Нийтлэгдсэн: Fri, Sep 1st, 2017

Өнөөдөр эх хэлний өдөр

8 copy

Б. Ренчин                                            Монгол хэл

Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,

Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.

Сонсох бү яруу баялгийг гайхан баясч,

Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

                               Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг

                               Уйтгарлан бодоход урам зоригий мину сэргээсэн,

                               Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,

                               Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!

Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт,

Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч,

Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт

Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!

                               Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан,

                               Өдөр бүр үгсий эрдэний чинь баярлан түүнэм.

                               Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдий чинь

                               Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм!

Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь

Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд,

Сэлбэлгүй сэцэн оюутан, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлье хэмээн

Сэтгэл урмас бадран бахдамуу, үсэн буурал өтгөс би!

                               Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь

                              Хурц авьяаст хөвүүд дүү нар, халуун элэгтэн хотлоор,

                              Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж,

                               Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан!

Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,

Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.

Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,

Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

            Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүх нийтэд хандсан анхны зарлигаа гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарлалаа. Зарлигт “Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа  болсон  язгуур  соёл, өв уламжлал, төрт ёсны түүхээ дээдлэн хамгаалж, төрийн албан бичиг баримтыг хуульд нийцүүлэн хөтлөх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр эх хэл, түүх соёлоо сурталчлах, иргэн бүр төрөлх монгол эх хэлээрээ зөв ярьж, зөв бичих бүх ард түмний хөдөлгөөн өрнүүлэх зорилгоор жил бүрийн 9 дүгээр сарын 01-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласугай.

    Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бүх шатны сургалтын байгууллагууд “Эх хэлний өдөр”-ийг  жил бүрийн энэ өдөр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлсүгэй.

    “Эх хэлний өдөр”-ийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд:

а/ Бүх нийтээр монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх, төрийн болон захиргааны албан бичиг хэрэг хөтлөлтийг монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээнд нийцүүлэх, монгол хэл бичиг, кирил үсгийн дүрмээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гарган ажиллах;

б/ “Эх хэлний өдөр”-ийг угтаж, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагууд эх хэлээ сурталчлах, түүгээр бахархах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн эх хэл соёл, түүх, зан заншил, өв уламжлалын тухай мэдээ мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийг орон даяар нэвтрүүлэхийг  хэвшүүлж ажиллахыг уриалсугай.

Монгол Улсын их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд жил бүрийн “Эх хэлний өдөр”-ийн хичээлийн нэгдүгээр цагийг монгол хэл, монгол уран зохиол, Монголын түүхийн хичээлийн сэдэв агуулгад багтаан явуулахыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад даалгасугай” гэжээ.

“… Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл

Чин зоригт өвөг дээдсийн маань өв их эрдэнэ…”

хэмээн хэлэлцдэг төрөлх монгол эх хэл маань даяаршлын эрин үед танигдахын аргагүй болтлоо хувьсан өөрчлөгдөж байна. Зуунаас зууныг дамжин шинэ үгсийн сангаар шинэчлэгдэн баяждаг эх хэл маань эрдэнэ мэт үнэт зүйлсээ хадгалан авч үлдээд, хуучирч улирсныг нь эрэг рүүгээ хаялан гаргаж, ямагт ариудаж байдаг Сүн далай мэт билээ. Орчин цагийн эх хэлний эзэд болсон та бид гадаад хэлийг эзэмшиж, XXI зууны соёлын түрэлт, түрэмгийлэлд автахын хэрээр монгол хэлнийхээ унаган төрхийг алдагдуулсаар байгаа. Эх хэлний хэрэглээний цар хүрээ хумигдаж, хэвлэл мэдээллийн орчны монгол хэлээр харилцаж, энэ нь монгол хэлний үгийн сангийн бүрэн төлөөлөл мэт болжээ. Хэл үгүй бол үндэстэн мөхдөг хүн төрөлхтний гашуун сургамж байна.

Хэл, хэлээ дагасан сэтгэхүй, сэтгэлгээг хөгжүүлж, улс орныхоо нэгдмэл байдлыг хангах нь монгол төрийн бодлогын үндэс, суурь юм. Монгол хэл бүтэн байж Монголын ард түмэн, Монгол төр  энх оршино. Баян тансаг эх хэлээ дээдэлж, суралцаж, сурталчлан дэлгэрүүлж, ард иргэд нийтээрээ зөв ярьж, зөв бичдэг болохыг уриалсан Ерөнхийлөгчийн зарлигийг олон нийт сайшаан дэмжиж хэрэгжүүлнэ гэж итгэж байна” хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ үеэр онцоллоо.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Зуу насалж зургаадай таяг тулсан Э.Лхамсүрэн гуайд хүндэтгэл үзүүлэв
  • Сар шинээр 18 эх амаржиж 9 хүү, 9 охин мэндэлжээ
  • Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоов
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт” үйлдвэрт шахсан 14.6 тэрбум төгрөгний үнэтэй номын нэхэмжлэл шүүхэд хүрчээ
  • “Б.Б” номын зохиогч Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” группыг удирдана
  • ИТХ-ын даргын санаачлагаар шинийн нэгэнд “Мандал” өргөнө
  • “Хөгжлийн түүчээ–хүний хөгжил” аян нээлтээ хийв
  • Өвчин гарсан чиглэлд зорчиж золгуут хийхгүй байхыг анхааруулав
  • Аймгийн арслан Б.Гантөмөр гал тахиа жил “босоо” байлаа
  • Үр дүнгийн гэрээ байгуулав
  • “Орхон тариа” ХХК газар тариалангийн салбартаа “Далай аварга” болов
  • С.Цэнд-Аюуш: Мал эрүүл бол Монгол хүн эрүүл байна
  • Сэтгүүлчдийн байгууллага шинэ төрх, шинэ менежментээр ажиллах цаг ирлээ
  • Ж: Сауле: Байрны асуудал иргэдэд аюул учруулах хэмжээнд хүрсэн
  • “Орхон эмпати” сургуулийн гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй
  • Д.Батлут: Би хаалтын гэрээ хийгээгүй
  • Чимээгүй хотын наагуур “модон хөшиг” татна
  • Тэргүүлэгчдийн хурал болов
  • ТАЙЛБАР
  • Фургон автомашин өгөхөөр боллоо
  • Ө.Энхтүвшин: Улсын нөөцөөс 200 тн өвс үнэгүй олгоно
  • Улсын Онцгой комиссынхон ажиллаж, газар дээр нь асуудлыг шийдлээ
  • Цагаанчулуут багаас “Улсын сайн малчин” тодорлоо
  • “Тойрон хүрээлэгчид” нь иргэд юм биш үү
  • Мартсаныг нь сануулсан шүгэлтэй, тайван жагсаал болов
  • Ахмадын хорооны даргаар Х.Буянхишиг сонгогджээ
  • Хуучин төхөөрөмжөө өгөөд шинийг аваарай