Нийтлэгдсэн: Wed, Nov 1st, 2017

Бугатын модны зах ажиллаж эхэллээ

Mod-11

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж буй энэ үед гэр хорооллын иргэдийн хувьд түлээ, модны хэрэгцээ тулгамдсан томоохон бэрхшээлийн нэг нь болдог. Хэдхэн хоногийн өмнө орсон анхны цаснаар нэг портер мод 300 мянган төгрөгийн үнэ хүрч, иргэд түлээний ченжүүдийн нэрлэсэн, дуудсан үнээр хэрэгцээнийхээ түлшээ бэлтгэн авч байна. Иргэдийн хувьд олон шат дамжлаггүйгээр түлээнийхээ модыг шууд худалдан авах боломжийг бүрдүүлэхийн тулд Баян-Өндөр сумын зүгээс анхаарч байна. Өнөөдөр гэр хорооллын Шанд, Даваат багийн нутгийн залгаа Бугат сумаас орж ирдэг гол замын дагуух газарт “Модны зах” байгуулагдан иргэдэд үйлчилж эхэллээ. Манай иргэдийн хувьд хуучнаар Бугатын модны зах гэж байсныг сайн мэддэг. Түүний хажууханд шинэ модны зах бий болж байгаа нь энэ юм.Mod 11-1

Орхон Булган аймаг хоорондын Хамтын ажиллагааны хүрээнд Баян-Өндөр сум Бугат сумтай гэрээ байгуулан Эрдэнэтийн гэр хорооллын иргэдийн өвлийн түлээний хангалтыг шийдэх зорилгоор энэ захыг байгуулжээ. Бугат сумын зүгээс Баян-Өндөр сумын Шанд, Даваат, Рашаант багийн иргэдийн түлээний хангалтыг хийхийн тулд энэ жил 3500 шоо метр түлээний мод нийлүүлэх юм. Бугатын модны зах ажилласнаар нэг шоо метрийг нь 45-50 мянган төгрөг буюу портер машин мод 180-220 мянган төгрөгөөр иргэдийн гар дээр шууд хүрч байна.Mod 11-2

Баян-Өндөр сумын ЗДТГ, удирдлагын зүгээс гэр хорооллын иргэдийн түлээний хангамжийг сайжруулахын тулд Булган аймгийн Бугат, Орхон, Сэлэнгэ, Хангал сумтай хамтран ажиллаж орон нутгийн иргэд, ойн нөхөрлөлийн бэлтгэсэн түлээний модыг иргэддээ нийлүүлэхийн тулд дөрвөн ч газарт ийнхүү түлээний зах ажиллуулах юм. Ингэснээр хулгайн мод бэлтгэлийг таслан зогсооход томоохон хувь нэмэр болох төдийгүй Эрдэнэтийн иргэдэд өвлийн түлээ олон шат дамжлагагүй хүрэх нөхцөл бүрдэж байна.Mod 11-3

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • С.Ганцогт: Би Монголын төрийг ойлгохгүй байна, энэ шүүх иргэдийн шүүх үү, АН-ын шүүх үү
  • Б.Ганзориг: Нэгийг нь Төөнөгөөд өгсөн, харин нөгөө нь….
  • “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томилжээ
  • АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
  • Нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ
  • “Эрдэнэс таван толгой” IPO -гоо ч гаргана, иргэдэд ногдол ашиг ч тараана
  • ТОСК-ийн 315 айлын орон сууцны ус, дулаан татах хөрөнгийг шийдээгүй байна
  • “Их хаадын цуваа” цэцэрлэг, сургууль барих гэрээний заалтаа өөрчлүүлж чаджээ
  • Агаарын бохирдлыг бууруулах цахилгаан халаагуурыг туршиж эхэллээ
  • Малын гаралтай түүхий эдийн цэгүүдийг “Таван-Эрдэнэ”-д төвлөрүүлнэ
  • ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БА 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА 1072 хувьцааны талаар эндээс мэдээрэй
  • Жаргалантынхан “Ахмадын баяр”-аа тэмдэглэв
  • Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын зарим өндөр настанд хүндэтгэл үзүүллээ
  • Жаргалант сум “удирдлагагүй болжээ”
  • М.Түмэнжаргал: 500 мянган төгрөг шийдэж чадахгүй юм бол агентлаг гэж байлгаад яадаг юм бэ, чи
  • С.Ганцогт: “Буянт хангай”, Бугатын модны захыг хаана
  • Хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулахад 11,6 тэрбум төгрөг шаардлагатай
  • Шанд багийн газрын гүнд 115.2 сая тонн хүдрийн нөөц байна
  • Эрдэмтэд Эрдэнэт үйлдвэрийг ч эх орноо ч хөгжүүлэхээр Эрдэнэтэд чуулж байна
  • М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно