Нийтлэгдсэн: Tue, Sep 19th, 2017

Өмнөх удирдлагуудтай холбоотой 18 зээлийг цагдаад шилжүүлжээ

f2

          Жаргалант сумын Сум хөгжүүлэх сангаас 2012-2016 оны эхний хагас жилд олгогдсон зээлийн эргэн төлөлт асуудалтай байгаа талаар Засаг дарга Г.Зоригтбаяр мэдээлж байсан. Тус сумын хэмжээнд Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт асуудалтай байгаа учраас сангийн үйл ажиллагаа нь доголдож түүний хэрээр иргэдэд очих ёстой хөнгөлөлттэй зээл олгогдохоо больсон. Жаргалант сумын зүгээс энэ хавар зээл төлүүлэх, хугацаа хэтрүүлсэн зээлдэгчтэй уулзах чиглэлээр, хүү торгуулиас чөлөөлөх зорилгоор “Зээл төлүүлэх аян” зохион байгуулах зэрэг багагүй ажил хийсэн байдаг. Зээлээ төлж байгаа иргэдийн нөхцөл боломжийг судлаад гэрээний хугацааг сунгах чиглэлээр зээлдэгчдэд хандсан ажил хийжээ. Өнөөдрийн байдлаар тус сумын Сум хөгжүүлэх сангийн шугамаар олгосон 270 сая шахам төгрөгөөс 85 сая төгрөгийг эргүүлэн төлүүлээд байгаа аж. Мөн сумын өмнөх удирдлагын шийдвэрээр шууд олгосон 18 зээлийг цагдаагийн байгууллагад шилжүүлж, прокурорын хяналтанд хэрэг бүртгэл үүсээд байгаа. Мөн 22 зээлдэгчийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ.

Сум хөгжүүлэх сангийн зээлийн журмаар бол нийт олгогдсон зээлийн 40 хувь нь эргэн төлөгдсөн бол дараагийн зээлийг олгодог байна. Эргэн төлөлтөөс орж ирсэн 85 сая төгрөгийг энэ удаад иргэн, аж ахуйн нэгжид хүнсний ногооны зоорины чиглэлээр олгох гэнэ. Тус сумын иргэн, аж ахуйн нэгжээс зээл хүссэн 72 өргөдөл иржээ. Сангийн зээлийг иргэдэд 8, аж ахуйн нэгж, хоршоонд 12 сая төгрөг олгодог аж.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Манай дарга нар нийтийг хамарсан аянд “Үгүй” гэж хэлсэн үү
  • Олон улсын бизнес форум орон нутгийнханд хаалттай болж байна
  • Олон улсад ”Эрдэнэт үйлдвэр”-ийн шүүхийн шийдвэрийн тухай шуурч байна
  • Орхон аймагт зуд нүүрлэснийг мэргэжлийн байгууллагаас тогтоожээ
  • Эрдэнэтчүүдийн “Эрдэнэт хотын өдөр”-ийн эргэн тойронд
  • Засаг даргын “Батламж” энэ өдрийн “Гэнэтийн бэлэг” болов
  • Ихрүүдэд Эрдэнэтчүүд хүндэтгэл үзүүлэв
  • Эрдэнэтчүүдийн өдөр тохиож байна
  • Хотын захирагчийн нэрэмжит цомын төлөөх барилдаан болов
  • 1975 оны эцсээр Эрдэнэт 15.7 мянган хүн амтай байжээ
  • МАНЗ-г 1974 оны наймдугаар сарын 30-нд байгуулжээ
  • “Эрдэнэт хотын өдөр”-ийн өмнө Эрдэнэтийн түүхээс тольдвол
  • Арав гаруй хүүхэд эцэг, эхээсээ төөрчээ
  • Хотын гудамжинд шөнө болдоггүй
  • “Шилэн данс”хөтөлдөггүй нэг ч төрийн байгууллага байхгүй
  • “Эрдэнэт хотын өдөр”-ийн Баярын хөтөлбөр
  • “Гурван бүдүүн”, “Сүнс” хамтлагийнхан оролцсон гала тоглолт болно
  • Цагдаагийнхан “Хайрла, хамгаал” үндэсний аянд нэгдлээ
  • “Эрдэнэт үйлдвэр” ТУЗ-гүй боллоо
  • Ардчиллын партизануудад хүндэтгэл үзүүлжээ
  • ИРГЭД МӨНГӨНДӨӨ, ОРОН НУТАГТАА ЭЗЭН БОЛМООР БАЙНА
  • А.Түвшинжаргал: Цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд залуусын хороолол байгуулна
  • Шуурхай дээр дарга нарт зориулсан бизнес аяллыг санал болгов
  • Зуд болоогүй, сарын дараа зуд болсон эсэхийг шийдэх гэнэ
  • П.Пүрэвлхагва: Бага ангийн багшийг сэлгэн ажиллуулахад тийм их хөрөнгө шаардахгүй
  • С.Ганцогт: Баян-Өндөрчүүдээсээ уучлалт гуйж байна, сум мөнгөгүй учраас ирэх зунаас хаалгаа барихаар боллоо
  • Р.Улаанхүү: Ирээдүйн Ерөнхийлөгч эндээс төрнө гэж итгэдэг
  • Аймгууд амжилтаасаа ухарч байгааг Форумынхан илчлэв
  • Залуу гэр бүлд зориулсан хороолол барина
  • Аймгийн удирдлагууд өөрсдөө хяналт тавьж байна