дангаасүрэн гаргаж байсан. Дээрээс том даргын үүрэгдсэний дагуу энэ төсөл цааш үргэлжилсэн сураг байдаг. Гэсэн ч төслийн мөн чанар улам дордож хүүхдийн цэцэрлэг, сургууль барих буюу нийгмийн өмнө хүлээсэн бүтээн байгуулалт бүгд хасагдсан тухай дуулдсан. Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төсөл учраас бид хүлцэнгүй байх ёстой юу. Аймгийн зүгээс төсөлд ямар оролцоотой байна вэ, яг өнөөдрийн байдлаар?21040702_1929851483947902_24553134_n

Монгол, Чех хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл байж болно. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ ийм том төсөл хэрэгжүүлж байгаа нэрээр эрдэнэтчүүдийн эрх ашгийг хөндөх учиргүй. Орон нутгийн удирдлагад танилцуулаагүй байж дээрээс, яамнаас хийж байгаа бүтээн байгуулалтын ажил нэрээр дураараа зам хаах, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах эрх хэнд ч байхгүй.  Ямар ч байсан миний хувьд хоёр орны гэхээсээ илүүтэй Эрдэнэтчүүдийн эрх ашиг хамгийн түрүүнд байх ёстой гэж бодож байна. Би аймгийн Засаг даргын хувьд иргэдийнхээ эрх ашгийг хамгийн түрүүнд тавина. Аймаг, орон нутгийн хувьд энэ төсөл манай аймагт хэрэгжих шаардлагатай юу гэдгийг ч эргэн харах болно. Би өмнө нь ч хэлсэн энэ компанийн ард ямар ч том албан тушаалтан байх нь хамаагүй. Аймгийн Засаг даргын хувьд иргэдийн эрх ашиг эн тэргүүнд байх учраас “Их хаадын цуваа”-гийн хийсэн энэ бүх үйлдэлд тодорхой арга хэмжээ авах болно. Таны хэлж буйтай ч санал нэг байна.

Н.Төр

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Д.Соёлчхүү дарга аа, өнөөх төрийн албаны стандарт энэ тэр нь яасан бэ
  • Ар булагт хоёр үхэр үхжээ
  • Өмнөх удирдлагуудтай холбоотой 18 зээлийг цагдаад шилжүүлжээ
  • “Азар, Базар, Тазар” гуравт өгөх Ардын намын хариулт
  • Б.Жигдэнгомбо: Нэг ч иргэн, байгууллагаас дүгнэлт гаргуулахаар хандаагүй
  • Удирдах зөвлөлөөс намын хорооны дарга нарт “Хариуцлага тооцохгүй” гэсэн шийдвэр гарчээ
  • Эрдэнэтчүүд Оюунлаг болоход төв замын хөдөлгөөн ямар гай болов
  • Ц.Одгэрэл: Малчны хороолол байгуулах чиглэлээр асуудлыг шийднэ
  • Б.Дашцэрэн: Зургаан настнуудын анги дүүргэлт 39 хүүхэд байна
  • А.Түвшинжаргал: Манай аймагт Мэргэжлийн хяналтын газар гэж байна уу
  • Байгууллагын дарга нар “Гэрийн даалгавар”-аа хийдэггүй,зүгээр л гурилддаг
  • Л.Тайвантуул: Цэцэрлэгийн хамран сургалт 86.5 хувьтай байна
  • Эрдэнэтийн иргэдийн амь насыг нэг төгрөгөөр ч үнэлдэггүй
  • Иргэдийн бүлгийг илүүтэй дэмжжээ
  • Хэрэглэхийг хориглосон хоол хүнсийг сурагчид сонгож байна
  • ИНФОГРАФИК: Монгол Улсын боловсролын салбарын СТАТИСТИК
  • Сургуулийн орчинд хориглосон хоол хүнсний жагсаалт
  • Ерөнхий боловсролын 24 сургуульд 19554 сурагч суралцана
  • Өнөөдөр эх хэлний өдөр
  • СУРАГЧДЫН ШИРЭЭ, САНДЛЫН СТАНДАРТЫГ МЭДЭХ ҮҮ?
  • ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА П.ПҮРЭВЛХАГВА МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
  • Сургууль, цэцэрлэгийн засварын ажил дуусч байна
  • Багш нар цалингаа нэмэхийг шаардлаа
  • ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ӨЛГИЙ НУТГААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ
  • Д.Батлут: Хоёр орны гэхээс илүү Эрдэнэтчүүдийн эрх ашиг хамгийн түрүүнд байх ёстой
  • Эрдэнэт үйлдвэр онцгой байдлын ажилтнуудад тусламж хүргүүллээ
  • О.Содбилэг гишүүний гэр бүл ямар ч орлого олоогүй
  • Д.Дамба-Очир гишүүний орлого огцом буурчээ
  • О.Баасанхүү гишүүн 100 үхрээ 70 саяар үнэлжээ
  • Говилын нийтийн орон сууцыг цэвэр, бохир усанд холбох ажлыг судалж байна