Нийтлэгдсэн: Wed, Oct 25th, 2017

Waaw l daa

gagnuur 10-25

             Утас дуугарлаа, эртний танил маань залгаж байна. “Waaw l daa, Танай эрдэнэтийн залуус гагнуурын электродын үйлдвэр байгуулчихлаа гэж үү. Үнэхээр гайхалтай. Би удахгүй танай тийшээ очно. Чи надад тэр үйлдвэр лүү замчлана шүү. Би очиж үзмээр, гартаа барьж хармаар байна” хэмээн их л сэтгэл догдлон ярих нь тэр. Энэ танил маань гагнуурчин мэргэжилтэй, үнэхээр хөдөлмөрч нөхөр л дөө. Төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Эрдэнэтэд өдөртөө 10 тонн гагнуурын электрод гаргах хүчин чадалтай үйлдвэр нээгдлээ”, “Өдөрт 10 тонн гагнуурын электрод үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлоо” зэргээр энэ үйлдвэрийн тухай мэдээлж байна.“Сайхан мэдээ байна. Баяр хүргэе”, “Маш сайхан мэдээ байна амжилт хүсье”, “Тун сайн байна. Үнэ ханшаа бодолцоорой. Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн дэндүү үнэтэй байдаг”, “Урагшаа нэг алхлаа”, “Saihan medee baina. Ta buhnii ajild ih amjilt husie”, “сайхан мэдээ байна амжилт гагнуурын электродоо өөрсдөө хийгээд эхлэнэ гэдэг бас л нэг дэвшил” гэх зэргээр уншигчдын сэтгэгдэл хөвөрч байна.

gagnuur 2-10-25

Аравдугаар сарын 23-н буюу энэ долоо хоногийн даваа гарагийг Эрдэнэтчүүд нэгэн шинэ үйлдвэрийн тууз хайчлан эхлүүлсэн. Хаа нэгтээ энд тэнд нээгддэг, тууз хайчилсан үйлдвэрийг бодвол Эрдэнэт хотод эрч хүч, өнгө нэмсэн “Гагнуурын электродын үйлдвэр” өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Энэ үйлдвэрийг Эрдэнэтийн хөрсөн дээр байгуулж, туршилтаа хийж, улмаар импортыг орлох, валют хэмнэх гээд бүхий л давуу талыг өөртөө шингээсэн баялаг бүтээсэн залуус бол доктор Ph.d Г.Энхбаяр даргатай “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк”-ынхан. Тэд өнөөдөр олон улсын ISO 9001:2007 стандартыг Эрдэнэтэд нутагшууллаа.

Бараг жилийн өмнөхөн байх, ОХУ-д докторын зэрэг хамгаалаад ирсэн Г.Энхбаярыг энэ паркын дарга болсонд олон хүн түүнийг “толгой нь эргэсэн амьтан” гэж хэлж байсан удаатай. Тэр үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага шинэхэн докторын дипломны бэх нь ч хатаж амжаагүй байхад түүнд нэгэн том албан тушаал амлаж байсан юм. Энхбаярын аав Ш.Ганбат дарга “Ирээдүйгээ бодвол үйлдвэрээ бараадсан нь дээр юмсан. Өөрөө юм хийе, бүтээе гэж зүтгээд байна. Миний хүү ч алдахгүй л дээ. Ийм насан дээр бүх юм санаанд багтаад сайхан байдаг. Ах нь хүүгээ дэмжээд зөвшөөрлөө” хэмээн ярьж байсан нь өнөөдөр ч санаанд тодхон байна. Ийнхүү өнөөдөр Г.Энхбаяр даргатай “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк”-ын залуус өдөрт 10 тонн гагнуурын электрод үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулж, Эрдэнэтийн нэрийг Монгол даяар цуурайтуулж байна.

Аймгийн Засаг дарга Д.Батлутын мөрийн хөтөлбөрт “Шинжлэх ухаан технологийн паркын үйл ажиллагааг цаасан дээрээс амьдралд, бодит хөрсөн дээр буулгана” хэмээн туссан байдаг. Засаг даргын хувьд хотынхоо ирээдүй болсон залуу, шинэхэн доктортоо итгэсэн нь эндүүрэл болсонгүй. Өдөртөө 10 мянган тонн гагнуурын электрод үйлдвэрлэдэг энэ үйлдвэрийн “Welding elektrodes” нэртэй бүтээгдэхүүн өдөртөө 60 тонныг хэрэглэдэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэрэгцээг хангаад зогсохгүй “Оюу толгой”-гоос гэрээ байгуулах санал авах өдөр удахгүй ирэх биз. Шинэ мянганд энэ цагийн залуус Эрдэнэтийн өнгийг тодорхойлж, ирээдүйг нь авч явна гэдгийг уурхай дагаж боссон хотын иргэд бид итгэдэг. Миний хуучин танил юм л бол “Waaw l daa” хэмээн уулга алддаг. Энэ удаад танилынхаа энэ үгээр нийтлэлээ гарчиглаж Г.Энхбаяр тэргүүтэй Эрдэнэт хотын мянга мянган залуустаа хүргэж байна. Эрдэнэт хотын ирээдүй гэрэлтэй байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Зуу насалж зургаадай таяг тулсан Э.Лхамсүрэн гуайд хүндэтгэл үзүүлэв
  • Сар шинээр 18 эх амаржиж 9 хүү, 9 охин мэндэлжээ
  • Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоов
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт” үйлдвэрт шахсан 14.6 тэрбум төгрөгний үнэтэй номын нэхэмжлэл шүүхэд хүрчээ
  • “Б.Б” номын зохиогч Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” группыг удирдана
  • ИТХ-ын даргын санаачлагаар шинийн нэгэнд “Мандал” өргөнө
  • “Хөгжлийн түүчээ–хүний хөгжил” аян нээлтээ хийв
  • Өвчин гарсан чиглэлд зорчиж золгуут хийхгүй байхыг анхааруулав
  • Аймгийн арслан Б.Гантөмөр гал тахиа жил “босоо” байлаа
  • Үр дүнгийн гэрээ байгуулав
  • “Орхон тариа” ХХК газар тариалангийн салбартаа “Далай аварга” болов
  • С.Цэнд-Аюуш: Мал эрүүл бол Монгол хүн эрүүл байна
  • Сэтгүүлчдийн байгууллага шинэ төрх, шинэ менежментээр ажиллах цаг ирлээ
  • Ж: Сауле: Байрны асуудал иргэдэд аюул учруулах хэмжээнд хүрсэн
  • “Орхон эмпати” сургуулийн гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй
  • Д.Батлут: Би хаалтын гэрээ хийгээгүй
  • Чимээгүй хотын наагуур “модон хөшиг” татна
  • Тэргүүлэгчдийн хурал болов
  • ТАЙЛБАР
  • Фургон автомашин өгөхөөр боллоо
  • Ө.Энхтүвшин: Улсын нөөцөөс 200 тн өвс үнэгүй олгоно
  • Улсын Онцгой комиссынхон ажиллаж, газар дээр нь асуудлыг шийдлээ
  • Цагаанчулуут багаас “Улсын сайн малчин” тодорлоо
  • “Тойрон хүрээлэгчид” нь иргэд юм биш үү
  • Мартсаныг нь сануулсан шүгэлтэй, тайван жагсаал болов
  • Ахмадын хорооны даргаар Х.Буянхишиг сонгогджээ
  • Хуучин төхөөрөмжөө өгөөд шинийг аваарай