Нийтлэгдсэн: Mon, Oct 23rd, 2017

Эрдэнэт хотын өдөр”-ийг долоодугаар сарын 26-нд тэмдэглэдэг болно

22752555_1957965164469867_1334667110_n

               Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Энэ удаагийн хурлаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэв. Тэргүүлэгчдийн хуралд дарга П.Пүрэвлхагва, тэргүүлэгч И.Баасанжав, Д.Батбилэг, А.Түвшинжаргал, Д.Бүүвэйбаатар, Д.Дэлгэрбаяр, Д.Эрдэнэбат, Л.Эрхбаатар нар оролцсон юм. “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” асуудал оролцогчдын анхаарлыг багагүй татлаа. Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ээс 2015 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн “Эрдэнэт хотын өдөр” бий болгох тухай 01 тоот тогтоолын нэгдүгээр заалтад өөрчлөлт оруулах тухай саналыг оруулж ирсэн байна. Энэ тогтоолын нэгдүгээр заалтад “Жил бүрийн нэгдүгээр сарын 1-ний өдрийг Эрдэнэт хотын өдөр болгож, орон нутгийн хэмжээнд тэмдэглэх тэмдэглэлт өдрөөр тогтоосугай” гэснийг өөрчлөхөөр оруулж ирсэн гэсэн үг. ТЗУХ-ийн оруулж ирсэн саналаар “Эрдэнэт хотын өдөр”-ийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 11, долоодугаар сарын 26, эсвэл хуучнаар нь буюу нэгдүгээр сарын 1-н гэсэн гурван хувилбараар оруулсан юм. Ингээд энэ асуудал дээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн гаргасан санал, байр суурийг хүргэж байна.

-И.Баасанжав: Эрдэнэт хотын өдрөөр юу хийх вэ. Эгч дүүс хотын төлөөлөл ирж Эрдэнэтчүүдтэй хамт баярлах ёстой. Энэ өдөр хотынхоо ирээдүйн тухай Эрдэм шинжилгээний хурал хийдэг, Эрдэнэтэд амьдардаг орос, монголгүй баярладаг байвал ямар вэ, агуулгын хувьд. Өдрийн хувьд оруулж ирсэн гурван саналаас долоодугаар сарын 26 гэдгийг нь дэмжиж байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт хотын өдрийг урин дулаан цагт хийж байх саналтай байна.

-Д.Бүүвэйбаатар: Эрдэнэт хотыг бий болгох тухай Сайд нарын зөвлөлийн тогтоол гарсан арванхоёрдугаар сарын 11 зүгээр ч юм шиг. Гэхдээ би тэргүүлэгч И.Баасанжавын саналыг дэмжиж байна.

-Д.Батбилэг: Нэгдүгээр сарын 1-н бол Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлиг гарсан өдөр. Гэхдээ энэ өдөр эрдэнэтчүүдийн хувьд бүрхэг, чимээгүй, нам гүм өнгөрдөг. Үүнийг өөрчлөөд өөр өдөр болгох нь зөв. Урин дулаан цагт тэмдэглэвэл их зүгээр. Долоодугаар сарын 26-ныг сайн тодруулах хэрэгтэй. Арванхоёрдугаар сарын 11 бол Эрдэнэт хотын өдөр байж болох ч баяр тэмдэглэх, тэр тусмаа бүтээн байгуулалтын ажил хийхэд хэцүү. Миний хувьд оруулж ирсэн саналыг дэмжиж байна.

-А.Түвшинжаргал: Зуны хувьд долоодугаар сарын 11-нд наадам болдог. Наадмын дараа иргэд амралтын байдалд ордог. Дахиад л арав гаруй хоногийн дараа “Эрдэнэт хотын өдөр” гээд баярлах нь ямар вэ.

-Л.Эрхбаатар: Нэгдүгээр сарын 1-ний өдрийг өөрчлөх нь зөв. Оруулж ирсэн санал болох арванхоёрдугаар сарын 11-ний өдөр юу хийх тухайгаа төлөвлөж ирүүлэх хэрэгтэй. Би энэ өдрийг хавар юм уу намар байвал ямар вэ гэдэг саналтай байна.

-Д.Эрдэнэбат: Зуны дэлгэр цагт тэмдэглэх нь зохимжтой боловч долоодугаар сарын 26-нд хийх нь тодорхой үр дүнгүй ажил болно. Арванхоёрдугаар сарын 11-нийг дэмжиж байна.

-Д.Дэлгэрбаяр: Улсын баяр наадмын дараа энд тэнд Даншиг наадам болдог. Хүн бүр баярладаг, энэ наадмыг хүсэн хүлээдэг. Нэгдүгээр сарын 1-нийг солих нь зөв гэдэг санал өмнө нь нэг бус удаа гарч байсан. Арванхоёрдугаар сарын 11 бол баяр тэмдэглэх тааламжтай цаг биш. “Эрдэнэт хотын өдөр”-ийг өндөр хэмжээнд сайхан тэмдэглэдэг, түүнийгээ эрдэнэтчүүд хүсэн хүлээдэг баяр болгох хэрэгтэй. Энэ удаад саналыг хойшлуулаад зуны дэлгэр цагт өдрөө тодруулаад оруулж ирвэл ямар вэ.

-П.Пүрэвлхагва: Тав, зургаадугаар сард өдөр товлоод хийвэл ямар вэ. Гадна, дотныхон ч ирнэ. Хүмүүс амраагүй байна. Эгч дүүс хотынхон ирээд эрдэнэтчүүд Яармаг маягаар үр дүнтэй зохион байгуулах өдрийг сонгох нь зөв. Нэгдүгээр сарын 1-н бол “Эрдэнэт хороо болгосугай” гэсэн тогтоол болохоос биш баяр биш л дээ. Долоодугаар сарын 26 гэсэн саналыг дэмжиж байна.

-Д.Батбилэг: Надад ийм санал байна. Өдөр сонгох гээд байгаа бол тавдугаар сарын 1-н буюу Майн баярын өдөр тэмдэглэе.

-Л.Эрхбаатар: Миний хувьд есдүгээр сарын 1-нд тэмдэглэх саналтай байна. Хичээл, сургууль эхэлнэ. Эрдэнэтэд их, дээд сургуулиуд байдаг. Тэнд өөр аймаг, сумаас хүүхдүүд ирдэг. Энэ өдрөөр Эрдэнэт хотын тухай, хотын соёлын тухай таниулах чухал ач холбогдолтой.

-И.Баасанжав: Долоодугаар сарын 26-нд хийе. “Эрдэнэт хотын өдөр”-ийн баярт орох гэж гадна, дотны аялал жуулчлалынхан ч ирнэ. Бүр тодруулбал, долоодугаар сарын 3 дахь долоо хоногийн хагас бүтэн сайн өдрийг гээд тодруулаад оруулчихъя.

-П.Пүрэвлхагва: Долоодугаар сарын 26-нд тэмдэглэх нь зөв. Энэ өдөр ажлын өдөр байвал Нутгийн удирдлагын тухай хуулиар амралтын өдөр болгоод шилжүүлж болно. Түүнээс биш санхүүчдийн өдөр тэр сарын тэд дэх долоо хоногийн ням гараг гэдэг шиг байх хэрэггүй.

Тэргүүлэгчид ийнхүү олон талын санал гаргасны эцэст санал хураалт явуулан асуудлаа шийдлээ. Ингээд олонхийн саналаар долоодугаар сарын 26-ныг “Эрдэнэт хотын өдөр” болгох нь зүйтэй гэж тэргүүлэгчид тогтлоо. Тэргүүлэгчдийн тогтоол аймгийн ИТХ-ын хуралдаанд орж дэмжигдвэл эрдэнэтчүүд “Эрдэнэт хотын өдөр”-ийг долоодугаар сарын 26-нд тэмдэглэх нь ээ.


Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө
  • 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн өвөл болно
  • Ц.Пүрэвтүвшин: Орхончуудтайгаа баяр наадмаа хамт тэмдэглэж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна
  • “Оюу толгой” ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ
  • Эрдэнэтийн уурхайчдаас хөдөлмөрийн баатар нэг , гавьяат цолтон гурав төрлөө
  • Наадмын өнгө…
  • Мөнхөөгийн Мөнхбаярын их нас хоёр дахь удаагаа алтан жолоогоо өргүүллээ
  • Орхон аймгийн АН-ын мэндчилгээ
  • Эрдэнэт хотын бэлгэдэл Цагаан арсланг анх удаагаа залав
  • Эзэн Чингисийн зарлигаар энэ удаагийн наадам эхэллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Яргуйт багийн хүүхдүүд ирэх намар цэцэрлэгтэй болно
  • “Эрдэнэт хотын хүндэт иргэд” тодорлоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Эмч нар дөрвөн настай хүүхдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзжээ
  • Д.Соёлчхүү: Адууг нь махлаад зар, тэднийг юунд нь хайрладаг юм бэ
  • Хуушуурын зөвшөөрлийг цахимаар олгоно
  • Баяр наадмын үеэр наадмын талбай, морь барианы газарт хуушуур, хийх зөвшөөрөл олгогдсон газрын байршил, дугаар
  • Баяр наадмын үеэрх Нийтийн тээврийн үйлчилгээний түр маршрут
  • ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮҮЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Х.Бадамсүрэн: Үйлдвэрийн бүх ажилчдаа 1-3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
  • Д.Мөнхбаатар: Үйлдвэр байгуулсан түүхэн шийдвэрийг бид зэс эрдэнээр мөнхөллөө
  • “Эрдэнэсийн эзэд” Эрдэнэт хотыг чимлээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • Үйлдвэрийн 40 жилийн ойн баярын зочдын сонирхолтой агшнууд
  • МЭНДЧИЛГЭЭ