Нийтлэгдсэн: Sat, Sep 16th, 2017

Удирдах зөвлөлөөс намын хорооны дарга нарт “Хариуцлага тооцохгүй” гэсэн шийдвэр гарчээ

m1

             Миний өмнө МАН-ын Удирдах зөвлөлийн энэ оны наймдугаар сарын 16-ны өдрийн хуралдааны тэмдэглэл бүрэн эхээрээ байна. Уг хуралдааны тэмдэглэлтэй МАН-ын дарга М.Энхболд танилцаад гарын үсгээ зуржээ. Сүүлийн үед, бүр тодруулбал Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсны дараагаас эхлэн  сошиал орчинд “аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны дарга Д.Батлутад хариуцлага тооцох ёстой”. “Ерөнхийлөгчийн хоёр ч удаагийн сонгуульд өөрийн намын нэр дэвшигчээ Орхон аймагт ялуулаагүй, ялуулахын төлөө сайн ажиллаагүй” гэх зэргээр нэрээ нууцалсан, хуурамч нэр хаяг бүхий фэйсбүүк хуудаснаас мэдээлэл тараах болсон.

Шулуухандаа бол аймгийн МАН-ын хорооны зарим нэг ойворгон, богино бодолтой, холын зайн улс төр хийх чадваргүй нөхдийн хийж байгаа ажил гэж энэ намын жирийн гишүүд ярьж, хэлж байна. Ядаж л  цадатлаа хооллох, чадвал албан тушаалын зах зухаас зуурах  гэсэн горилогчдын явуургүй оролдлого гэж үзэх хүмүүс байна. Гэтэл  бүр сүүлдээ энэхүү газар авахгүй ухуулга сурталчилгааг сөрөг хүчин болох АН-ын гишүүд дэвэргэж ямар ч үнээр хамаагүй олон нийтэд хүргэх, эрх баригчдыг хагаралдаантай, эв түнжингүй байгаа мэт харагдуулахын тулд аймгийн Засаг даргыг харлуулах, нэр хүндийг нь унагах оролдлогыг цахим орчинд гал авалцуулахын тулд  сэтгэгдлээ илэрхийлэх, ямар ч үнээр хамаагүй улайрал газар авчээ.  Тэгвэл хоёрдугаар ээлжинд хоолонд орохыг горилогч ганц нэгийн зэрэг эрхэм болон тэдний дагалдан баясагчдад МАН-ын Удирдах зөвлөлийн 2017 оны наймдугаар сарын 16-ны өдрийн хуралдааны тэмдэглэл “Битгий мөрөөд, бүү горьд” гэсэн хариуг өгөөд байгаа юм биш үү.m2

Ухралт бүхэн ялагдал байдаггүй гэдэг шиг  Ерөнхийлөгчийн сонгуульд намын нэр дэвшигчээ ялуулаагүй гэдэг шалтгаанаар аймаг, нийслэл, сум, дүүргийн МАН-ын хорооны дарга нарт хариуцлага тооцоод байвал үлдэх хүн хэд бол. Олгой хагаравч толгой дотроо гэдэгчлэн аймгийн МАН-ын хорооны гишүүд болон аймгийн ИТХ дахь 30 төлөөлөгч “хүсэхэд хяна”  гэдэг шиг хариуцлага тооцох энэ тэр гэсэн аар саар асуудлаар ам ангайхгүй байгаа. Тэдний дуугүй байгаа байдал нь бусдын дургүйг хүргэж өөрсдийнх нь өмнөөс ам ангайхад хүргээд байгаа болов уу. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлээс харвал “өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги” гэдэгчлэн МАН-ын хувьд 2020 оны сонгуульд оролцох бэлтгэлийг хангах зорилт дэвшүүлж буйгаа онцолсон байх юм. Энэ бүхнээс харвал аймгийн МАН-ын хорооны дарга, аймгийн Засаг дарга Д.Батлутад хариуцлага тооцож огцруулах гэсэн нөхдийн хувьд тийм ч амар бүтэх ажил биш гэдгийг МАН-ын дарга М.Энхболдын гарын үсэг бүхий Удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл тодорхой харуулж байх бус уу.

Мөн МАН-ын гишүүдийн хувьд “МАН-ын дүрэм” гэж нэг эрхэмлэх зүйл бий. Ер нь аль ч намын гишүүдэд намын дүрмийн хэмжээнд  улс төрийн тоглолтоо хийхийг үүрэгдсэн байдаг. Тэгвэл МАН-ын дүрмийн 39 дүгээр зүйлд “Сонгуулийн дүнгээр хариуцлага хүлээх” тухай тодорхой заалт байна. 39.1-д  “УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр Нам   дангаар болон эвсэн Засгийн газрыг эмхлэн байгуулах боломжгүй болсон тохиолдолд намын дарга огцрох хүсэлтээ Намын Их хуралд тавина” гэжээ. Энэ дүрмийн 39.2-д “Орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр Нам   цөөнх болж, тухайн шатны Засаг даргаа томилуулах боломжгүй болсон бол аймаг, нийслэлийн намын дарга огцрох хүсэлтээ аймаг, нийслэлийн Бага хуралд; сум, дүүргийн намын хорооны дарга сум, дүүргийн намын хорооны хуралд тус тус тавина” хэмээн заасан ажээ.

Эндээс харвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь ялалт байгуулаагүй, тэр дундаа аймаг, орон нутагт нь олонхийн санал аваагүй бол тухайн аймгийн МАН-ын хорооны даргад хариуцлага хүлээлгэнэ гэсэн зүйл алга байна. Ийн атал сүүлийн үед намын гишүүн биш өөр улс төрийн нам хүчний гишүүд аймгийн МАН-ын дарга, аймгийн Засаг даргад Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцох ёстой хэмээн хашхирч байгааг эрхмүүд бол намгийн ногоон мэлхийний үлгэрийг өөрийн эрхгүй санагдуулж байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Манай дарга нар нийтийг хамарсан аянд “Үгүй” гэж хэлсэн үү
  • Олон улсын бизнес форум орон нутгийнханд хаалттай болж байна
  • Олон улсад ”Эрдэнэт үйлдвэр”-ийн шүүхийн шийдвэрийн тухай шуурч байна
  • Орхон аймагт зуд нүүрлэснийг мэргэжлийн байгууллагаас тогтоожээ
  • Эрдэнэтчүүдийн “Эрдэнэт хотын өдөр”-ийн эргэн тойронд
  • Засаг даргын “Батламж” энэ өдрийн “Гэнэтийн бэлэг” болов
  • Ихрүүдэд Эрдэнэтчүүд хүндэтгэл үзүүлэв
  • Эрдэнэтчүүдийн өдөр тохиож байна
  • Хотын захирагчийн нэрэмжит цомын төлөөх барилдаан болов
  • 1975 оны эцсээр Эрдэнэт 15.7 мянган хүн амтай байжээ
  • МАНЗ-г 1974 оны наймдугаар сарын 30-нд байгуулжээ
  • “Эрдэнэт хотын өдөр”-ийн өмнө Эрдэнэтийн түүхээс тольдвол
  • Арав гаруй хүүхэд эцэг, эхээсээ төөрчээ
  • Хотын гудамжинд шөнө болдоггүй
  • “Шилэн данс”хөтөлдөггүй нэг ч төрийн байгууллага байхгүй
  • “Эрдэнэт хотын өдөр”-ийн Баярын хөтөлбөр
  • “Гурван бүдүүн”, “Сүнс” хамтлагийнхан оролцсон гала тоглолт болно
  • Цагдаагийнхан “Хайрла, хамгаал” үндэсний аянд нэгдлээ
  • “Эрдэнэт үйлдвэр” ТУЗ-гүй боллоо
  • Ардчиллын партизануудад хүндэтгэл үзүүлжээ
  • ИРГЭД МӨНГӨНДӨӨ, ОРОН НУТАГТАА ЭЗЭН БОЛМООР БАЙНА
  • А.Түвшинжаргал: Цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд залуусын хороолол байгуулна
  • Шуурхай дээр дарга нарт зориулсан бизнес аяллыг санал болгов
  • Зуд болоогүй, сарын дараа зуд болсон эсэхийг шийдэх гэнэ
  • П.Пүрэвлхагва: Бага ангийн багшийг сэлгэн ажиллуулахад тийм их хөрөнгө шаардахгүй
  • С.Ганцогт: Баян-Өндөрчүүдээсээ уучлалт гуйж байна, сум мөнгөгүй учраас ирэх зунаас хаалгаа барихаар боллоо
  • Р.Улаанхүү: Ирээдүйн Ерөнхийлөгч эндээс төрнө гэж итгэдэг
  • Аймгууд амжилтаасаа ухарч байгааг Форумынхан илчлэв
  • Залуу гэр бүлд зориулсан хороолол барина
  • Аймгийн удирдлагууд өөрсдөө хяналт тавьж байна