Нийтлэгдсэн: Sun, Oct 29th, 2017

Д.Бүүвэйбаатар: “Эрдэнэт үйлдвэр” хүүхдүүдэд нөхөн төлбөр өгөх ёстой

22901678_1960692820863768_330748008_n

          Аймгийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт боллоо. Энэ удаагийн хурлаар таван асуудал хэлэлцсэн юм. Үүнд

  1. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
  2. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
  3. Аялал жуулчлалыг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр батлах тухай
  4. Журам шинэчлэн батлах тухай
  5. Зохион байгуулалтын асуудал хэлэлцүүлэх тухай зэрэг асуудал байлаа. Хурлын төлөөлөгчдийн хувьд хоёрдугаар асуудал болох “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай”-д анхаарал хандууллаа. Баянцагаан багийн нутаг Шар чулуутын энгэр орчмын газар болон Вокзалын урд талын 27 айлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэх үеэр аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрынхныг асуултаар булж, саналаа илэрхийлсэн. Зарим нэг төлөөлөгчийн хувьд аймгийн газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн талаар болон тухайн газрын өөрийн онцлогийн тухай саналаа гаргасан. Мөн өмнөх жилүүдэд хийсэн зарим нэгэн бүтээн байгуулалтын талаар байр сууриа илэрхийллээ. Зарим нэг онцлог байр суурийг уншигчиддаа хүргэж байна.23114666_1960692764197107_420036542_nТөлөөлөгч Х.Оюун-Эрдэнэ: Эко хороолол бол “Сарампай” болсон газар шүү -Шар чулуутын энгэрт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх тухай оруулж ирлээ. Дахиад л нэг ашиггүй, хэрэггүй хороолол болчих вий. Бидний нүдэн дээр ил байгаа Эко хорооллыг хар. Эко хороолол бол “Сарампай” болсон газар шүү. Энд эко хороолол гэж байхгүй “Хог хороолол” л байгаа. Ямар ч мод байхгүй, балгас болсон газар.Төлөөлөгч Д.Бүүвэйбаатар: Эрдэнэт үйлдвэр хүүхдүүдэд нөхөн төлбөр төлөх ёстой

    -Вокзалын 27 айлын асуудлыг сайн шийдэх хэрэгтэй. Цагаан тоосны асуудал байнга яригддаг. Цагаан тоосыг үйлдвэрлэж байгаа газар бол Эрдэнэт үйлдвэр. Тэнд байгаа 27 айлын хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулсаныхаа төлөө Эрдэнэт үйлдвэр нөхөн төлбөр төлөх ёстой. Хүүхдүүдийн ирээдүйн төлөө бид ийм шаардлага тавих хэрэгтэй”.

    Ц.Алтаншагай: Би “Бойкот” хийнэ шүү

    -Одоогоос яг нэг жилийн өмнө болсон аймгийн ИТХ-ын хуралдаан дээр би хурлын удирдлага болон аймгийн удирдлагад газар олголтын талаар шалгалт хийх санал тавьсан. Газрын албаныхан юу хийсэн нь тодорхойгүй байна. Төлөөлөгчийн хувьд миний гаргасан саналыг хэлэлцээгүй. Хэрвээ энэ талаар арга хэмжээ авахгүй бол би дараагийн удаа газартай холбоотой асуудал орж ирвэл “Бойкот” хийнэ шүү”.

    Б.Мөнхнасан: Эрдэнэт үйлдвэрээс асуух хэрэгтэй болов уу

    -Манай аймгийн хувьд Цагаанчулуут гэж газар бий. Дээр нь Шар чулуутын энгэр орж ирлээ. Шар чулуутын энгэрт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх тухай  яригдаж байна. Үүнийхээ өмнө энэ газруудын талаар Эрдэнэт үйлдвэрийн зохих албаныхантай уулзаж, лавлах хэрэгтэй болов уу.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө
  • 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн өвөл болно
  • Ц.Пүрэвтүвшин: Орхончуудтайгаа баяр наадмаа хамт тэмдэглэж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна
  • “Оюу толгой” ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ
  • Эрдэнэтийн уурхайчдаас хөдөлмөрийн баатар нэг , гавьяат цолтон гурав төрлөө
  • Наадмын өнгө…
  • Мөнхөөгийн Мөнхбаярын их нас хоёр дахь удаагаа алтан жолоогоо өргүүллээ
  • Орхон аймгийн АН-ын мэндчилгээ
  • Эрдэнэт хотын бэлгэдэл Цагаан арсланг анх удаагаа залав
  • Эзэн Чингисийн зарлигаар энэ удаагийн наадам эхэллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Яргуйт багийн хүүхдүүд ирэх намар цэцэрлэгтэй болно
  • “Эрдэнэт хотын хүндэт иргэд” тодорлоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Эмч нар дөрвөн настай хүүхдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзжээ
  • Д.Соёлчхүү: Адууг нь махлаад зар, тэднийг юунд нь хайрладаг юм бэ
  • Хуушуурын зөвшөөрлийг цахимаар олгоно
  • Баяр наадмын үеэр наадмын талбай, морь барианы газарт хуушуур, хийх зөвшөөрөл олгогдсон газрын байршил, дугаар
  • Баяр наадмын үеэрх Нийтийн тээврийн үйлчилгээний түр маршрут
  • ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮҮЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Х.Бадамсүрэн: Үйлдвэрийн бүх ажилчдаа 1-3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
  • Д.Мөнхбаатар: Үйлдвэр байгуулсан түүхэн шийдвэрийг бид зэс эрдэнээр мөнхөллөө
  • “Эрдэнэсийн эзэд” Эрдэнэт хотыг чимлээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • Үйлдвэрийн 40 жилийн ойн баярын зочдын сонирхолтой агшнууд
  • МЭНДЧИЛГЭЭ