Нийтлэгдсэн: Fri, Oct 27th, 2017

Тэргүүлэгчдийн шийдвэр хог дээр хаягдаж, дарга нарын өдөр нэгээр нэмэгдлээ

ITKH 10-27

               Аймгийн ИТХ-ын хуралдаан боллоо. Энэ хуралдаан дээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн гаргасан шийдвэрийг илүүдэл хог хэмээн үл тоож хөсөр хаяж байх юм. “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” асуудал өнөөдрийн ИТХ-ын хуралдаанаар хэлцэгдсэн. Өмнө нь Тэргүүлэгчдийн хурлаар ороод “Эрдэнэт хотын өдрийг долоодугаар сарын 26-нд тэмдэглэдэг болъё” гэсэн олонхийн шийдвэр гарсан. Бүр хоёр ч удаа санал хураалт явуулсаны эцэст Тэргүүлэгчид ийм шийдвэрт хүрсэн. Тэргүүлэгчид багагүй хугацаанд нухацтай хэлэлцсэний эцэст иргэдтэйгээ хамт, эрдэнэтчүүдтэйгээ нийлээд утга төгөлдөр байдлаар “Эрдэнэт хотын өдөр”-ийг тэмдэглэдэг болох тухай шийдвэрийг ийнхүү гаргасан юм.

ITKH10-27-1

Гэтэл өнөөдрийн аймгийн ИТХ-ын хуралдаанд энэ асуудлыг хэлэлцүүлэхээр оруулж ирсэн аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү “Эрдэнэт хотын өдөр”-ийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 11-нд тэмдэглэдэг байхаар танилцууллаа. Төлөөлөгчид хэлэлцээд хоёр ч удаа санал хураалт явуулсаны эцэст олонхиороо арванхоёрдугаар сарын 11-нийг дэмжих нь тэр. Эндээс харвал манай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч гэсэн 11 хүн бараг л хэрэггүй болж таарлаа. Нэгэнт Тэргүүлэгчдийн хурлаар олонхийн санал авсан асуудал дараагийн ИТХ-ын хуралдаанд орж ирэхдээ нэр, зүсээ өөрчлөөд өөр хувилбараар, хэсэг бүлэг хүний лоббигоор өөрчлөн оруулдаг болсон нь Тэргүүлэгчдийн шийдвэр гэж байх хэрэггүй гэсэн ойлголтод хүргэлээ. Улмаар Тэргүүлэгчид байх шаардлага байна уу гэдгийг хөндөхөд хүргэх нь тэр.

Даваа гарагт болсон Тэргүүлэгчдийн хурал дээр Д.Дэлгэрбаяр “Улсын баяр наадмын дараа энд тэнд Даншиг наадам болдог. Хүн бүр баярладаг, энэ наадмыг хүсэн хүлээдэг. Нэгдүгээр сарын 1-нийг солих нь зөв гэдэг санал өмнө нь нэг бус удаа гарч байсан. Арванхоёрдугаар сарын 11-н бол баяр тэмдэглэх тааламжтай цаг биш. “Эрдэнэт хотын өдөр”-ийг өндөр хэмжээнд сайхан тэмдэглэдэг, түүнийгээ эрдэнэтчүүд хүсэн хүлээдэг баяр болгох хэрэгтэй” хэмээн онцолж байсан. Тэгвэл өнөөдөр хуралдсан аймгийн ИТХ-аас Тэргүүлэгчдийн олонхийн саналыг ч хэлэлцэлгүй дарагдуулж байгаад “Эрдэнэт хотын өдөр”-ийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 11-нд тэмдэглэх тухай шийдвэр гаргалаа. Ингэснээр хөхөө өвлийн хүйтэнд, жавар тачигнасан өдөр “Эрдэнэт хотын өдөр”-ийг дарга нарт, тэр дундаа аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд зориулж байшин дотор тэмдэглэдэг явцуу хүрээний тэмдэглэлт өдөр болох нь ээ. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр 2015 оны зургаадугаар сард батлагдсан өмнөх аймгийн ИТХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах гэж байгаа нь тэр гээд “сахил хүртээд шал дордох”-ын үлгэрээр өмнөхөөс нь бүр дордуулж дарга нарын өдрийг ийнхүү нэгээр нэмлээ.

Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Баяржаргал “Арванхоёрдугаар сарын 11-нийг дэмжиж байна. Бид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй. Зун тэмдэглэвэл зохимжгүй. Хүн бүхэн амраад рашаан сувилал явчихна. Баяр наадмын дараа дахин баяр хийх болно. Анх зарлиг гарсан арванхоёрдугаар сарын 11-ийг дэмжиж байна” хэмээсэн.

ITKH 10-27-2

Өвлийн аялал жуулчлал Монгол оронд төдийлөн хөгжөөгүй. Тэр дундаа Эрдэнэт хотод хөгжинө гэвэл наанадаж 100 жил шаардах болов уу. Цагаан сарын дараа Хөвсгөл далайд болдог “Хөх сувд” баярыг эс тооцвол арванхоёрдугаар сарын 11-нд болох “Эрдэнэт хотын өдөр”-т алс холын Америк энэ тэр нь бүү хэл Эрээнээс жуулчин ирнэ гэж горьдвол санасны гарз. Зуныхаа аялал жуулчлалыг шинэ шатанд гаргаж чадахгүй байж бид өвлийн аялал жуулчлал гэж ярих болоогүй баймаар. Нөгөө талдаа дарга нар урин дулаан зуны цагт амралтаа авч байгаад, албаны машин жийж ирээд рашаан усанд явж ядаргаагаа тайлж, ясны шөл уух гэсэн хүсэлдээ хөтлөгдөөд ийм санал гаргав уу гэж асуумаар ч юм шиг.

Ямар ч байсан ирэх арванхоёрдугаар сарын 11-нд эрдэнэтчүүд “Эрдэнэт хотын өдөр”-өө тэмдэглэхээр гэнэ. Иргэдэд хүртээмжтэй, тэдний оролцоонд суурилсан, иргэдийнхээ дэмжлэгтэйгээр хотынхоо өдрийг тэмдэглэдэг өөрийн гэсэн онцлог өнгө аяс, шийдэлтэй өдөртэй болох гэсэн иргэдийн хүсэл, түүнийг илэрхийлсэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн олонхийн шийдвэр өөрчлөгдөж дарга нарын тууз хайчилдаг, индэр дээр гарч үг хэлж иргэдээр алга ташуулдаг арга хэлбэр мөддөө л манай аймагт амь бөхтэй оршсоор байх нь. “Эрдэнэт хотын өдөр арванхоёрдугаар сарын 11-нд болно. Дулаан хувцасгүй, хурдан унаагүй, явган нүцгэн иргэд оролцох боломжгүй. Эрдэнэт хотын өдрийг хүйтний улиралд хийж байгаа учраас иргэд ирэх шаардлагагүй. Аймгийн ИТХ-ны төлөөлөгчид, байгууллагын дарга, удирдлага, төрийн захиргааны байгууллагынхан оролцоно. Жич: Хүйтэнд даарч хөрч, ханиад нусгай хүрвэл дарга нар хариуцахгүй” хэмээн одооноос баярын зараа хүргэвэл яасан юм бэ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Зуу насалж зургаадай таяг тулсан Э.Лхамсүрэн гуайд хүндэтгэл үзүүлэв
  • Сар шинээр 18 эх амаржиж 9 хүү, 9 охин мэндэлжээ
  • Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоов
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт” үйлдвэрт шахсан 14.6 тэрбум төгрөгний үнэтэй номын нэхэмжлэл шүүхэд хүрчээ
  • “Б.Б” номын зохиогч Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” группыг удирдана
  • ИТХ-ын даргын санаачлагаар шинийн нэгэнд “Мандал” өргөнө
  • “Хөгжлийн түүчээ–хүний хөгжил” аян нээлтээ хийв
  • Өвчин гарсан чиглэлд зорчиж золгуут хийхгүй байхыг анхааруулав
  • Аймгийн арслан Б.Гантөмөр гал тахиа жил “босоо” байлаа
  • Үр дүнгийн гэрээ байгуулав
  • “Орхон тариа” ХХК газар тариалангийн салбартаа “Далай аварга” болов
  • С.Цэнд-Аюуш: Мал эрүүл бол Монгол хүн эрүүл байна
  • Сэтгүүлчдийн байгууллага шинэ төрх, шинэ менежментээр ажиллах цаг ирлээ
  • Ж: Сауле: Байрны асуудал иргэдэд аюул учруулах хэмжээнд хүрсэн
  • “Орхон эмпати” сургуулийн гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй
  • Д.Батлут: Би хаалтын гэрээ хийгээгүй
  • Чимээгүй хотын наагуур “модон хөшиг” татна
  • Тэргүүлэгчдийн хурал болов
  • ТАЙЛБАР
  • Фургон автомашин өгөхөөр боллоо
  • Ө.Энхтүвшин: Улсын нөөцөөс 200 тн өвс үнэгүй олгоно
  • Улсын Онцгой комиссынхон ажиллаж, газар дээр нь асуудлыг шийдлээ
  • Цагаанчулуут багаас “Улсын сайн малчин” тодорлоо
  • “Тойрон хүрээлэгчид” нь иргэд юм биш үү
  • Мартсаныг нь сануулсан шүгэлтэй, тайван жагсаал болов
  • Ахмадын хорооны даргаар Х.Буянхишиг сонгогджээ
  • Хуучин төхөөрөмжөө өгөөд шинийг аваарай