Нийтлэгдсэн: Tue, Nov 21st, 2017

Х.Баттулга 3.4 тэрбум, М.Энхболд 3.6 тэрбум, С.Ганбаатарт 2.8 тэрбум төгрөгийн хандив цуглуулжээ

2017-06-14-Songuuli 2017

Монгол улсын Ерөнхий аудитын газраас Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд оролцсон нам, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дүн, хандивын талаарх мэдээллийг олон нийтэд танилцууллаа.

Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын орлого, зардал:
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшсэн М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нар сонгуулийн хугацаанд нийт 5555 иргэнээс 8 тэрбум 691.9 сая төгрөгийн хандив цуглуулжээ. Мөн дээрх гурван нэр дэвшигчдэд сонгуулийн үеэр 36 хуулийн этгээдээс 498 сая төгрөгийн хандив өргөсөн байна. Үүнээс МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 1436 иргэнээс 2 тэрбум 589.2 сая төгрөг, 17 хуулийн этгээдээс 218 сая, нийтдээ 2 тэрбум 807.2 сая төгрөгийн хандив цуглуулсан байна. АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад 1643 иргэнээс 3 тэрбум 275.5 сая төгрөг, 18 хуулийн этгээдээс 250 сая нийлээд 3 тэрбум 525.5 сая төгрөгийн хандив өргөсөнийг Ерөнхий аудитын газраас мэдээллээ. Үүний зэрэгцээ МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт 2476 иргэнээс 2 тэрбум 827.2 сая төгрөгийн, хоёр хуулийн этгээдээс 30 сая, нийлээд 2 тэрбум 857.2 сая төгрөгийн хандив өргөсөн байх юм.

Нэр дэвшигчид сонгуулийн хугацаанд нийт дүнгээр 9 тэрбум 943.3 сая төгрөгийг сонгуульд зарцуулжээ. Үүнээс М.Энхболд -3 тэрбум 603.2 сая
Х.Баттулга- 3 тэрбум 485.5 сая
С.Ганбаатар- 2 тэрбум 854.6 сая төгрөг зарцуулсан байна. Энэ нь Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 3 тэрбум 900 сая төгрөгөөр тогтоосныг дээрх гурван нэр дэвшигч зөрчөөгүй болохыг Аудитын байгууллагаас тогтоосон байна.

2017-06-09-2

                                 Х.Баттулга- 3 тэрбум 485.5 сая

2017-06-09-1

М.Энхболд -3 тэрбум 603.2 сая

2017-06-06-MAXH 081

2 тэрбум 854.6 сая

Намуудын сонгуулийн зардлын орлого, зардал:
2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцсон АН, МАН-ын сонгуулийн зардлын дансанд нийт дүнгээр 13 тэрбум 337.6 сая төгрөг төвлөрүүлсэн аж. Үүний 6 тэрбум 711.5 сая нь МАН-ын, үлдсэн 6 тэрбум 626.1 сая төгрөг нь АН-ын орлого байна. МАХН нь сонгуулийн хугацаанд намын сонгуулийн зардлын дансандаа орлого төвлөрүүлээгүй, зарлага гаргаагүй, зөвхөн нэр дэвшигчийнхээ сонгуулийн зардлын дансыг ашиглажээ. “Сонгуулийн тухай хуулийн 43.6 дах хэсэгт заасан намын зарцуулах зардлын дээд хэмжээ 6 тэрбум 800 сая төгрөг байна” гэсэн заалтыг МАН, АН, МАХН зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг аудитын байгууллагаас гаргалаа.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө
  • 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн өвөл болно
  • Ц.Пүрэвтүвшин: Орхончуудтайгаа баяр наадмаа хамт тэмдэглэж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна
  • “Оюу толгой” ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ
  • Эрдэнэтийн уурхайчдаас хөдөлмөрийн баатар нэг , гавьяат цолтон гурав төрлөө
  • Наадмын өнгө…
  • Мөнхөөгийн Мөнхбаярын их нас хоёр дахь удаагаа алтан жолоогоо өргүүллээ
  • Орхон аймгийн АН-ын мэндчилгээ
  • Эрдэнэт хотын бэлгэдэл Цагаан арсланг анх удаагаа залав
  • Эзэн Чингисийн зарлигаар энэ удаагийн наадам эхэллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Яргуйт багийн хүүхдүүд ирэх намар цэцэрлэгтэй болно
  • “Эрдэнэт хотын хүндэт иргэд” тодорлоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Эмч нар дөрвөн настай хүүхдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзжээ
  • Д.Соёлчхүү: Адууг нь махлаад зар, тэднийг юунд нь хайрладаг юм бэ
  • Хуушуурын зөвшөөрлийг цахимаар олгоно
  • Баяр наадмын үеэр наадмын талбай, морь барианы газарт хуушуур, хийх зөвшөөрөл олгогдсон газрын байршил, дугаар
  • Баяр наадмын үеэрх Нийтийн тээврийн үйлчилгээний түр маршрут
  • ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮҮЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Х.Бадамсүрэн: Үйлдвэрийн бүх ажилчдаа 1-3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
  • Д.Мөнхбаатар: Үйлдвэр байгуулсан түүхэн шийдвэрийг бид зэс эрдэнээр мөнхөллөө
  • “Эрдэнэсийн эзэд” Эрдэнэт хотыг чимлээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • Үйлдвэрийн 40 жилийн ойн баярын зочдын сонирхолтой агшнууд
  • МЭНДЧИЛГЭЭ