Нийтлэгдсэн: Sat, Oct 7th, 2017

Д.Батхишиг Намын бүлгээсээ гарах гэнэ

22278482_2006155752934243_1790123684_n

             Аймгийн ИТХ-д АН гурван суудалтай. Гурван суудал авсан учраас тэд энэ удаад ИТХ дотор Бүлэг байгуулан ажилласан. ИТХ-ын төлөөлөгч Ц.Ойдов, И.Баасанжав, Д.Батхишиг  нар саяхныг хүртэл дотооддоо асуудалгүй ажиллаж, сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ИТХ-ын хуралдаан, тэргүүлэгчдийн хурал, Байнгын хорооны хурал зэрэгтээ сууж байсан. Есдүгээр сарын сүүлчээр аймгийн ИТХ дахь АН-ын Бүлгийн даргаар И.Баасанжавыг сонгосон тухай аймгийн АН-ын хорооны албан ёсны байр суурийг дарга Д.Алтанхуяг хурлын дарга П.Пүрэвлхагвад танилцуулсан. Түүнээс хойхно Ц.Ойдов “Би бүлгийн дарга хэвээрээ байгаа” гэсэн мэдэгдлийг хэвлэлээр хүргэсэн.

Тэгвэл АН-ын Бүлгийн гурав дахь гишүүн Д.Батхишиг аймгийн ИТХ дахь АН-ын Бүлгийн гишүүнээсээ гарахаар болжээ. Баттай эх сурвалжийн мэдээллээс харвал Д.Батхишигийн хувьд энэхүү алхамд хүрсэн нь өөрийнх нь шийдвэр бөгөөд сөрөг хүчнийнхний өөр хоорондын үл ойлголцол түүнийг ийм байдалд хүргэсэн байх талтай.

Ямар ч байсан Д.Батхишигийн хувьд тун удахгүй аймгийн ИТХ дахь АН-ын Бүлгийн гишүүнээс гарах болсон шалтгааныхаа талаар байр сууриа илэрхийлэх болов уу. АН-ын хувьд Бүлэг нь хоёр даргатай болоод байсан. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батхишиг Бүлгээсээ гарвал аймгийн АН орон нутгийн хуралд Бүлэггүй ч болж мэдэх хэмжээнд хүрнэ. Аймгийн ИТХ-д тухайн нам, эвсэл гурав буюу түүнээс дээш суудал авсан тохиолдолд албан ёсны Бүлэг байгуулах эрх үүсдэг юм байна.

           

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө
  • 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн өвөл болно
  • Ц.Пүрэвтүвшин: Орхончуудтайгаа баяр наадмаа хамт тэмдэглэж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна
  • “Оюу толгой” ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ
  • Эрдэнэтийн уурхайчдаас хөдөлмөрийн баатар нэг , гавьяат цолтон гурав төрлөө
  • Наадмын өнгө…
  • Мөнхөөгийн Мөнхбаярын их нас хоёр дахь удаагаа алтан жолоогоо өргүүллээ
  • Орхон аймгийн АН-ын мэндчилгээ
  • Эрдэнэт хотын бэлгэдэл Цагаан арсланг анх удаагаа залав
  • Эзэн Чингисийн зарлигаар энэ удаагийн наадам эхэллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Яргуйт багийн хүүхдүүд ирэх намар цэцэрлэгтэй болно
  • “Эрдэнэт хотын хүндэт иргэд” тодорлоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Эмч нар дөрвөн настай хүүхдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзжээ
  • Д.Соёлчхүү: Адууг нь махлаад зар, тэднийг юунд нь хайрладаг юм бэ
  • Хуушуурын зөвшөөрлийг цахимаар олгоно
  • Баяр наадмын үеэр наадмын талбай, морь барианы газарт хуушуур, хийх зөвшөөрөл олгогдсон газрын байршил, дугаар
  • Баяр наадмын үеэрх Нийтийн тээврийн үйлчилгээний түр маршрут
  • ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮҮЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Х.Бадамсүрэн: Үйлдвэрийн бүх ажилчдаа 1-3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
  • Д.Мөнхбаатар: Үйлдвэр байгуулсан түүхэн шийдвэрийг бид зэс эрдэнээр мөнхөллөө
  • “Эрдэнэсийн эзэд” Эрдэнэт хотыг чимлээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • Үйлдвэрийн 40 жилийн ойн баярын зочдын сонирхолтой агшнууд
  • МЭНДЧИЛГЭЭ