Нийтлэгдсэн: Tue, Sep 12th, 2017

А.Түвшинжаргал: Манай аймагт Мэргэжлийн хяналтын газар гэж байна уу

t3

            Долоодугаар хороолол, эко хороолол, зургаадугаар микр, гуравдугаар микр, хоёрдугаар микр гээд төв зам дагуух аж ахуйн нэгж, байгууллагуудын эмх цэгц,  байдал замбараагаа алдлаа. Орхон аймаг Мэргэжлийн хяналтын газар байна уу. Ажлаа хийж байна уу. Зургаадугаар микрын өмнө Эрдэнэт голын голдиролыг дураараа өөрчлөн автозамтай зэрэгцүүлэн шороо овоолоод  хүүхдийн тоглоомын талбай байгуулж байна, иргэд. Замбараагаа алдаж байна. Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар ажлаа хийгээч. Газрын харилцаанд нь үүрэг өгөхлөөр Мэргэжлийн хяналт дүгнэлт гаргаж өгөх ёстой гэдэг. Мэргэжлийн хяналт нь дүгнэлт гаргаж өгдөггүй. Өргөтгөл нураагдахгүй удаж байна, дураараа баригдсан айлын хашаа буухгүй удаж байна. Зөвхөн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээс болоод шүү.t2

Дараа нь долоодугаар хороолол, эко хорооллын зам дагуух хог дийлдэхээ байлаа. Хот тохижуулах газар, Хотын захирагчийн алба, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, 7А хорооллыг судлах ажлын хэсэг, Эко хорооллыг судлах ажлын хэсэг юу хийж байна вэ. Ямар дүгнэлт гаргачихаад байгаа юм бэ. Яаж шийдэх гээд байгаа юм бэ. Тэр эко хороолол гэж нэг хэл амтай газар байна. Оршин суугчид нь өөрсдийнхөө хүсэлтээр орсон. Тэнд нь ус байхгүй, дулаан байхгүй, цахилгаан байхгүй. Бүх асуудал дээр хэл ам хийж байдаг. Тэр хундаам нэмж баригдахгүй гэсэн. Гэтэл баригдаад л цаашаа яваад байна шүү дээ. Аймгийн төр захиргааны удирдлагууд байж нэг компанийн үйл ажиллагааг зогсоож чадахгүй, ард иргэдийнхээ учир начрыг ч олж чадахгүй байна, бид нар. Ажлын хэсгийн дүгнэлтээ яаралтай танилцуулах хэрэгтэй байна.

Долоодугаар хороолол гэж хогондоо дарагдсан. Түүнийг нь нэг удаа түрсэн болоод орхисон. Хашааг нь буулгасан. Бүр дордсон. Хашаан доторх овоолсон шороо нь хэвээрээ. Байдал нэг тийм, сайнгүй л байгаа. Үүнийг хаанах хийх ёстой юм бэ. Хөрөнгө мөнгө гаргаад хий, дараа нь шүүхээр асуудлаа шийдүүлье гээд Засаг дарга үүрэг өгсөн. Одоо хүртэл байхгүй. Аж ахуйн нэгж байгууллагууд, өөрсдийн эргэн тойрны зам, гарцыг хийх ёстой. Гэтэл хийдэггүй, төрийн мөнгийг хүлээгээд л байдаг. Үүнийг хийлгэдэг байгууллага нь Хууль эрх зүйн хэлтэс үү, Газрын алба уу.  Үүн дээр онцгой анхаарах хэрэгтэй. Дараагийн нэг асуудал бол эко хорооллын эргэн тойронд ямар захирамжаар ямар газар олгогдсон юм бэ. Тэрийг Цолмон дарга нэг судлаач. Нэг хүнсний дэлгүүр байсан. Тэр бол газрын ямар ч зөвшөөрөлгүй. Би түүнийг сайн мэдэж байна. Хажууд нь дахиад контейнер, нэмээд дугуй засвар. Ингээд л хүмүүс дураараа юмаа зөөгөөд яваад байдаг бол манай хяналт тавьдаг байгууллагууд юугаа хийх гээд байгаа юм бэ. Очоод шаардлага тавьсан албан тушаалтныг хэл үгээр доромжилдог. Эсэн бусын юм ярьдаг, ийм дураараа дургисан иргэдтэй байна. Төр гээд дандаа хайр зарлаж болохгүй. Төрийн юм бол хууль дүрэм, тогтоол шийдвэрийн дагуу л явна. Үүн дээр тодорхой ажлуудыг зохион байгуулах хэрэгтэй байна.

“Орхон АЗЗА” замын хөвөөний засваруудыг хийх шаардлагатай байна. Та бүгдийн тавьсан нөхөөс задраад, буцаад тавигдаад байна. Ямар чанартай, юугаар тавигдаад байгаа юм бэ. Тэрийгээ ард иргэдэд тайлбарлах хэрэгтэй. Төсвийн хөрөнгийг замын нөхөөс хийх маягаар үрэн таран хийлээ гэж иргэд шүүмжилж байна. Энэ маш зөв. Ажил хийхээр шалгарсан компаниуд их сайн, чанартай газрууд гэж би ойлгодог. Хийж байгаа ажлыг нь манай Барилга, захиалагчийн алба хянаж байна. Мөнхдалай дарга зөв менежмент гаргаж ирлээ гэж би харж байна. Хийж байгаа ажлын хөрөнгө оруулалтуудыг Засаг даргын шуурхай дээр долоо, долоо хоногоор мэдээлж байна гэдэг бол их зөв зүйтэй алхам. Хэний компани хаана, юу хийсэн нь мэдэгдэхгүй, ямар мөнгөөр хийсэн нь мэдэгдэхгүй, хэзээ хийсэн нь мэдэгдэхгүй баахан юм гараад ирдэг. Манай Эрдэнэтийн иргэд ч гэсэн хараг л дээ. Ингээд нээлттэй мэдээлээд явж байгаа нь сайн.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Д.Соёлчхүү дарга аа, өнөөх төрийн албаны стандарт энэ тэр нь яасан бэ
  • Ар булагт хоёр үхэр үхжээ
  • Өмнөх удирдлагуудтай холбоотой 18 зээлийг цагдаад шилжүүлжээ
  • “Азар, Базар, Тазар” гуравт өгөх Ардын намын хариулт
  • Б.Жигдэнгомбо: Нэг ч иргэн, байгууллагаас дүгнэлт гаргуулахаар хандаагүй
  • Удирдах зөвлөлөөс намын хорооны дарга нарт “Хариуцлага тооцохгүй” гэсэн шийдвэр гарчээ
  • Эрдэнэтчүүд Оюунлаг болоход төв замын хөдөлгөөн ямар гай болов
  • Ц.Одгэрэл: Малчны хороолол байгуулах чиглэлээр асуудлыг шийднэ
  • Б.Дашцэрэн: Зургаан настнуудын анги дүүргэлт 39 хүүхэд байна
  • А.Түвшинжаргал: Манай аймагт Мэргэжлийн хяналтын газар гэж байна уу
  • Байгууллагын дарга нар “Гэрийн даалгавар”-аа хийдэггүй,зүгээр л гурилддаг
  • Л.Тайвантуул: Цэцэрлэгийн хамран сургалт 86.5 хувьтай байна
  • Эрдэнэтийн иргэдийн амь насыг нэг төгрөгөөр ч үнэлдэггүй
  • Иргэдийн бүлгийг илүүтэй дэмжжээ
  • Хэрэглэхийг хориглосон хоол хүнсийг сурагчид сонгож байна
  • ИНФОГРАФИК: Монгол Улсын боловсролын салбарын СТАТИСТИК
  • Сургуулийн орчинд хориглосон хоол хүнсний жагсаалт
  • Ерөнхий боловсролын 24 сургуульд 19554 сурагч суралцана
  • Өнөөдөр эх хэлний өдөр
  • СУРАГЧДЫН ШИРЭЭ, САНДЛЫН СТАНДАРТЫГ МЭДЭХ ҮҮ?
  • ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА П.ПҮРЭВЛХАГВА МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
  • Сургууль, цэцэрлэгийн засварын ажил дуусч байна
  • Багш нар цалингаа нэмэхийг шаардлаа
  • ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ӨЛГИЙ НУТГААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ
  • Д.Батлут: Хоёр орны гэхээс илүү Эрдэнэтчүүдийн эрх ашиг хамгийн түрүүнд байх ёстой
  • Эрдэнэт үйлдвэр онцгой байдлын ажилтнуудад тусламж хүргүүллээ
  • О.Содбилэг гишүүний гэр бүл ямар ч орлого олоогүй
  • Д.Дамба-Очир гишүүний орлого огцом буурчээ
  • О.Баасанхүү гишүүн 100 үхрээ 70 саяар үнэлжээ
  • Говилын нийтийн орон сууцыг цэвэр, бохир усанд холбох ажлыг судалж байна