Нийтлэгдсэн: Tue, Sep 12th, 2017

Б.Дашцэрэн: Зургаан настнуудын анги дүүргэлт 39 хүүхэд байна

t2

Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын Бага боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Дашцэрэнтэй уулзаж энэ хичээлийн жилд анх удаа сургуулийн босго алхан орж байгаа зургаан настнуудын талаар ярилцлаа.

-Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд зургаан настай хэдэн хүүхэд сургуульд орсон бэ. Зургаан настнуудын анги дүүргэлтийн тоо ямар байна вэ?

 – 2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн 16, хувийн хэвшлийн 5 сургуульд зургаан настай хүүхдүүдийг нэгдүгээр ангид элсүүлэн суралцуулсан. Төрийн өмчийн 16 сургуульд есдүгээр сарын 7-ны байдлаар 2149 хүүхэд сурч байна. Нийтдээ төрийн өмчийн 16 сургуульд зургаан настай 55 бүлэг нээгдсэн. Анги дүүргэлт 39 хүүхэдтэй байгаа.t1

-Зарим нэг албан бус мэдээллээс харвал нэгдүгээр ангийн анги дүүргэлт 50 хүрсэн гэж байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Зургаан настай сургуульд орсон 2149 хүүхдийг 55 бүлэгт хичээллүүлж байгаа. Энэ тооноос харвал анги дүүргэлт 39 гарна. Төвийн зарим сургууль, гэр хорооллын сургуулийн хувьд нэгдүгээр ангийн анги дүүргэлт өөр өөр байгаа. Хорооллын зарим сургуульд анги дүүргэлт 30-35-ын хооронд байна. Гэтэл төвийн зарим сургуульд анги дүүргэлт 45-48 хүрч байна. Ямар ч байсан аймгийн хэмжээнд зургаан настнуудын анги дүүргэлт 39-д хүрсэн.

-Хотын төвийн томоохон сургуульд 45-48 хүүхэдтэй нэгдүгээр анги байхад хороололд 30 хүүхэдтэй ч байна. Өнөөх хамран сургалттай энэ тоо хамаарал байна уу. Танайхаас энэ тал дээр судалгаа хийж үзэв үү?

-Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас есдүгээр сарын 7-ны байдлаар тодорхой судалгаа хийж үзлээ. Мөн хамран сургах тойргийн хүүхдүүдийн судалгааг ч тодорхой хэмжээнд хийсэн. Манай сургуулийн хувьд хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийн 85.8 хувийг хамруулжээ. Үлдсэн 14.2 хувь нь эцэг эхийн ажил төрлөөс шалтгаалсан,  шилжилт хөдөлгөөнтэй холбоотой, эгч, ахынх нь А үсэг зааж байсан бага ангийн багшид хүүхдээ өгөх гэсэн. Өөр хороололд амьдардаг ч өөрийн төгссөн сургуульдаа хүүхдээ өгнө гэх зэрэг шалтгааны улмаас хамран сургах тойрогт хамааралгүй хүүхдүүд орсон нь судалгаанаас харагдсан.

– Улсын хэмжээнд нэгдүгээр ангийнхны анги дүүргэлтийн стандарт нь хэд байдаг вэ. Нөгөө талдаа эцэг эхчүүд сургуулиудын сурлагын чанар, багшийн ур чадварыг харж сонголтоо хийдэг. Үүнийг буруутгах арга байхгүй. Сайн багшид үр хүүхдээ өгөх гэсэн эцэг эхийн сонирхол, хэрэгцээг хангана гэвэл амжихгүй. Энэ бүхнийг зохицуулах арга зам нь?

-Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын зүгээс сургуулиудын хамран сургах тойрог дээр ач холбогдол өгч байгаа. Төвийн зарим нэг сургуулийн анги дүүргэлт 48 хүрээд байгаа. Эхний ээлжинд бидний зүгээс өгч байгаа зөвлөгөө бол хамран сургах тойргийн хүүхдийнхээ судалгааг нарийн гаргах. Үүний дагуу анги дүүргэлтийн 48 хүрээд байгаа тоогоо багасгахыг сануулж байна. Улсын хэмжээнд зургаан настнуудын анги дүүргэлтийн стандарт 30-35 хүүхэд байдаг. Эцэг эхийн зүгээс сургууль, багш нарын сургалт, чадварыг харж байгааг буруутгах аргагүй. Ямар ч байсан хамран сургах тойргийн хүүхдээ хамруулах хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж байгаа.  Тухайн сургууль, анги удирдсан багш ч энэ тал дээр судалж ямар ч тохиолдолд анги дүүргэлтийг 48 хүрснийг бууруулах тал дээр ажиллаж байгаа. Өнөөдөр гэхэд хичээл эхлээд долоо хонож байна.

-Өнөөдөр амьдрал дээр эцэг эхчүүдийн хувьд хотын төвийнхөн ч гэлтгүй гэр хороололд оршин суудаг иргэд ч сайн сургууль, сайн багшид хүүхдээ өгөх гэж “тэмцдэг”. Тэдний буруу нэг талдаа үнэхээр байхгүй. Нөгөө талдаа эцэг эхчүүд хэн нэгэн сайн багшид хүүхдээ даатгах хандлага илүү газар аваад байх шиг. Сайн багшид л хүүхдээ өгчихвөл бүх юм “Ок” болно гэж боддог. Гэтэл сургалт гэдэг бол багш, хүүхэд, эцэг эхийн хамтын харилцаан дээр суурилсаны үндсэн дээр үр өгөөжтэй явагддаг гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Багшид даатгах явдал, гэр хорооллын сургуулиас хотын төв рүү зөөдөг амьдралын урсгалыг яаж тэнцвэржүүлэх вэ, цаашид?

-Энэ хичээлийн жилийн хувьд анги дүүргэлт 48 хүрээд байгаа гурван сургууль л бий. Сая бид сургууль бүрээс судалгаа гаргуулж авч байна. Захын сургуульд нэгдүгээр ангид 80 хүүхэд хамран сургах тойргийн журмаар ирэх ёстой байдаг. Гэтэл түүний 20 орчим нь хотын төвийн сургууль руу ирж байна. Үүний гаргалгааг багш муу гэдэг үгээр ч юм уу сургалт тааруу гэж шууд ойлгож болохгүй. Хорооллын сургуульд сайн сайн багш нар олон бий. Харин эцэг эхчүүд эхлээд өөрсдийн орчин нөхцөлдөө дүгнэлт хийх нь зөв байх. Хотын төвийн хүүхдүүд усаа авах, түлээ хагалах гэдгийг мэдэхгүй. Харин захын сургуулийн хүүхдүүд гэр орны тэр их ажлын хажуугаар сурч боловсроод, хичээллээд байгаа тэр чадвар, чадамжийг эцэг эхчүүд үнэлэх хэрэгтэй. Хүүхдийг ч тэр, багшийг ч тэр. Тэгэхгүйгээр шууд хүүхдээ ямар нэг аргаар төвийн сургуульд сургах, оруулах гэсэн хандлага давамгайлж байна. Нэг үгээр хэлбэл эцэг эхчүүд өөрсдийн үүрэх ачааг аль болох “сайн багш, сайн сургууль” гэдэг нэрийн дор тэдэнд үүрүүлж бүхнийг даатгах гэж боддог болжээ. Түүнээс биш манай аймгийн хувьд захын болон төвийн сургуулийн багш нарын мэдлэг, ур чадварын ялгаа гэдэг зүйл байхгүй. Манай яам, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас ч бүх багш нарыг жигд хүртээмжтэй хөгжүүлэх чиглэлд анхаарч байгаа.

 

 

 

 

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Зуу насалж зургаадай таяг тулсан Э.Лхамсүрэн гуайд хүндэтгэл үзүүлэв
  • Сар шинээр 18 эх амаржиж 9 хүү, 9 охин мэндэлжээ
  • Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоов
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт” үйлдвэрт шахсан 14.6 тэрбум төгрөгний үнэтэй номын нэхэмжлэл шүүхэд хүрчээ
  • “Б.Б” номын зохиогч Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” группыг удирдана
  • ИТХ-ын даргын санаачлагаар шинийн нэгэнд “Мандал” өргөнө
  • “Хөгжлийн түүчээ–хүний хөгжил” аян нээлтээ хийв
  • Өвчин гарсан чиглэлд зорчиж золгуут хийхгүй байхыг анхааруулав
  • Аймгийн арслан Б.Гантөмөр гал тахиа жил “босоо” байлаа
  • Үр дүнгийн гэрээ байгуулав
  • “Орхон тариа” ХХК газар тариалангийн салбартаа “Далай аварга” болов
  • С.Цэнд-Аюуш: Мал эрүүл бол Монгол хүн эрүүл байна
  • Сэтгүүлчдийн байгууллага шинэ төрх, шинэ менежментээр ажиллах цаг ирлээ
  • Ж: Сауле: Байрны асуудал иргэдэд аюул учруулах хэмжээнд хүрсэн
  • “Орхон эмпати” сургуулийн гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй
  • Д.Батлут: Би хаалтын гэрээ хийгээгүй
  • Чимээгүй хотын наагуур “модон хөшиг” татна
  • Тэргүүлэгчдийн хурал болов
  • ТАЙЛБАР
  • Фургон автомашин өгөхөөр боллоо
  • Ө.Энхтүвшин: Улсын нөөцөөс 200 тн өвс үнэгүй олгоно
  • Улсын Онцгой комиссынхон ажиллаж, газар дээр нь асуудлыг шийдлээ
  • Цагаанчулуут багаас “Улсын сайн малчин” тодорлоо
  • “Тойрон хүрээлэгчид” нь иргэд юм биш үү
  • Мартсаныг нь сануулсан шүгэлтэй, тайван жагсаал болов
  • Ахмадын хорооны даргаар Х.Буянхишиг сонгогджээ
  • Хуучин төхөөрөмжөө өгөөд шинийг аваарай