Нийтлэгдсэн: Mon, Oct 16th, 2017

“Орхон АЗЗАН”-ийн захирал Засаг даргын шуурхайг “пялав”

20171016_110708

             Аймгийн Засаг даргын энэ долоо хоногийн даваа гарагийн шуурхай боллоо. Энэ удаагийн шуурхайн ирц танилцуулахад “Орхон АЗЗАН”-ийн дарга Х.Батболд тасалсан байлаа. Өөрөөр хэлбэл, энэ долоо хоногт манай аймгийн хувьд Төрийн өмчит “Орхон АЗЗАН” гэдэг байгууллага байгаа үгүй нь мэдэгдэхгүй, тэдний талаар аймаг орон нутгийн удирдлагууд ямар ч мэдээлэлгүй өнгөрөх нь бололтой. Х.Батболд дарга өнөөдрийн шуурхайд орны хүнээ ч илгээгээгүй нь ингэж дүгнэхэд хүргэж байна. Зарим тохиолдолд Х.Батболд дарга шуурхай хуралдааныг “суун тасалдаг”. Тэрбээр шуурхай хуралдааны үед гар утсаараа тоглох, утсаар ярих зэргээр цагийг өнгөрөөж байгаа нь хэвлэлийнхний дуранд байнга өртдөг. Саяхан л гэхэд, аймгийн Засаг даргын зүгээс А1001 улсын чанартай зам өнгөрдөг хотын өмнөд хэсгийн замыг засах, тордох тухай үүрэг даалгавар өгсөн. Гэтэл Х.Батболд дарга “Засвар, нөхөлтийн судалгааг хийж байгаа” хэмээн хариу өгч байсан удаатай.IMG_0995

Аймгийн Засаг даргын шуурхайд хууль хүчний байгууллагаас эхлээд агентлаг, газар хэлтсийн дарга нар болон шууд босоо тогтолцоотой орон нутгийн байгууллагын удирдлагууд оролцох үүрэгтэй ажээ. Зүгээр нэг шуурхайд суух төдий биш аймаг, орон нутгийн зүгээс хийж байгаа ажилд оролцох үүрэг хүлээнэ. Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын газрын зүгээс өгч буй мэдээллээс харвал Засаг даргын шуурхайг гурван удаа тасалсан тохиолдолд арга хэмжээ авдаг аж. Яамны харьяа босоо тогтолцоотой байгууллагын дарга шуурхайг гурван удаа тасалбал аймгийн зүгээс хариуцлага тооцуулах саналыг сайдад нь хүргүүлдэг байна. Өнгөрсөн хугацаанд зарим нэг газар, хэлтэс, агентлагийн дарга зургаан удаа шуурхай хуралдаан тасалсан тохиолдол гарч байжээ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Х.Баттулга 3.4 тэрбум, М.Энхболд 3.6 тэрбум, С.Ганбаатарт 2.8 тэрбум төгрөгийн хандив цуглуулжээ
  • ОРХОН АЙМГИЙН 2017 ОНЫ III УЛИРЛЫН БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАЛТЫН ТАЙЛАН
  • Нэгдүгээр ангийн хүүхдээс Е баримт “нэхжээ”
  • Манай аймгаас 23 хүн Их хурлын төлөөлөгчөөр сонгогджээ
  • Манай аймгаас 23 хүн Их хурлын төлөөлөгчөөр сонгогджээ
  • Орхон аймагт чихрийн шижин өвчний хяналтанд 705 хүн байдаг
  • Сум хөгжүүлэх сангийн зээлийн хүсэлтийг хүлээн авч дуусчээ
  • Нийтийн тээврийнхэнд зөвлөгөө, мэдээлэл өгчээ
  • Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байна
  • Иргэдийн хурлынхан “Шилэн дансны хууль”-ийн хэрэгжилттэй танилцана
  • IX хуралдаан ирэх сарын 1-нд болно
  • Маргааш бүх нийтээр цас цэвэрлэнэ
  • Үндсэн чиглэлийн биелэлт 89.1 хувьтай гарчээ
  • Ихэнх нутгаар цасан шуурга шуурч,хүйтний эрч чангарна
  • 2017 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ШАЛГАРСАН БОЛОН ШАЛГАРААГҮЙ ТЕНДЕРИЙН ҮР ДҮН 11 САРЫН БАЙДЛААР /2017-11-08/
  • ОРХОН АЙМГИЙН 2017 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
  • СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
  • Сонгуулийн зардлыг М.Батчимэг, Д.Батмөнх нараас гаргуулъя
  • “Үндсэн гэрээ”-г үгүй хийгчид хэн бэ
  • 11 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
  • “Нутгийн удирдлагын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага” зөвлөгөөн болов
  • Бугатын модны зах ажиллаж эхэллээ
  • А.Түвшинжаргал: Энэ замыг бүр хаачихвал яасан юм бэ
  • Баян-Өндөр сум хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж эхэллээ
  • П.Пүрэвлхагва: Сонгуулийн ерөнхий хороог Шүүхэд өгсөн
  • “Зэс эрдэнийн хувь” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
  • Шинэ цагийн “Гул Аранжин”-гийн сураг нь ч гарсангүй
  • Д.Бүүвэйбаатар: “Эрдэнэт үйлдвэр” хүүхдүүдэд нөхөн төлбөр өгөх ёстой
  • Тэргүүлэгчдийн шийдвэр хог дээр хаягдаж, дарга нарын өдөр нэгээр нэмэгдлээ
  • Эрдэнэт үйлдвэрийн хамгийн үнэт баялаг бол ажиллагсад