Нийтлэгдсэн: Fri, Sep 15th, 2017

Эрдэнэтчүүд Оюунлаг болоход төв замын хөдөлгөөн ямар гай болов

s4

             Есдүгээр сарын 13-н буюу лхагва гарагийн өглөө 09.00 цаг гэхэд Энхтайваны өргөн чөлөө, Амарын талбайн өмнөх төв замыг хааж шинэхэн өглөөг сэтгэл дүүрэн угтсан Эрдэнэтийн иргэдийг бухимдууллаа. Тавдугаар хорооллоос үйлчилгээний төв улмаар Автовокзал орох автомашинтай иргэн хотын төвийг гороо хийж тойрох болоход замын түгжрэл үүсч, багагүй хэмжээний бухимдал төрүүлж ая тухыг нь алдагдуулсан.

 Ер нь манай аймаг, хотоос өөр төв замаа дуртай үедээ хаадаг орон нутаг байдаг болов уу. Лхагва гарагт Амарын талбай дээр замын хөдөлгөөнийг хаах хэмжээний ямар чухал явдал болсныг сонирхлоо. Аймгийн ИТХ-ын санаачилгаар энэ есдүгээр сард “Оюунлаг Эрдэнэт” аян өрнүүлж байгаа аж. Энэ ажлын хүрээнд энэ сарын 13-нд Амарын талбайд “Оюунлаг Эрдэнэт” аяны нээлтийн үйл ажиллагааг  зохион байгуулахаар болжээ.s3

Энэ аяны хүрээнд Амарын талбайд үйл ажиллагаа явуулах хүсэлтийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтээс Баян-Өндөр сумын Засаг дарга Д.Ганцогтод ирүүлсэн байна. Баян-Өндөр сумын Засаг даргын зүгээс “Оюунлаг Эрдэнэт” аяныг Амарын талбайд зохион байгуулах зөвшөөрлийг олгожээ. Мөн Баян-Өндөр сумын зүгээс аймгийн Цагдаагийн газарт “Оюунлаг Эрдэнэт” аяны нээлтийн үеэр замын хөдөлгөөнийг хааж, нийтийн хэв журам, аянд оролцогчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэг болгожээ.s2

Энэ бүхэн бол өнөөдөр хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн хүрээнд хийж байгаа ажил. Гэвч бага үдийн алдад буюу 11.00 цагаас эхлэх аяныг цагаас нь өмнө буюу 09.00 цагт төв замыг хааж иргэдийг бухимдуулж, зам түгжрүүлж, замын хөдөлгөөний ачааллыг зориудаар нэмж байгааг эрдэнэтчүүд ойлгохгүй байна. Нөгөө талдаа Эрдэнэтчүүд Оюунлаг болоход төв замын хөдөлгөөн ямар гай болов. Төв замыг хааснаар нийтийн тээврийн автобуснууд зориулалтын буудал дээр биш зам дээр зорчигчоо буулгаж суулгах, үүний улмаас зам түгжрэхээс эхлээд багагүй асуудал үүссэн. Иргэдийн ам дамжсан ярианаас харвал энэ үеэр хоёр ч хүн машинд шүргүүлж, автобуснаас буух гэж байсан хүүхэд унаж бэртсэн байх юм. Нэг хэсгийг нь оюунлаг болгох гээд талбай дээр цуглуулж байх хооронд нөгөө нэг нь золтой л амь нас эрүүл мэндээрээ хохирчихсонгүй. Төв замын хөдөлгөөнийг хаах эрх хэнд байдаг вэ, Амарын талбайд янз бүрийн ажил явуулахад заавал төв замыг хаах ёстой юу. Төв замын хөдөлгөөн хааж нийтийн тээврийг өөр замаар явуулахад гарах үр дагаврыг хэн хариуцах вэ. Амарын талбайд ажил зохион байгуулах санаачлага гаргасан аймгийн ИТХ уу, аль эсвэл зөвшөөрөл олгосон Баян-Өндөр сумын Засаг дарга уу. Бүр үгүй бол төв замын автомашины урсгалыг хааж байгаа замын цагдаа нар хариуцлага хүлээх үү. Энэ сэдвээр бид аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг, Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Ц.Одгэрэл, аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн байцаагч, цагдаагийн хошууч Д.Батцэнгэл нараас тодруулсан юм.

Г.Ганзориг: Иргэдийн аюулгүй байдал талаас нь үнэхээр бодоогүй юм байна, цаашдаа анхааръя

-Төв зам хаах зөвшөөрлийг хаанаас олгодог юм бэ. Өнөөдөр зам хааснаас болоод ганц нэгээр тогтохгүй иргэн гэмтэж байна. Нийтийн тээврийн автобус зам дээр зогсоод хүнээ буулгаж байна. Зам түгжрээд ачаалал нэмэгдлээ. Үүнээс гарах үр дагаврыг хэн хариуцах вэ?s1

-Амарын талбайд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, төв замыг хаах зөвшөөрлийг Баян-Өндөр сумын Засаг даргаас олгодог. Гадаа төв зам хаасан байгааг харсан. Нийтийн тээвэр хотын төвийг тойрч явж байна. Зам дээр хүн буулгаж, суулгаж байгааг ойлгож байна. Цаашдаа Амарын талбайд ажил зохион байгуулах бол иргэдийн аюулгүй байдлыг анхаарах хэрэгтэй юм байна. Баян-Өндөр сумын удирдлагуудад ч энэ талаар сануулъя.

Д.Батцэнгэл: Төв замыг хаахгүйгээр хамгаалалт гаргах боломж бий

-Амарын талбайд 11.00 цагаас эхлэх арга хэмжээнд зориулж өглөө эрт төв замыг хааж байх юм. Заавал ингэх шаардлага байдаг юм уу. Нийтийн тээврийн аюулгүй байдал, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байна.Төв замыг хаах үүргийг хаанаас өгдөг юм бэ?s5

-Амарын талбайд есдүгээр сарын 13-нд “Оюунлаг Эрдэнэт” аяны нээлтийн ажиллагаа болох тул Замын цагдаагийн тасгийг хамгаалалтад гарах тушаалыг Газрын даргаас өгсөн. Замын цагдаагийнхан  тушаалын дагуу ажилласан. Зам хаах шийдвэрийг Баян-Өндөр сумын Засаг даргаас гаргадаг. Төв замыг хааснаас хотын доторх автозамд маш их ачаалал үүсдэг. Тэр тусмаа өглөө эрт замын хөдөлгөөнийг хаахад жолооч нар маш их бухимддаг. Хамаг л мэддэг муу үгээ бидэнд лүү урсгадаг. Өөдөөс нь үг сөрөх, зандрах эрх байхгүй. Ганцхан “замын хөдөлгөөнийг хаасан, та тийшээ явна уу” л гэж хэлдэг. Уг нь Амарын талбай дээр ямар нэг ажил явагдахад төв замыг хаахгүйгээр оролцогчдын аюулгүй байдлыг хангах боломж бий. Төв замаас хойш хэсэгт хоорондоо 30 метрийн зайтай цагдаагийн хамгаалалт гаргаад үйл ажиллагаанд оролцогчдын болон иргэдийн аюулгүй байдлыг хангах боломж бий.

Ц.Одгэрэл: Цаашдаа төв замыг нийтэд нь хаадаг байдлыг эргэн харах юм байна

-Танайхаас Амарын талбайд үйл ажиллагаа зохион байгуулах зөвшөөрлийг олгодог уу. Энэ үеэр заавал төв замыг хаах шаардлага байдаг юм уу. Үүнээс чинь болоод иргэд бухимдаж байна. Иргэдийн аюулгүй байдлынбаталгаа тодорхой хэмжээгээр алдагдаж байна. Нийтийн тээврийн хувьд батлагдаагүй маршрутаар явахад хүрч байна. Үүнээс гарах үр дагаврын хариуцлагыг хэн хүлээх вэ?d2

-Амарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулах зөвшөөрлийг сумын Засаг даргаас олгодог. Тэнд үйл ажиллагаа явуулах гэж байгаа байгууллага хүсэлтээ манайд ирүүлдэг. Хүсэлтийг нь хянаж үзээд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгодог. Энэ сарын 13-нд болсон “Оюунлаг Эрдэнэт” аяны нээлтийн ажиллагааны зөвшөөрлийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс ирүүлсэн. Хуулийн зөвлөх хянаж үзээд түүний дараа зөвшөөрөл олгосон. Зөвшөөрлийн дагуу аймгийн Цагдаагийн газарт төв зам хаах үүргийг өгсөн. Цаашдаа таны хэлж буйгаар төв замыг нийтэд нь хаадаг байдлыг эргэн харах хэрэгтэй юм байна.

Өнөөдөр ямар нэгэн байгууллага Амарын талбайд үйл ажиллагаа явуулахад энэ газар багадахгүй. Тэгээд ч аливаа үйл ажиллагаанд оролцогчдоосоо илүүтэй сайн дурын сонирхогчид илүү байдаг. Энэ удаагийн “Оюунлаг Эрдэнэт” аяны нээлтийг илүү сүр дуулиантай болгохын тулд холбогдох байгууллагуудаас сургуулийн сурагчдыг илүүтэй татан оролцуулах шийдвэр гаргасан ажээ.  Тэгээд ч томоохон хотууд нийтийг хамарсан ажил явуулах бүртээ төв замаа хаагаад байдаггүй. Манайхан л нэг ажил явуулахын тулд төв зам хааж сүрийг үзүүлдэг. Цаашдаа бид жилийн 365 хоногийн энэ энэ өдөр төв замыг ийм учир шалтгаан, тийм тэмдэглэлт баярын өдрөөр хаана гэж журамлаж, жилийн ажлын төлөвлөгөөндөө тусгаж энэ тухайгаа иргэддээ тодорхой мэдээлэхгүй бол дуртай үедээ төв замаа хааж иргэдээ эрсдэлд оруулдаг газар гэж байх ёсгүй. Эрдэнэт хотын ямар ч иргэнд мэдэх эрх гэж бий. Түүнээс биш өглөө босоод ажилдаа гарахад нь төв замыг нь хаачихдаг буруу жишиг тогтвол иргэдийн амьд явах эрх ч зөрчигдөж мэдэхээр байна.

Тэгээд ч манай сумын удирдлагууд аймгийн Засаг даргынхаа захирамжийн утга, агуулгыг нэг сайн хармаар юм шиг. Аймгийн засаг даргын  2013 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн А/42 тоот захирамжид “Амарын талбайд тээврийн хэрэгсэл байрлуулахыг хориглоно” гэснээс бус Амарын талбайн өмнөх төв замыг хаах талаар үг, үсэг ч алга. Төв замын хөдөлгөөн Оюунлаг Эрдэнэт аянд төвөг болоогүй л байлтай.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө
  • 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн өвөл болно
  • Ц.Пүрэвтүвшин: Орхончуудтайгаа баяр наадмаа хамт тэмдэглэж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна
  • “Оюу толгой” ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ
  • Эрдэнэтийн уурхайчдаас хөдөлмөрийн баатар нэг , гавьяат цолтон гурав төрлөө
  • Наадмын өнгө…
  • Мөнхөөгийн Мөнхбаярын их нас хоёр дахь удаагаа алтан жолоогоо өргүүллээ
  • Орхон аймгийн АН-ын мэндчилгээ
  • Эрдэнэт хотын бэлгэдэл Цагаан арсланг анх удаагаа залав
  • Эзэн Чингисийн зарлигаар энэ удаагийн наадам эхэллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Яргуйт багийн хүүхдүүд ирэх намар цэцэрлэгтэй болно
  • “Эрдэнэт хотын хүндэт иргэд” тодорлоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Эмч нар дөрвөн настай хүүхдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзжээ
  • Д.Соёлчхүү: Адууг нь махлаад зар, тэднийг юунд нь хайрладаг юм бэ
  • Хуушуурын зөвшөөрлийг цахимаар олгоно
  • Баяр наадмын үеэр наадмын талбай, морь барианы газарт хуушуур, хийх зөвшөөрөл олгогдсон газрын байршил, дугаар
  • Баяр наадмын үеэрх Нийтийн тээврийн үйлчилгээний түр маршрут
  • ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮҮЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Х.Бадамсүрэн: Үйлдвэрийн бүх ажилчдаа 1-3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
  • Д.Мөнхбаатар: Үйлдвэр байгуулсан түүхэн шийдвэрийг бид зэс эрдэнээр мөнхөллөө
  • “Эрдэнэсийн эзэд” Эрдэнэт хотыг чимлээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • Үйлдвэрийн 40 жилийн ойн баярын зочдын сонирхолтой агшнууд
  • МЭНДЧИЛГЭЭ