Нийтлэгдсэн: Fri, Sep 1st, 2017

ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА П.ПҮРЭВЛХАГВА МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

21192823_337824440000214_8719980067145121740_nЭх орон, Эрдэнэт хотынхоо ирээдүй болсон хүүхэд багачууд, сурагчид, оюутан залуус, сурган хүмүүжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж байгаа багш, сурган хүмүүжүүлэгчид Та бүхэндээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Орхон аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс болон хувиасаа “Эрдмийн баяр”-ын өдөр, 2017-2018 оны шинэ хичээлийн жилийн баярын мэндийг хүргэж, эрдэм номын гэгээн их үйлсэд тань амжилт хүсэн мэндчилье.
Улс, орон нутгийн хөгжлийн гарц нь мэдлэгийн нийгэмд шилжиж, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гарган мэдлэгт суурилсан эдийн засгийг бэхжүүлж чадсан улс орон, аймаг хот хөгждөг тийм цаг үе нэгэнт ирсэн билээ. Мөн чанартай боловсрол нь бүтээмж болон мэдлэгийг дэмжин хөгжүүлж, бичиг үсэг, математикт суралцахтай ижил задлан шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, танин мэдэхүйн чадвар, хувь хүний хөгжил буюу ХҮН болж төлөвших харилцааны чадваруудыг хөгжүүлдэг гэдгийг манай ээж аавууд, бүх шатны багш, сурган хүмүүжүүлэгчид сайн мэдэх билээ. Иймд чанартай боловсрол, чадварлаг иргэдийн мэдлэгт суурилсан бүтээгдэхүүнд тулгуурласан эдийн засгийг бэхжүүлсэн аймаг, хот байх нь бид бүхний хамтын ажиллагааны үр дүн. Орон нутгийнхаа бие даасан байдал, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал боловсролын салбараа байнга бодлогынхоо цөмд байлгаж, дэмжиж ирсэн. Цаашид ч олон талаар, бүхий л боломж нөхцөлөөр дэмжиж ажиллахаа илэрхийлэхэд таатай байна.
Энэ хичээлийн жилд 34 цэцэрлэгт 8000 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, ерөнхий боловсролын 24 бүрэн дунд сургуульд 19554 сурагч суралцана. Мөн Орхон аймагт эрдмийн уурхай болон ажиллаж байгаа их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд Эрдэнэтийн гэх боловсролын брэндийг эзэмшиж, өрсөлдөх чадвартай, чадварлаг олон олон оюутан залуус суралцана.
Боловсролын салбарын бүтээлч, оюунлаг, эвсэг хамт олон, Орхон аймгийнхаа хөгжлийн хурдасгуур, манлайлагчид байгаад тань талархаж, хүүхэд багачууд, оюутан залуус маань эрүүл саруул, хөгжил баясалтай, сурч мэдэх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн, багш нар маань сэтгэл өөдрөг, амжилт бүтээл арвинтай байхыг хүсэн ерөөе.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Зуу насалж зургаадай таяг тулсан Э.Лхамсүрэн гуайд хүндэтгэл үзүүлэв
  • Сар шинээр 18 эх амаржиж 9 хүү, 9 охин мэндэлжээ
  • Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоов
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт” үйлдвэрт шахсан 14.6 тэрбум төгрөгний үнэтэй номын нэхэмжлэл шүүхэд хүрчээ
  • “Б.Б” номын зохиогч Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” группыг удирдана
  • ИТХ-ын даргын санаачлагаар шинийн нэгэнд “Мандал” өргөнө
  • “Хөгжлийн түүчээ–хүний хөгжил” аян нээлтээ хийв
  • Өвчин гарсан чиглэлд зорчиж золгуут хийхгүй байхыг анхааруулав
  • Аймгийн арслан Б.Гантөмөр гал тахиа жил “босоо” байлаа
  • Үр дүнгийн гэрээ байгуулав
  • “Орхон тариа” ХХК газар тариалангийн салбартаа “Далай аварга” болов
  • С.Цэнд-Аюуш: Мал эрүүл бол Монгол хүн эрүүл байна
  • Сэтгүүлчдийн байгууллага шинэ төрх, шинэ менежментээр ажиллах цаг ирлээ
  • Ж: Сауле: Байрны асуудал иргэдэд аюул учруулах хэмжээнд хүрсэн
  • “Орхон эмпати” сургуулийн гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй
  • Д.Батлут: Би хаалтын гэрээ хийгээгүй
  • Чимээгүй хотын наагуур “модон хөшиг” татна
  • Тэргүүлэгчдийн хурал болов
  • ТАЙЛБАР
  • Фургон автомашин өгөхөөр боллоо
  • Ө.Энхтүвшин: Улсын нөөцөөс 200 тн өвс үнэгүй олгоно
  • Улсын Онцгой комиссынхон ажиллаж, газар дээр нь асуудлыг шийдлээ
  • Цагаанчулуут багаас “Улсын сайн малчин” тодорлоо
  • “Тойрон хүрээлэгчид” нь иргэд юм биш үү
  • Мартсаныг нь сануулсан шүгэлтэй, тайван жагсаал болов
  • Ахмадын хорооны даргаар Х.Буянхишиг сонгогджээ
  • Хуучин төхөөрөмжөө өгөөд шинийг аваарай