Нийтлэгдсэн: Wed, Nov 22nd, 2017

Б.Анар, Б.Батсүх дарга нар Засаг даргын үүрэг даалгаврыг үл тоожээ

Tsas arilgax 1

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт бүх нийтээр гудамж талбайн цас цэвэрлэх ажлыг Баян-Өндөр сум, Хот тохижуулах газраас зохион байгуулсан. Хотын цас мөс цэвэрлэх их цэвэрлэгээний ажилд тухайн өдөр нийтдээ 528 аж ахуйн нэгж, 1650 иргэн оролцож 36 мянга 792м2 талбайг цэвэрлэсэн аж. Гэтэл цас цэвэрлэгээний ажилд өөрөө бүү хэл албан байгууллагаа ч оролцуулаагүй төрийн байгууллагын дарга нарт хариуцлага тооцох эзэн өнөөдөртөө манай аймагт алга. Баян-Өндөр сум, Хот тохижуулах газар, Хотын захирагчийн албанаас цас цэвэрлэгээний үеэр хяналт шалгалт хийсэн байдаг. Хяналт, шалгалтаар Б.Анар даргатай Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Б.Батсүх захиралтай БОЭТ-ийнхөн нийтийн “субботник”-оос хойш суужээ. БОЭТ-ийнхэн цас цэвэрлэгээний ажлыг халтуурдахын тулд Хүүхдийн тасгийн эмч, сувилагч, асрагч нараа ажилд гаргасан тухай аймгийн Засаг даргын шуурхай дээр танилцуулав. Tsas arilgax 6

Эрдэнэтчүүдийн хувьд хамгийн ихээр үйлчлүүлдэг байгууллагууд бол БОЭТ, Нийгмийн даатгалын хэлтэс. Холбогдох хууль тогтоомж, аймгийн Засаг даргын үүрэг даалгаварт зааснаар БОЭТ, Нийгмийн даатгалын хэлтсээр үйлчлүүлсэн иргэн тухайн байгууллагын хашаанд унаж гэмтсэн тохиолдолд хохирлоо Б.Анар, Б.Батсүх дарга нараас нэхэх эрхтэй юм байна.
Энэ удаагийн цас цэвэрлэгээний ажилд хувийн хэвшлийнхэнээс “Хүрэнбулаг” ХХК, “ЦАХ маркет” худалдааны төв, “Очир төв”ХХК зэрэг байгууллага оролцоогүй байна. Даваа гарагийн шуурхай дээр аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү “Цас цэвэрлэх ажилд байгууллагууд нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх хэрэгтэй” гэсэн аман үүрэг өглөө. Харин цас цэвэрлэгээний ажилд байгууллагаа удирдан зохион байгуулж оролцуулаагүй Б.Анар, Б.Батсүх нарт ямар нэгэн хариуцлага тооцсонгүй толгойг нь илээд өнгөрөх нь тэр. Аймгийн Засаг дарга нь цас цэвэрлэх талаар үүрэг даалгавар өгөөд байхад дээрх нэр бүхий дарга нар өөрөө хүрз бариад гарах нь бүү хэл ажилтнуудаа ч нийтийг хамарсан ажилд оролцуулахгүй байгааг үүрэг даалгаварыг үл ойшоож байгаа гэж ойлгох уу аль эсвэл тэд “том толгой”-той болжээ гэж үзэх үү.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР
  • Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын зар
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБАНЫ ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
  • Сугалааны дугаартай, бар кодтой “ebarimt”-аар сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлнэ
  • Д.Батлут: Эрдэнэт хот 24 цагийн Эмийн сантай болно
  • Э.Эрдэнэжамъян: Дараагийн Засаг дарга болох уу
  • ГОК-ын 51 хувийг гадныханд алдчихаад уурандаа 49 хувийг “дээрэмдэж байгаа юм уу”
  • Д.Батлут: Сонгууль болохгүй ээ, ялж чадаагүй бол гараа өргөж сур АН-ынхаан
  • “Эрдэнэт”-ийн хувьцааг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ
  • Иргэний зөвлөлийн хоёр гишүүнийг ажлаас нь чөлөөлөв
  • Эрдэнэтийн 30-50 насны 100 иргэнийг Солонгосын Ёсү хотод гэрээгээр ажиллуулна
  • Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны 4-р улирлын тайлан 2017 он
  • Д.Батлут: Эрдэнэтийн иргэдийг Солонгост ажиллах хүчнээр гаргана
  • С.Ганцогт дарга аа, оношлуурын 10 сая төгрөгийг хэн идчихэв ээ
  • Ахуйн хүрээний архидалт буурсан нь “24 цагийн дэлгүүр”-ийн ач тус гэж үзжээ
  • Түргэний эмчээс илүү чадварыг нэгэн эцэг үзүүлсэн байна
  • “Эрдэнэт”-ийг 100 хувь төрд авах шийдвэр гаргав
  • “Хөх Монгол цогцолбор” 120 жилийн дараа зардлаа нөхнө
  • Ам цагаан цаасаар аймгийн даргаа хуурсаар суух уу
  • Аймгийн Засаг дарга иргэдтэй уулзалт хийнэ
  • “Бурхан багш”-ийн зээлсэн таван сая төгрөг сураггүй болжээ
  • “Цалинтай ээж”-ийн цалинг нөхөн олгохгүй
  • Татвар ингэж нэмэгдэнэ
  • “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
  • Б.Пүрэвдорж: Д.Дамба-Очирыг огцруулна
  • Аймгийн ИТХ дахь АН-ын Бүлгийн даргын МЭНДЧИЛГЭЭ
  • “ЭРДЭНЭТИЙН ӨНГӨ-2018” ШИНЭ ОНЫГ УГТАХ ЦЭНГҮҮНИЙ ХӨТӨЛБӨР
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН 2018 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
  • Сургуулийн сурагчид 21 хоног амарна