Нийтлэгдсэн: Sun, Oct 29th, 2017

Шинэ цагийн “Гул Аранжин”-гийн сураг нь ч гарсангүй

22901572_1960701000862950_202152213_n

              Манай аймгийн ИТХ 33 төлөөлөгчтэй. Түүний 30 нь МАН-аас сонгогчдсон төлөөлөл бол үлдсэн гурав нь АН-ын гишүүнчлэлтэй.  Энэхүү 33 төлөөлөгчийн дунд иргэд, сонгогчиддоо бол “Сураад олддоггүй сувд, эрээд олддоггүй эрдэнэ” болсон “Гул Аранжин”  нэгийн зэрэг бий. Түүнийг Д.Даваадорж хэмээдэг. 2016 оны орон нутгийн сонгуульд МАН-аас Баянцагаан багт нэр дэвшин сонгогдсон. Өөрөөр хэлбэл, Баянцагаан багийн иргэд түүнийг 2016-2020 онд өөрсдийг нь төлөөлж чадна, бидний дуу хоолойг  орон нутгийн төвшинд хүргэнэ гэж итгэж сонгосон байж таарна. Гэвч түүний хувьд Баянцагаан багийн иргэд, сонгогчдыг Яамны газрын даргын албан тушаалаар арилжчихсан гэхэд нэг их буруудахгүй. Ямар сайндаа Баянцагаан багийн зарим нэг сонгогч “Даваадоржийг Эрдэнэтэд ирвэл хэл дуулгаарай. Эрдэнэтийн хонхорт эргэж нэг уулзах өдөр ирэх байлгүй” хэмээн шүүрс алдаж байсан. Аймгийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаанаар Баянцагаан багийн Шар чулуутын энгэр, бүр тодруулбал “Номин” хорооллын хойд талын, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ”-ний баруун газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх гэж байхад нутгийнх нь “Депутат” ширээнийхээ араас ховхроод хүрээд ирэх болов уу гэж эрдэнэтчүүд харсан байх. Гэтэл Д.Даваадорж төлөөлөгчийн дүр нь байтугай сураг нь ч гарсангүй.

Түүний хувьд аймгийн ИТХ-ын хуралдаанд ганцхан удаа суусан. 2016 оны долоодугаар сард болсон аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанд Д.Даваадорж төлөөлөгч оролцож бүрэн эрхээ баталгаажуулсан байдаг. Түүнээс хойш ганц ч удаа хуралдаанд оролцоогүй гэсэн үг. Баянцагаан багийн төлөөлөгч Д.Даваадоржийн хувьд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдсаны дараахан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын суудалд тухалсан. Түүнд энэ суудлыг шагнал болгосон хүн нь УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гэж улс төрийн хүрээнийхэн шивэр авир хийдэг. Яг өнөөдрийн хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад энэ яамны сайдаар Д.Сумъяабазар томилогдсон. Шинэ сайдын хувьд яамныхаа газрын дарга нарыг өөрчлөх сураг гарч байсан. Харин Д.Даваадоржийн хувьд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийнхаа татаас, тэмжлэгээр яамны газрын даргын суудалдаа үлдэж магадгүй гэнэ. Түүний хувьд албан тушаал л чухал болохоос аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгосон Баянцагаан багийн иргэдийн хувьд бол Д.Даваадорж гэдэг хүний энгэрт гялалзах аймгийн ИТХ-ын төлөөгчийн тэмдэг нэр төдий бололтой. Ямар ч байсан манай аймгийн шинэ цагийн “Гул Аранжин” болох Д.Даваадорж даргад Баянцагаан багийн иргэд, Шар чулуутын энгэрт хийх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө падлийгүй бололтой.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй
  • Цагаанчулуутын цэцэрлэг хүүхдээ хэзээ авах вэ
  • Д.Батлут: Иргэдэд мэдээлэх үүрэг нь та нарт бий, мэдээллээ өг л дөө
  • Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл…
  • Хандивтай, 10 саяын шагналтай, нохой бөөсний асуудалтай шуурхайн эргэн тойронд
  • Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой
  • “Эрдмийн сан”-гийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
  • Д.БАТЛУТ: Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Шээсний шинжилгээ 7 хоног, цагаан хорхойнх 1 сарын хугацаанд хүчинтэй
  • Шинэ цэцэрлэг асуудал дагуулж эхэлжээ
  • Эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулжээ
  • Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ
  • Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна
  • П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу
  • “Том толгойтой” захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг үүрэг болгов
  • Нөөцийн мах бэлтгэл эхэлжээ
  • Тэргүүлэгчид хуралдав
  • О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ
  • Гуйж байна, ажилтнуудаа үнэгүй үзлэг, оношлогоонд оруулж өгөөч …