Нийтлэгдсэн: Mon, Nov 6th, 2017

Сонгуулийн зардлыг М.Батчимэг, Д.Батмөнх нараас гаргуулъя

AN

Ахин ч билүү, дахих ч гэл үү сонгууль болох тухай яриа хөөрөө намрын шар нартай хамт Эрдэнэтийн иргэдийн чихэнд хүрсэн. Нэр бүхий 28 хүний сонгогдох эрх зөрчигдсөн гэж Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх үзсэн аж. Ийм учраас дахин сонгууль болох ёстой гэж дээрх нэр бүхий 28 эрх мэдэгдээд байгаа. Тэрхүү нэр бүхий 28 иргэн бол Эрдэнэтийн жирийн нэгэн оршин суугч нам бусчууд биш. Тэд бүгд аймгийн АН-ын гишүүд. Аймгийн ИТХ-ын сонгуульд нам эвсэл, бие даагчид сонгуульд өрсөлддөг хуультай. Дээрх нэр бүхий 28 эрхэм бол АН-ын дүрэмийг хүлээн зөвшөөрч намын батлахыг нь өвөртөлсөн гишүүд нь аж. Тиймээс тэд намынхаа дүрмийн хүрээнд хуулийн дагуу намын нэрийн өмнөөс сонгуульд нэр дэвшсэн.
Харин сонгууль дөхсөн тэр үед аймгийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн асан М.Батчимэг ажиллаж байсан. Түүний зорилго нь аймгийн АН-ын даргын тамгыг атгаж байгаад УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, АН-ын нийт гишүүдийн дэмжлэгтэйгээр сонгуульд ялах. Түүнээс биш энэ нам эв нэгдэлтэй байж орон нутгийн сонгуульд амжилттай оролцох энэ тэр бол хоёрдугаар асуудал байсан болов уу. Гэтэл бодит нөхцөл байдал дээр АН-ын жирийн гишүүд ч М.Батчимэг даргыгаа хүлээн зөвшөөрдөггүй байсан. Тиймээс арга буюу М.Батчимэгийн хувьд АН-ын даргын тамга, тэмдгийг ГОК-ын жирийн нэгэн инженер “Сахал” хочит Д.Батмөнхөд гэнэт бэлэглэчихсэн. Түүний энэ шийдвэрийг хожим зарим нэг хүн “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч захирал Д.Даваасамбуугийн шахалтаар хийсэн гэж ярьж хэлдэг юм билээ. Ямар ч байсан М.Батчимэг, Д.Даваасамбуу нар энэ том аймгийн АН-ын дарга, түүний тамгыг жирийн нэгэн үйлдвэрийн ажилтанд зүгээр л “Май, чи дарга гээд жаал давхи. Арыг нь бид даана” гээд өгчихөж байгаа нь цаад утгаараа энэ намын олон зуун гишүүнийг доромжилсон үйлдэл гэхэд нэг их буруудахгүй. Тэр олон зуун гишүүд дундаас намын дарга хийчих аавын хүү, ээжийн охин захаас аван байсан гэлцдэг. Гагцхүү дээрх нэр бүхий эрхмүүд 2016 оны сонгуульд АН-ыг мордохын хазгай болох эхний алхам хийж улстөрчийг биш, инженерийг дарга хэмээн тодруулсан нь ялагдахын цондон болсон. Тухайн үед аймгийн АН-д “ШАК”, “Шонхор” хэмээх хоёр том фракц цэнхэр ордондоо багтахааргүй болж хоёр тийшээ харсан байлаа. М.Батчимэг “ШАК”-уудыг илүүтэй дэмждэг. Намын тамга “ШАК”-ын талд орж улс төрийн “утсан хүүхэлдэй” Д.Батмөнх “намын дарга хийхэд үйлдвэрийн инженерийн ажил ердөө саад болохгүй” хэмээн мэдэгдэл хийж байх хойгуур сонгууль хаяанд ирчихсэн ч намын хагарал зөрчилдөөн дээд цэгтээ хүрсэн. Ийм үед АН-ын дарга, тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд шийдвэр гаргаж Орхон аймгийн АН-ын дэд дарга С.Сувдаад Итгэмжлэл олгосон байдаг. Итгэмжлэлд “Орхон аймгийн АН-ын дэд дарга С.Сувдаа нь намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлого шийдвэрийн хүрээнд тухайн орон нутагтаа сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж Монгол Улсын Сонгуулийн тухай хууль, АН-ын үндсэн дүрэм болон бусад холбогдох хууль журамд заасан үйл ажиллагааг явуулна” хэмээн заажээ.

Itgemjlel

Мөн Итгэмжлэлд “2016 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 1/13 дугаартай Орхон аймгийн АН-ын дарга М.Батчимэгт олгосон итгэмжлэлийг цуцлав” гэсэн байдаг. Гэтэл М.Батчимэг, Д.Батмөнх нар сонгуульд нэг баг болж өрсөлдөхийн оронд аймгийн 22 тойрог 33 мандатад өөрсдийн буюу “ШАК”-ын 33 хүний нэрийг дэвшүүлж материалаа өгсөнөөс үүдэн өнөөдөр ийм нөхцөл байдалд хүрээд байгаа. Энэ бүхнээс харвал нэр бүхий 28 хүний сонгогдох эрхийг зөрчсөн этгээд нь аймгийн Сонгуулийн хороо биш, аймгийн АН-ын дарга асан М.Батчимэг, Д.Батмөнх нар биш гэж үү. Тиймээс дахин ч бай нөхөн ч бай сонгууль явуулах бол гарах зардлыг татвар төлөгчдөөс биш дээрх эрхмүүдээс нэхэмжилвэл яасан юм бэ. Аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн 136 хүн тус бүрийн сонгуулийн сурталчилгаанд гаргасан 16.7 сая төгрөг, дээр нь намуудын сурталчилгааны зардлыг ч гэсэн гаргуулвал яасан юм бэ. Нэр бүхий 28 хүн нэр дэвшин өрсөлдөж чадаагүй нь АН-ын дотоод асуудал болохоос сонгогчдын буруу биш. Тэд л гэдсэндээ хөлөө жийлцээгүй бол өнөөдөр ийм байдалд хүрэх үү. Нэг нам хүчиндээ эрдээд 33 биш түүнээс дахин илүү 66 хүнийг нэр дэвшүүлэх эрх Сонгуулийн хуулиар хэнд ч олгогдоогүй. Сонгууль явуулах дээрээ тулбал өнөөдрийн ийм байдалд хүргэсэн дээрх нэр бүхий эрх:мүүдээс сонгуулийн зардлыг гаргуулах нь зөвд нийцэх болов уу. Зарим нэг хуульд ч энэ тухай заасан байдаг биш үү.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Х.Баттулга 3.4 тэрбум, М.Энхболд 3.6 тэрбум, С.Ганбаатарт 2.8 тэрбум төгрөгийн хандив цуглуулжээ
  • ОРХОН АЙМГИЙН 2017 ОНЫ III УЛИРЛЫН БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАЛТЫН ТАЙЛАН
  • Нэгдүгээр ангийн хүүхдээс Е баримт “нэхжээ”
  • Манай аймгаас 23 хүн Их хурлын төлөөлөгчөөр сонгогджээ
  • Манай аймгаас 23 хүн Их хурлын төлөөлөгчөөр сонгогджээ
  • Орхон аймагт чихрийн шижин өвчний хяналтанд 705 хүн байдаг
  • Сум хөгжүүлэх сангийн зээлийн хүсэлтийг хүлээн авч дуусчээ
  • Нийтийн тээврийнхэнд зөвлөгөө, мэдээлэл өгчээ
  • Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байна
  • Иргэдийн хурлынхан “Шилэн дансны хууль”-ийн хэрэгжилттэй танилцана
  • IX хуралдаан ирэх сарын 1-нд болно
  • Маргааш бүх нийтээр цас цэвэрлэнэ
  • Үндсэн чиглэлийн биелэлт 89.1 хувьтай гарчээ
  • Ихэнх нутгаар цасан шуурга шуурч,хүйтний эрч чангарна
  • 2017 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ШАЛГАРСАН БОЛОН ШАЛГАРААГҮЙ ТЕНДЕРИЙН ҮР ДҮН 11 САРЫН БАЙДЛААР /2017-11-08/
  • ОРХОН АЙМГИЙН 2017 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
  • СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
  • Сонгуулийн зардлыг М.Батчимэг, Д.Батмөнх нараас гаргуулъя
  • “Үндсэн гэрээ”-г үгүй хийгчид хэн бэ
  • 11 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
  • “Нутгийн удирдлагын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага” зөвлөгөөн болов
  • Бугатын модны зах ажиллаж эхэллээ
  • А.Түвшинжаргал: Энэ замыг бүр хаачихвал яасан юм бэ
  • Баян-Өндөр сум хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж эхэллээ
  • П.Пүрэвлхагва: Сонгуулийн ерөнхий хороог Шүүхэд өгсөн
  • “Зэс эрдэнийн хувь” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
  • Шинэ цагийн “Гул Аранжин”-гийн сураг нь ч гарсангүй
  • Д.Бүүвэйбаатар: “Эрдэнэт үйлдвэр” хүүхдүүдэд нөхөн төлбөр өгөх ёстой
  • Тэргүүлэгчдийн шийдвэр хог дээр хаягдаж, дарга нарын өдөр нэгээр нэмэгдлээ
  • Эрдэнэт үйлдвэрийн хамгийн үнэт баялаг бол ажиллагсад