Нийтлэгдсэн: Fri, Aug 25th, 2017

Багш нар цалингаа нэмэхийг шаардлаа

20170825_133330 copy

  Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын багш нар Монгол улсын Засгийн газраас боловсролын салбарт ажиллагсдын цалин, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийг шаардан мэдэгдэл хүргүүлээд байгаагийн зэрэгцээ өөрсдийн эрх ашгийг хамгаалах Түр хороог байгуулсан билээ. Аймгийн сургууль, цэцэрлэгийн багш нар Түр хорооныхонтой үзэл болод нэгтэй буйгаа мэдэгдэхийн зэрэгцээ орон нутагтаа салбарыг нь байгуулсан аж. Монголын багш нарын цалингаа нэмэгдүүлэх шаардлагад Засгийн газар “Цалин нэмэх боломжгүй” гэсэн хариу өгөөд байгаа. Үүнийг эсэргүүцэн аймгийн багш нарын Түр хорооноос хэвлэлийн баг хурал зарлаж энэ сарын 30-нд томоохон жагсаал цуглаан зохион байгуулахаа мэдэгдсэн юм.

Тэдний энэ шаардлагыг аймгийн ҮЭХ-ны удирдлага дэмжин багшийн хөдөлмөрийг бодитой үнэлэх, цалин нэмэгдүүлэх, илүү цагийн мөнгө, бусад нэмэгдлийг нэмэх боломж гарц бий гэдгийг онцолж байлаа. “Өнөөдөр манай аймгийн хувьд 1-5 жил ажиллажсан байгш 535 мянга, хамгийн олон жил ажилласан багш нар 608.3 мянган төгрөгийн нэрлэсэн цалинтай. Дээрх мөнгөнөөс татвар, НДШ, бусад шимтгэлээ төлөөд гар дээрээ 400 мянган төгрөг авдаг. Энэ нь хаанаа ч хүрэлцэхгүй байна. Бид цалингийнхаа 70 хувийн зээлд өгч байна. Үлдсэн. 30 хувь болох мөнгөөр амьдарч байгааг төр засагт дуулгах цаг болсон. Багш нар цалингаас цалингийн хооронд өр тавин амьдарч байна. Багш нарын цалин арилжааны банкнуудын шалгуурт тэнцдэггүй, 2014 онд цалинг 10 хувь нэмсэнээс хойш дахиж нэмэгдээгүй. Гэтэл амьдралын төвшин энэ хооронд хоёр дахин унаад байгааг төр засаг мэдрэхгүй байна. Бид төр засгаа хүндэлж, эдийн засгийн боломж зэргийг харгалзан удаан хугацаанд хүлээсэн. Өнөөдөр тэвчээрт хязгаар байдаг учраас амьдрал хүндэрлээ. Цалингаа нэмэгдүүлмээр байна” хэмээн мэдэгдэж байна.20170825_132956 copy

Аймгийн багш нарын Цалин нэмэгдүүлэх түр хорооны гишүүн Н.Цэцэгсүрэн “Би улсад 32 жил ажиллаж байгаа ахмад багш. Өнөөдөр сургууль төгсөж ирсэн болон 5 хүртэлх жил ажиллаж байгаа багш 535 мянган төгрөг. Олон жил ажилласан багш 608 мянган төгрөгийн цалин авдаг. Зөрүү нь 73 мянган төгрөг. Багшийн хөдөлмөрийн үнэлэмж ийм зөрүүтэй, бага учраас аргагүйн эрхэнд дуу хоолойгоо төр засагт дуулгахаас өөр аргагүй байдалд хүргэлээ. Олон жил тэвчээртэй хүлээсэн. Улс орны нөхцөл байдал хүнд байгааг ойлгож байна. Багш нарын амьдрал түүнээс ч хүнд боллоо. Бидний хөдөлмөрийн үнэлэмж маш доогуур байна. Цалин мөнгө амьдралд хүрэлцэхгүй байна. Ирээдүйн Монгол орны эздийг сургаж байгаа багш нарын цалин үнэхээр бага. Иймээс ахмад багш нар бид энэ тэмцэлд нэгдэж байгаа” хэмээлээ.20170825_133114 copy

Цалин нэмэгдүүлэх түр хорооны гишүүн Н.Энхчимэг “Цэцэрлэгийн багш нар өглөө 07.30-аас орой 17.30 цаг хүртэл буюу бараг 10 цаг тасралтгүй ажилладаг. Сургуулийн өмнөх боловсролын багш нарын онцлог гэвэл чимээ шуугиантай орчинд ажилладаг, анги дүүргэлт ихтэй байдаг. Бид 2-5 настай хүүхдийн хүн болох үндэс суурийг нь зөв тавихын төлөө ажилладаг. Тэдний амь нас, эрүүл мэндийг бүрэн хариуцдаг. Гэтэл цэцэрлэгийн багш нар сургалтын хэрэглэгдэхүүн, материал гарын авлагаа өөрсдөө бэлддэг. Өөрөөр хэлбэл, гар дээр авсан цалингаасаа хичээлийн хэрэглэгдэхүүнээ бэлддэг. Цэцэрлэгийн төсөвт хичээлийн хэрэглэгдэхүүний мөнгө хөрөнгө зардал суудаггүй. Энэ нь цалин багатай багш бидэнд маш их хүндрэлтэй, дарамт үүүсгэдэг. Өнөөдөр манай цэцэрлэгийн багш нарын дунд өр, зээлгүй хүн гэж байхгүй.  Оюутны зээл, хэрэглээний зээл, цалингийн зээлээ төлсөөр багш нар гар дээрээ 80-90 мянган төгрөг авдаг. Үүний зэрэгцээ ахмад болон залуу багш нарын цалингийн зөрүү 73 мянган төгрөг байгаа нь олон жил боловсролын салбарт ажилласан ахмад багш нарын хувьд үнэхээр хүнд байна. Улс эх орондоо олон жил ажиллачихаад 608 мянган төгрөгийн цалин авч хөдөлмөрөө үнэлүүлдэг. Бидний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх цаг болсон. Тэр дундаа цэцэрлэгийн багш нарын хөдөлмөрийн онцлог тэр зэргийг харгалзах төр засаг хөдөлмөрийг нь үнэлэх цаг болсон” гэв.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Зуу насалж зургаадай таяг тулсан Э.Лхамсүрэн гуайд хүндэтгэл үзүүлэв
  • Сар шинээр 18 эх амаржиж 9 хүү, 9 охин мэндэлжээ
  • Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоов
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт” үйлдвэрт шахсан 14.6 тэрбум төгрөгний үнэтэй номын нэхэмжлэл шүүхэд хүрчээ
  • “Б.Б” номын зохиогч Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” группыг удирдана
  • ИТХ-ын даргын санаачлагаар шинийн нэгэнд “Мандал” өргөнө
  • “Хөгжлийн түүчээ–хүний хөгжил” аян нээлтээ хийв
  • Өвчин гарсан чиглэлд зорчиж золгуут хийхгүй байхыг анхааруулав
  • Аймгийн арслан Б.Гантөмөр гал тахиа жил “босоо” байлаа
  • Үр дүнгийн гэрээ байгуулав
  • “Орхон тариа” ХХК газар тариалангийн салбартаа “Далай аварга” болов
  • С.Цэнд-Аюуш: Мал эрүүл бол Монгол хүн эрүүл байна
  • Сэтгүүлчдийн байгууллага шинэ төрх, шинэ менежментээр ажиллах цаг ирлээ
  • Ж: Сауле: Байрны асуудал иргэдэд аюул учруулах хэмжээнд хүрсэн
  • “Орхон эмпати” сургуулийн гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй
  • Д.Батлут: Би хаалтын гэрээ хийгээгүй
  • Чимээгүй хотын наагуур “модон хөшиг” татна
  • Тэргүүлэгчдийн хурал болов
  • ТАЙЛБАР
  • Фургон автомашин өгөхөөр боллоо
  • Ө.Энхтүвшин: Улсын нөөцөөс 200 тн өвс үнэгүй олгоно
  • Улсын Онцгой комиссынхон ажиллаж, газар дээр нь асуудлыг шийдлээ
  • Цагаанчулуут багаас “Улсын сайн малчин” тодорлоо
  • “Тойрон хүрээлэгчид” нь иргэд юм биш үү
  • Мартсаныг нь сануулсан шүгэлтэй, тайван жагсаал болов
  • Ахмадын хорооны даргаар Х.Буянхишиг сонгогджээ
  • Хуучин төхөөрөмжөө өгөөд шинийг аваарай