Нийтлэгдсэн: Thu, Sep 7th, 2017

Эрдэнэтийн иргэдийн амь насыг нэг төгрөгөөр ч үнэлдэггүй

5             Манай

улсын хэмжээнд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг Авто тээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газар эрхлэн явуулдаг. Өөрөөр хэлбэл, энэ байгууллага зорчигч тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Манай аймгийн хувьд ч ялгаагүй. Өглөөний 09.00 цагаас өдрийн 16.00 цаг хүртэл цаг тутмын давтамжтайгаар Эрдэнэтээс Улаанбаатар, Улаанбаатараас Эрдэнэт рүү зорчигч тээврийн үйлчилгээг явуулах үүргийг эднийхэн хүлээдэг. Тэгвэл энэхүү төрийн өмчит үйлдвэрийн газар Эрдэнэтээс Улаанбаатар луу явдаг иргэдийн амь насыг нэг төгрөгөөр ч үнэлдэггүй гэвэл уншигч та бүү гайхаарай. Эрдэнэтээс нийслэл рүү явах иргэн Барилгачдын талбайгаас том оврын автобус, тендэртэй таксигаар үйлчлүүлдэг. Иргэдийн хувьд зорчих тасалбараа “Орхон” тээвэр авто замын газрын тасалбар түгээврээс авдаг. Зорчигчийн авсан тийзэн дээр “Зорчих тасалбарын үнэ, тээврийн хөлс, амь даамгал, суудлын дугаар” бичигддэг. “Амь даатгал” гэсэн хэсэгт Эрдэнэтээс авсан тасалбар дээр мөнгө бичигддэггүй. 6

Тээврийн хөлс л шууд бичигдэнэ. Зорчих тасалбарыг дагалдаж иргэнд олгодог Е баримт буюу мөнгөний баримтан дээр ч “Амь даатгал 0.00” гэж хэвлэгддэг. Эндээс харвал Эрдэнэтээс Улаанбаатар, Дархан-Уулыг чиглэсэн иргэдийн хувьд амь нас нь ямар ч даатгалд хамрагдаагүй. Нэг үгээр хэлбэл, таны амь нас Монгол төрийн төлөөлөл болсон Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т бол ямар ч үнэгүй гэхэд болно. Машины том, жижгээс хамааран иргэний таны төлсөн 15-25 мянган төгрөг бол Авто тээврийн үндэсний төв буюу татварын газар, тухайн чиглэлд үйлчилгээ үзүүлж буй хувийн хэвшил хоёрын данс руу хуваагдан орно. Зорчих тасалбарын үнэ болох 15-25 мянган төгрөг иргэний халааснаас гарч байгаа ч энэ мөнгөнөөс нэг төгрөг ч таны амь насны төлөөх амь даатгалд зарцуулагддаггүй гээд бод доо.12

Улсын хэмжээнд бүх газарт ийм байдаг уу гэвэл бас ч тийм биш бололтой. Таны өмнө Улаанбаатараас Эрдэнэт рүү зорчсон иргэний тасалбар байна. Том оврын автобусаар 15 мянган төгрөгний үнэтэй зорчих тасалбараар зорчсон иргэний Амь даатгалыг 200 төгрөгөөр үнэлжээ, Авто тээврийн үндэсний төвийнхөн. Эрдэнэтийнхээс арай дээр харагдана, ядаж л таны амь нас энэ удаад Монголын төрд 200 төгрөгийн үнэ хүрч байна. Иргэнд өгдөг Е баримт дээр “Амь даатгал 200.00” гэж бичигджээ. Ийм нэг гаж гэмээр ч юм шиг эсвэл иргэдээ доромжилсон тогтолцоог одооноос эргэн харахгүй бол уйлах багадаж инээх ихдэх асуудал гарч мэдэх нь.3

Энд бас нэг сонирхол татах зүйл бий. Иргэд ямар нэгэн зүйл, тэр тусмаа зорчих тасалбар авсан ч хариуд нь гар дээрээ Е баримт гэдэг алга дарам цаас авдаг. Эрдэнэтээс олгодог Е баримтан дээр “Бүртгүүлэх дүн 1000” гэж байгаа бол Улаанбаатараас олгосон хуудсан дээр “Бүртгүүлэх дүн 1200” гэж байх юм. Зорчих тасалбарын үнэд 15 мянга тэр бүү хэл 25 мянган төгрөг төлсөн ч таны гар дээр өгч буй Е-баримтад “Бүртгүүлэх дүн 1000-1200 төгрөг” байгааг үнэндээ ойлгохгүй байна. Татварынхан тайлбар хийх биз. Ер нь шууд утгаар нь ойлговол Эрдэнэтээс Улаанбаатар явах, Улаанбаатараас Эрдэнэтэд ирэхэд нэг хүний зардал 1000-1200 төгрөгт л багтдаг юм биш үү гэж Орхон Тээвэр авто замын газар болоод аймгийн Татварынхнаас асуумаар ч юм шиг.

4

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Х.Баттулга 3.4 тэрбум, М.Энхболд 3.6 тэрбум, С.Ганбаатарт 2.8 тэрбум төгрөгийн хандив цуглуулжээ
  • ОРХОН АЙМГИЙН 2017 ОНЫ III УЛИРЛЫН БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАЛТЫН ТАЙЛАН
  • Нэгдүгээр ангийн хүүхдээс Е баримт “нэхжээ”
  • Манай аймгаас 23 хүн Их хурлын төлөөлөгчөөр сонгогджээ
  • Манай аймгаас 23 хүн Их хурлын төлөөлөгчөөр сонгогджээ
  • Орхон аймагт чихрийн шижин өвчний хяналтанд 705 хүн байдаг
  • Сум хөгжүүлэх сангийн зээлийн хүсэлтийг хүлээн авч дуусчээ
  • Нийтийн тээврийнхэнд зөвлөгөө, мэдээлэл өгчээ
  • Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байна
  • Иргэдийн хурлынхан “Шилэн дансны хууль”-ийн хэрэгжилттэй танилцана
  • IX хуралдаан ирэх сарын 1-нд болно
  • Маргааш бүх нийтээр цас цэвэрлэнэ
  • Үндсэн чиглэлийн биелэлт 89.1 хувьтай гарчээ
  • Ихэнх нутгаар цасан шуурга шуурч,хүйтний эрч чангарна
  • 2017 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ШАЛГАРСАН БОЛОН ШАЛГАРААГҮЙ ТЕНДЕРИЙН ҮР ДҮН 11 САРЫН БАЙДЛААР /2017-11-08/
  • ОРХОН АЙМГИЙН 2017 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
  • СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
  • Сонгуулийн зардлыг М.Батчимэг, Д.Батмөнх нараас гаргуулъя
  • “Үндсэн гэрээ”-г үгүй хийгчид хэн бэ
  • 11 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
  • “Нутгийн удирдлагын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага” зөвлөгөөн болов
  • Бугатын модны зах ажиллаж эхэллээ
  • А.Түвшинжаргал: Энэ замыг бүр хаачихвал яасан юм бэ
  • Баян-Өндөр сум хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж эхэллээ
  • П.Пүрэвлхагва: Сонгуулийн ерөнхий хороог Шүүхэд өгсөн
  • “Зэс эрдэнийн хувь” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
  • Шинэ цагийн “Гул Аранжин”-гийн сураг нь ч гарсангүй
  • Д.Бүүвэйбаатар: “Эрдэнэт үйлдвэр” хүүхдүүдэд нөхөн төлбөр өгөх ёстой
  • Тэргүүлэгчдийн шийдвэр хог дээр хаягдаж, дарга нарын өдөр нэгээр нэмэгдлээ
  • Эрдэнэт үйлдвэрийн хамгийн үнэт баялаг бол ажиллагсад