Нийтлэгдсэн: Fri, Nov 17th, 2017

Орхон аймагт чихрийн шижин өвчний хяналтанд 705 хүн байдаг

2017-05-09-boet

Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг НҮБ-ын ивээл дор 2007 оноос эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-нд тэмдэглэж байна. Дэлхийн 160 гаруй оронд нэг тэрбум гаруй хүнийг хамарч зохион байгуулдаг энэ өдөр нь олон нийтийн томоохон давалгаа болсныг мэргэжлийнхэн онцолж байна. Манай улс уг ажиллагаанд 2003 оноос нэгдэн, Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг жил бүр тэмдэглэж ирсэн.
Манай аймгийн хувьд Чихрийн шижингийн өвчлөлтэй 705 хүн хяналтад байдгаас байнгын эм уудаг 118 хүн, инсулин тариа тогтмол хэрэглэдэг 170 хүн, эм, инсулин хамт хэрэглэдэг 37 хүн байна. Чихрийн шижин өвчин жил ирэх бүр олон хүнийг хамарч, дэлхий даяар аюулын харанга дэлдэж байгаа энэ үед Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв тэмдэглэлт энэ өдөр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулаагүй нь харамсалтай.
Улсын хэмжээнд энэ жил “Эмэгтэйчүүд ба чихрийн шижин” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнөөдөр дэлхий дээр 199 сая эмэгтэй чихрийн шижин өвчтэй, энэ тоо 2040 онд 313 саяд хүрнэ гэж үзэж байна. Эмэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаанд чихрийн шижин есдүгээр байранд байна.
Хамгийн сүүлийн судалгаагаар Монгол Улсын хүн амын дунд чихрийн шижингийн тархалт 6,5 хувьтай байна. Мөн чихрийн шижингээр өвдөж магадгүй хүмүүс 9,5 хувьтай байдаг. Үүнээс үзвэл 100 хүн тутмын 5-6 хүн чихрийн шижин өвчтэй. Харин 100 хүн тутмын 10 нь чихрийн шижингээр өвдөх магадлалтай хүмүүс байгааг мэргэжлийнхэн онцолжээ.
Б.Оюунзаяа

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • С.Ганцогт: Би Монголын төрийг ойлгохгүй байна, энэ шүүх иргэдийн шүүх үү, АН-ын шүүх үү
  • Б.Ганзориг: Нэгийг нь Төөнөгөөд өгсөн, харин нөгөө нь….
  • “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томилжээ
  • АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
  • Нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ
  • “Эрдэнэс таван толгой” IPO -гоо ч гаргана, иргэдэд ногдол ашиг ч тараана
  • ТОСК-ийн 315 айлын орон сууцны ус, дулаан татах хөрөнгийг шийдээгүй байна
  • “Их хаадын цуваа” цэцэрлэг, сургууль барих гэрээний заалтаа өөрчлүүлж чаджээ
  • Агаарын бохирдлыг бууруулах цахилгаан халаагуурыг туршиж эхэллээ
  • Малын гаралтай түүхий эдийн цэгүүдийг “Таван-Эрдэнэ”-д төвлөрүүлнэ
  • ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БА 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА 1072 хувьцааны талаар эндээс мэдээрэй
  • Жаргалантынхан “Ахмадын баяр”-аа тэмдэглэв
  • Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын зарим өндөр настанд хүндэтгэл үзүүллээ
  • Жаргалант сум “удирдлагагүй болжээ”
  • М.Түмэнжаргал: 500 мянган төгрөг шийдэж чадахгүй юм бол агентлаг гэж байлгаад яадаг юм бэ, чи
  • С.Ганцогт: “Буянт хангай”, Бугатын модны захыг хаана
  • Хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулахад 11,6 тэрбум төгрөг шаардлагатай
  • Шанд багийн газрын гүнд 115.2 сая тонн хүдрийн нөөц байна
  • Эрдэмтэд Эрдэнэт үйлдвэрийг ч эх орноо ч хөгжүүлэхээр Эрдэнэтэд чуулж байна
  • М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно