Нийтлэгдсэн: Mon, Oct 16th, 2017

Эрдэнэт үйлдвэр 2017 оны эхний есөн сарын ажлаа дүгнэлээ

  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн уурхайчин хамт олон 2017 оны эхний есөн сарын байдлаар техник технологи, санхүү, эдийн засгийн үйл ажиллагааны тайлангаа хэлэлцлээ. Компани үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайлангаа хагас жилээр хийдэг байсаныг улирал тутамд болгохоор шийдвэрлэж, 2017 оны гуравдугаар улирлын үйл ажиллагаагаа дүгнэв. Тайлангийн хурлаар ололт амжилт, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтоо ойр ойрхон эргэн харж, дүгнэх боломжийг нээж өгч байгаа юм.IMG_4044 IMG_3934 Хурлыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нээлээ.
2017 оны гуравдугаар улиралд Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 101.3 хувиар давуулан биелүүлж, улс болон орон нутгийн төсөвт 406 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.PowerPoint Presentationnyamdorj(1) 2017 оны гуравдугаар улирлын байдлаар уулын цул олборлолтын төлөвлөгөөг 102.2 , хөрс хуулалтыг 103.3, хүдэр олборлолтыг 101.3, хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 102.0 хувиар тус тус давуулан биелүүлжээ.bj 2016 оны байдлаар Лондонгийн металлын бирж дэх нэг тонн цэвэр зэсийн үнэ 4863 ам.доллар байсан бол 2017 оны эхний есөн сарын байдлаар 22 хувиар өсч нэг тонн зэс 5948 ам.доллартай тэнцсэн үзүүлэлтэй байна.PowerPoint Presentation Хэдийгээр зэсийн үнэ ханш өсөх хандлагатай байгаа ч эдийн засаг төдийлөн тогтвортой бус байгааг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Ийм нөхцөл байдалд тус үйлдвэр 2017 оны үйл ажиллагааны зорилгоо тодорхойлж, дэлхийн эдийн засгийн хямралыг даван туулж, ашигт ажиллагааны түвшинг хадгалан ажиллаж байгааг Эдийн засгийн хэлтэс мэдээллээ.
Энэ онд үйлдвэрийн удирдлагын баг компанийн үнэт баялаг болсон ажилчдынхаа санал бодлыг сонсоход анхаарлаа хандуулж, үйлдвэрийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хамтдаа хэлэлцэж, нийгмийн асуудлаа нээлттэй шийдвэрлэх алхмуудыг хийсэн нь үр дүнгээ өгч буйг тайлангийн хурлаар тэмдэглэлээ.gen-dir

Хурлын төгсгөлд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт, эдийн засгийн үр ашиг өндөр байх  нь компанийн ажилтан, ажиллагсдын нийгмийн асуудалд болон үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд төдийгүй улс, орон нутгийн хөгжилд шууд хамаатай асуудал. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн ололт амжилт бүхэн ажилтан бүрийн хичээл зүтгэлийн үр дүн бөгөөд улс оронд томоохон үлгэр дуурайлал болохыг онцлов. 2017 оны гуравдугаар улиралд тус үйлдвэрийн уурхайчин хамт олон төлөвлөсөн ажлаа давуулан биелүүлж, улс орныхоо өмнө хүлээсэн нийгмийн хариуцлага, үүргээ нэр төртэй биелүүлсэнд талархаж, ажлын амжилт хүсэв.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Зуу насалж зургаадай таяг тулсан Э.Лхамсүрэн гуайд хүндэтгэл үзүүлэв
  • Сар шинээр 18 эх амаржиж 9 хүү, 9 охин мэндэлжээ
  • Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоов
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт” үйлдвэрт шахсан 14.6 тэрбум төгрөгний үнэтэй номын нэхэмжлэл шүүхэд хүрчээ
  • “Б.Б” номын зохиогч Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” группыг удирдана
  • ИТХ-ын даргын санаачлагаар шинийн нэгэнд “Мандал” өргөнө
  • “Хөгжлийн түүчээ–хүний хөгжил” аян нээлтээ хийв
  • Өвчин гарсан чиглэлд зорчиж золгуут хийхгүй байхыг анхааруулав
  • Аймгийн арслан Б.Гантөмөр гал тахиа жил “босоо” байлаа
  • Үр дүнгийн гэрээ байгуулав
  • “Орхон тариа” ХХК газар тариалангийн салбартаа “Далай аварга” болов
  • С.Цэнд-Аюуш: Мал эрүүл бол Монгол хүн эрүүл байна
  • Сэтгүүлчдийн байгууллага шинэ төрх, шинэ менежментээр ажиллах цаг ирлээ
  • Ж: Сауле: Байрны асуудал иргэдэд аюул учруулах хэмжээнд хүрсэн
  • “Орхон эмпати” сургуулийн гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй
  • Д.Батлут: Би хаалтын гэрээ хийгээгүй
  • Чимээгүй хотын наагуур “модон хөшиг” татна
  • Тэргүүлэгчдийн хурал болов
  • ТАЙЛБАР
  • Фургон автомашин өгөхөөр боллоо
  • Ө.Энхтүвшин: Улсын нөөцөөс 200 тн өвс үнэгүй олгоно
  • Улсын Онцгой комиссынхон ажиллаж, газар дээр нь асуудлыг шийдлээ
  • Цагаанчулуут багаас “Улсын сайн малчин” тодорлоо
  • “Тойрон хүрээлэгчид” нь иргэд юм биш үү
  • Мартсаныг нь сануулсан шүгэлтэй, тайван жагсаал болов
  • Ахмадын хорооны даргаар Х.Буянхишиг сонгогджээ
  • Хуучин төхөөрөмжөө өгөөд шинийг аваарай