Нийтлэгдсэн: Wed, Nov 22nd, 2017

Эрдэнэтийн иргэн Ч.Булган 20 сая төгрөгийн азтан болжээ

NUAT zurag

НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирол арваннэгдүгээр сарын 19-ний ням гарагт орон даяар явагдсан. НӨАТ-ын сугалааны энэ удаагийн тохирлоор 20 сая төгрөгийн нэг, 4 сая төгрөгийн 15 азтан тодорчээ. Тэгвэл энэ удаагийн сугалааны 20 сая төгрөгийн азтан нь Эрдэнэтээс тодорсон байна. Эрдэнэт хотын иргэн Ч.Булган 79369350 дугаарын сугалаагаар 20 сая төгрөгийн азтан болов. Мөн иргэн Б.Азжаргал, Д.Мандуул, Т.Баярмагнай, А.Бямбажав нар тус бүр 500 мянган төгрөг гэх мэт нийт Орхон аймгаас худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаар 169 азтан тодорсон байна. Азтангуудын эрхийн бичгийг Орхон аймгийн Татварын хэлтсээс гардуулан өгчээ.
Улсын хэмжээнд явагдсан энэ удаагийн тохиролд 2017 оны 10 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн 14015480 баримт хамрагдсанаас:
500 мянган төгрөгийн 132
100 мянган төгрөгийн 1284
20 мянган төгрөгийн 12496 баримт тохирч нийтдээ 13 мянга 928 хүн азтан болжээ.

Tatvariin xeltes

Супер сугалаа буюу 50 сая төгрөгийн тохиролд 96260467 дугаар гарсан ч азтан тодроогүй тул дараагийн сард шагналын сан 100 сая төгрөг боллоо.
Та азтан болсон эсэхээ ebarimt.mn сайт болон ebarimt аппликейшнаас шалгах боломжтой
Аймгийн Татварны хэлтсээс НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр цахим төлбөрийн баримтын системд холбогдоогүй, нэгдсэн системд холбогдсон хэдий ч төлбөрийн баримт олгохгүй байгаа, цахим төлбөрийн баримтыг зөрчилтэй олгосон бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдийн хууль зөрчсөн зөрчлийг арилгуулах, хууль тогтоомжийг тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулж байна. Манай аймгийн хэмжээнд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн системд холбогдсон нийт 1933 цэгт төлбөрийн Е баримт олгогдож байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • С.Ганцогт: Би Монголын төрийг ойлгохгүй байна, энэ шүүх иргэдийн шүүх үү, АН-ын шүүх үү
  • Б.Ганзориг: Нэгийг нь Төөнөгөөд өгсөн, харин нөгөө нь….
  • “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томилжээ
  • АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
  • Нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ
  • “Эрдэнэс таван толгой” IPO -гоо ч гаргана, иргэдэд ногдол ашиг ч тараана
  • ТОСК-ийн 315 айлын орон сууцны ус, дулаан татах хөрөнгийг шийдээгүй байна
  • “Их хаадын цуваа” цэцэрлэг, сургууль барих гэрээний заалтаа өөрчлүүлж чаджээ
  • Агаарын бохирдлыг бууруулах цахилгаан халаагуурыг туршиж эхэллээ
  • Малын гаралтай түүхий эдийн цэгүүдийг “Таван-Эрдэнэ”-д төвлөрүүлнэ
  • ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БА 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА 1072 хувьцааны талаар эндээс мэдээрэй
  • Жаргалантынхан “Ахмадын баяр”-аа тэмдэглэв
  • Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын зарим өндөр настанд хүндэтгэл үзүүллээ
  • Жаргалант сум “удирдлагагүй болжээ”
  • М.Түмэнжаргал: 500 мянган төгрөг шийдэж чадахгүй юм бол агентлаг гэж байлгаад яадаг юм бэ, чи
  • С.Ганцогт: “Буянт хангай”, Бугатын модны захыг хаана
  • Хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулахад 11,6 тэрбум төгрөг шаардлагатай
  • Шанд багийн газрын гүнд 115.2 сая тонн хүдрийн нөөц байна
  • Эрдэмтэд Эрдэнэт үйлдвэрийг ч эх орноо ч хөгжүүлэхээр Эрдэнэтэд чуулж байна
  • М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно