Нийтлэгдсэн: Wed, Oct 25th, 2017

Д.Батбилэг тэргүүлэгч ээ, манайд 80 мянган жуулчин ирнэ

Batbileg 1.

Аймгийн ИТХ-ын хуралдаан ирэх баасан гарагт буюу аравдугаар сарын 27-нд болно. Энэ удаагийн хурлаар “2017-2021 онд аймгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг батлах юм. Даваа гарагт болсон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар дээрх хөтөлбөрийн төсөлтэй танилцсан. Энэ үеэр аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Батбилэг “Шинэ Засгийн газар Булган аймгийн Дашинчилэн сумаас босоо тэнхлэгийн дагуу тавьж байгаа Булган аймгийн төв, улмаар Хөвсгөл аймгийг холбосон хар замыг концессын гэрээгээр хийж байгаа ажлыг үргэлжлүүлнэ гэсэн. Тэгэхлээр хотоос Хөвсгөл тийш зорьдог жуулчид манайхаар дамжихгүй. Жуулчдын тоо нэмэгдэхгүй, Үүнийг тооцоолсон юм уу” хэмээн бухимдангуй асууж байсан.

Batbileg

Дашинчилэн чиглэлийн босоо тэнхлэгийн замыг концессын гэрээгээр үргэлжлүүлж Булган-Мөрөнгийн замтай холбох ажил үргэлжилж байгаа. Жуулчдын хувьд хотоос гараад Хөвсгөл аймаг, Хатгал тосгон, далай тийш явахад энэ зам Эрдэнэт, Дарханаар тойрч явахаас хамаагүй дөт. Гэхдээ бидэнд боломж, гарц бас байна. Улаанбаатараас 100 км давхиад хар замаас гарч 7-10 км явахад очсон хүн бүхний мэлмийг гийгүүлж буй бурханч лам Д.Пүрэвбатын “Аглаг бүтээлийн хийд” гэдэг гайхамшигтай бүтээн байгуулалт байна. Дотоодын гэлтгүй гадны жуулчид тийш хөвөрч эхэлсэн. Бас дээр нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын шийдвэрээр Дархан-Эрдэнэт чиглэлийн хар замаас Амарбаясгалан хийд тийш хатуу хучилттай зам тавьж байгаа. Энэ бүхэн бол Эрдэнэтэд жуулчид ирэх жим биш харгуй дардан зам гэдгийг хэлэхэд илүүдэхгүй. Улаанбаатараас гарсан гадны жуулчид Лүнгийн замаар давхиад Дашинчилэнгээр хойшоо гараад Булганаар дайраад Хөвсгөл далайг зорьж болно. Буцахдаа Амарбаясгалан, Аглаг бүтээлийн хийд үзээд буцна гэвэл замд нь Эрдэнэт хот байгаа. Тиймээс энэ чиглэлд тодорхой ажил хэрэгч саналыг “2017-2021 онд аймгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-т тусгаж чадвал Эрдэнэтэд жилдээ 80 мянган жуулчин ирэх цаг ойрхон байна.
Бас дээр нь Жаргалант сумаас олдоод байгаа эртний Сяньби /Сүмбэ/ улсын үед хамаарах Айргийн гозгорын археологийн дурсгал дээр багахан хөрөнгө гаргаад музей байгуулчихвал гадныхан ч Эрдэнэт рүү хөвөрнө дөө. 2016 оны байдлаар манай аймагт 23 мянга 200 гаруй гадны жуулчин ирсэн, дайран өнгөрсөн гэдэг албан ёсны мэдээ гарчээ. Энэ тоог 80 мянгад хүргэх боломж ирэх дөрвөн жилд Орхон аймагт бүрэн бий. Ингэснээр манай аймгийн хувьд Булган, Хөвсгөл, Архангай аймгийг зорих дотоод, гадаадын жуулчдын “дайран” өнгөрдөг бүс нутаг болох боломжтой.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө
  • 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн өвөл болно
  • Ц.Пүрэвтүвшин: Орхончуудтайгаа баяр наадмаа хамт тэмдэглэж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна
  • “Оюу толгой” ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ
  • Эрдэнэтийн уурхайчдаас хөдөлмөрийн баатар нэг , гавьяат цолтон гурав төрлөө
  • Наадмын өнгө…
  • Мөнхөөгийн Мөнхбаярын их нас хоёр дахь удаагаа алтан жолоогоо өргүүллээ
  • Орхон аймгийн АН-ын мэндчилгээ
  • Эрдэнэт хотын бэлгэдэл Цагаан арсланг анх удаагаа залав
  • Эзэн Чингисийн зарлигаар энэ удаагийн наадам эхэллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Яргуйт багийн хүүхдүүд ирэх намар цэцэрлэгтэй болно
  • “Эрдэнэт хотын хүндэт иргэд” тодорлоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Эмч нар дөрвөн настай хүүхдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзжээ
  • Д.Соёлчхүү: Адууг нь махлаад зар, тэднийг юунд нь хайрладаг юм бэ
  • Хуушуурын зөвшөөрлийг цахимаар олгоно
  • Баяр наадмын үеэр наадмын талбай, морь барианы газарт хуушуур, хийх зөвшөөрөл олгогдсон газрын байршил, дугаар
  • Баяр наадмын үеэрх Нийтийн тээврийн үйлчилгээний түр маршрут
  • ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮҮЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Х.Бадамсүрэн: Үйлдвэрийн бүх ажилчдаа 1-3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
  • Д.Мөнхбаатар: Үйлдвэр байгуулсан түүхэн шийдвэрийг бид зэс эрдэнээр мөнхөллөө
  • “Эрдэнэсийн эзэд” Эрдэнэт хотыг чимлээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • Үйлдвэрийн 40 жилийн ойн баярын зочдын сонирхолтой агшнууд
  • МЭНДЧИЛГЭЭ