Нийтлэгдсэн: Wed, Nov 1st, 2017

Баян-Өндөр сум хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж эхэллээ

Odgerel 10-30

Баян-Өндөр сумын орлогч дарга Ц.Одгэрэл аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай дээр өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийсэн юм. Түүний мэдээлэлд “Сумын зүгээс гэмт хэрэг, зөрчилд холбогдож болзошгүй 51 хүүхдийн судалгааг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө” хэмээн дурдагдаж байна. Эндээс харвал Баян-Өндөр сумын удирдлага, түүний Тамгын газар нь өсвөр насны хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж, нийгмээс тусгаарлан улмаар хүүхдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үү гэж асуухад хүргэж байна.
Өсвөр насны хүүхдүүдийг нийгмийн гарал үүсэл, өмссөн зүүсэн, гадаад хэлбэр үзэмжээр ялгаварлаагүй л бол мал заазлах гэж байгаа мэт ирээдүй болсон хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчилд холбогдож болзошгүй гэж ялгаварлах эрх Баян-Өндөр сумын удирдлагад бий юү. Хэрэв хэн нэгэн хүн уншигч таныг “Чи гэмт хэрэг, зөрчилд холбогдож болзошгүй этгээд байна” гэвэл таны зүрх хүчтэй лугшиж өөрийн нэр төрийн төлөө өнөөх нөхрийг “Чи юү гэж хуцаад байна аа” гэж хэлээд заамдаад авна даа. Даанч тэрхүү тусгаарлагдсан 51 хүүхдэд эрхийнхээ төлөө тэмцэх хүчин мөхөс учраас дарга нар тэдэнд янз бүрийн нэр хоч өгч, нийгмээс тусгаарлаж байгааг аймгийн Засаг даргын шуурхайд оролцсон дарга нар “Баян-Өндөрийн удирдлага сайн ажиллажээ” гээд толгой дохин суусан. Тэгвэл хүүхдүүд ийнхүү ялгаварлан гадуурхуулсан эрхээ хэнээр өмгөөлүүлэх, хамгаалуулах вэ. Тэдний эрх ашгийг хамгаалах газар байна уу гэж асуумаар.
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга нь аймгийн Засаг даргын шуурхай дээр энэ мэдээллийг сонсоод л сууж байсан. Баян-Өндөр сумын удирдлагын гэмт хэрэг, зөрчилд хамрагдаж болзошгүй гээд ялгаварласан 51 хүүхдийн хувь заяаг тэгээд цагдаагийн байгууллагад даатгаад хаях уу. Энд тэнд жижиг сажиг гэлтгүй орон байрны хулгайгаас эхлээд янз бүрийн хэрэг төвөг гарвал цагдаагийнхан хамгийн түрүүнд өнөөх 51 хүүхдийг “сэжигтнээр” татан шалгах уу. Эсвэл цагдаагийн байгууллага тэрхүү 51 хүүхдийг ирээдүйн “гэмт хэрэгтнүүд” гээд нийгмээс тусгаарлах уу. Ажил хийнэ хийнэ гэхэд арай ч ингэж хүүхдүүдийг чи гэмт хэрэгт холбогдож болзошгүй этгээд, зөрчил гаргаж магадгүй нөхөр гээд “Зөрчлийн тухай хууль”-иар яллах гэж байгаа Баян-Өндөр сумын удирдлагын өнгөрсөн долоо хоногийн өвөрмөц ажлыг юу гэж ойлгох вэ. Эцэг, эхээс заяасан нэрнийхээ өмнө “Гэмт хэрэг, зөрчилд холдбогдож болзошгүй хүүхэд” хэмээх тодотголтой дээрх 51 хүүхэд өнөөдөр хаана явна вэ. Цагдаагийн байгууллагад судалгаа гаргаад л өгчихвөл бүх асуудал “ОК” болох уу, дарга нар аа.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Х.Баттулга 3.4 тэрбум, М.Энхболд 3.6 тэрбум, С.Ганбаатарт 2.8 тэрбум төгрөгийн хандив цуглуулжээ
  • ОРХОН АЙМГИЙН 2017 ОНЫ III УЛИРЛЫН БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАЛТЫН ТАЙЛАН
  • Нэгдүгээр ангийн хүүхдээс Е баримт “нэхжээ”
  • Манай аймгаас 23 хүн Их хурлын төлөөлөгчөөр сонгогджээ
  • Манай аймгаас 23 хүн Их хурлын төлөөлөгчөөр сонгогджээ
  • Орхон аймагт чихрийн шижин өвчний хяналтанд 705 хүн байдаг
  • Сум хөгжүүлэх сангийн зээлийн хүсэлтийг хүлээн авч дуусчээ
  • Нийтийн тээврийнхэнд зөвлөгөө, мэдээлэл өгчээ
  • Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байна
  • Иргэдийн хурлынхан “Шилэн дансны хууль”-ийн хэрэгжилттэй танилцана
  • IX хуралдаан ирэх сарын 1-нд болно
  • Маргааш бүх нийтээр цас цэвэрлэнэ
  • Үндсэн чиглэлийн биелэлт 89.1 хувьтай гарчээ
  • Ихэнх нутгаар цасан шуурга шуурч,хүйтний эрч чангарна
  • 2017 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ШАЛГАРСАН БОЛОН ШАЛГАРААГҮЙ ТЕНДЕРИЙН ҮР ДҮН 11 САРЫН БАЙДЛААР /2017-11-08/
  • ОРХОН АЙМГИЙН 2017 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
  • СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
  • Сонгуулийн зардлыг М.Батчимэг, Д.Батмөнх нараас гаргуулъя
  • “Үндсэн гэрээ”-г үгүй хийгчид хэн бэ
  • 11 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
  • “Нутгийн удирдлагын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага” зөвлөгөөн болов
  • Бугатын модны зах ажиллаж эхэллээ
  • А.Түвшинжаргал: Энэ замыг бүр хаачихвал яасан юм бэ
  • Баян-Өндөр сум хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж эхэллээ
  • П.Пүрэвлхагва: Сонгуулийн ерөнхий хороог Шүүхэд өгсөн
  • “Зэс эрдэнийн хувь” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
  • Шинэ цагийн “Гул Аранжин”-гийн сураг нь ч гарсангүй
  • Д.Бүүвэйбаатар: “Эрдэнэт үйлдвэр” хүүхдүүдэд нөхөн төлбөр өгөх ёстой
  • Тэргүүлэгчдийн шийдвэр хог дээр хаягдаж, дарга нарын өдөр нэгээр нэмэгдлээ
  • Эрдэнэт үйлдвэрийн хамгийн үнэт баялаг бол ажиллагсад