Нийтлэгдсэн: Thu, Nov 23rd, 2017

Бодлого тодорхойлогчдын чадвар эцсийн зогсоолдоо гацчихаад байна

2016-5-3-1

Орхон аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд 2100 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн орсон нь өмнөх жилүүдээс 500-600 гаруй хүүхдээр илүү байгаа юм. Энэ тоог дагаад төвийн сургуулиудын нэгдүгээр ангийн анги дүүргэлт 50-55 хүртэл нэмэгдэж, нэг багшид ноогдох хүүхдийн тоо 20-25 хүүхдээр өсчихөөд байна.
Өнөөдрөөс 14 хоногийн өмнө аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ж.Бат-Амгаланд хүүхдийн тоо хэтрүүлсэн 4,5,8,14-р сургуулиудын нэгдүгээр ангийн анги дүүргэлтийг цөөрүүлэх тухай үүрэг даалгавар өгч байсан. Гэсэн ч өчигдрийг хүртэл энэ талаар Ж.Бат-Амгалан дарга ямар бодлого уралдуулж, юу хийснийг асуухад, гайхмаар хариулт өгч байх юм.
Ж.Бат-Амгалан хариулахдаа: “2011 онд төрөлт өндөр байснаас ийм байдалд хүрлээ. Эцэг эхчүүд ажил төрлийнхөө байршил, хүүхдээ хүргэж өгөөд ажилдаа явах, ирэхэд амар, эсвэл сайн сургууль, сайн багшид хүүхдээ өгөх эрх нь нээлттэй. Үүнийг бид зохицуулах боломжгүй” гэж телевизийн камерын өмнө сэтгэл зовсон шинжгүй, амгалан тайван ярьж сууна. Боловсролын асуудлыг бодлогоор тэтгэж, зөв голдрилоор чиглүүлэх үүрэг хүлээж, төрөөс санхүүждэг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, цаашлаад аймгийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, нийгмийн асуудал эрхэлсэн аймгийн Засаг даргын орлогч гээд чамгүй олон бодлого тодорхойлогч Орхон аймагт бий. Эдгээр төрийн байгууллагуудын удирдлагын чадваргүй, сэтгэлгүй, хэтэрхий данхар байдлаас өнөөдөр түмний хүүхэд хохирсны жишээ энэ юм.
Эрхэм бодлого уралдуулагч нар энэ намар 30 жилийн ойгоо сүр дуулиантай тэмдэглэсэн Б.Дэлгэрмаа захиралтай 5, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай н.Амгалан захиралтай 14-р сургуулиудын нэгдүгээр ангиар орж үзсэн үү. Тэр сургуулиуд дээр үнэхээр дажин гэгч болж байна. Нэг ангид 48-55 тооны зургаан настнууд шаагилдаж, ганц багш хоолойгоо сөөтөл хашгирч, танхим дотор агаарын дутагдал, эрүүл ахуй ямар байх нь ойлгомжтой. Аргаа барсан эцэг эх хүүхдээ цөөн сурагчтай захын сургууль руу шилжүүлж байна.

123143

Хичээлийн бүтэн жилийн туршид тоглоомын аргаар цагаан толгойн 35 үсгийг тогтоолгон уншуулж сургах нэгдүгээр ангийнханд шахуу байдлаар түргэвчилсэн сургалт явуулж, хүүхдийг ядрааж байгааг сургалтын харгис арга гэх үү.
Гэрийнх нь ойролцоо Дэнжид, Их залуу багт шинэ сургууль бариад үр дүн гарсангүй. Эцэг эхчүүд сайн багшаар хүүхэддээ А үсэг заалгахаар хаа байсан төвийн сургууль руу, өөрийнхөө ажлын ойр сургууль руу чирээд байгааг Орхон аймгийн хэмжээнд боловсролын байгууллагад бодлого байхгүй болжээ гэж дүгнэхээр. Сайн багшийг шүтэх нь аргагүй. Тэгвэл төвийн сургуулийн сайн багшийг захын сургуульд шилжүүлж, нэгдүгээр ангид заалгаж үзсэн үү. Тэр багшийн нийгмийн асуудлыг нь шийдчих хэрэгтэй. Цалин, урамшууллыг нь бусдаас илүү нэмж өгч ч болно. Ийм оновчтой бодлого уралдуулж болохоор. Бусад багш нартаа үлгэр дуурайлалтай, чадвартай мэргэжилтэнд өндөр цалинг нь өгөөд үзэхэд буруудахгүй. Орхон аймгийн бага ангийнханаас М.Жавхлантуяа багшаас өөр Монгол Улсын Гавьяат багш төрсөнийг санахгүй байна. Заах арга барилын хувьд чадварлаг багш нарыг алдаршуулах, бодлогоор дэмжих, хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ зориулдаг багшийг яагаад дэмжихгүй байна вэ. Хичээл эхлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрсний дараа зарим сургуулиуд хүүхдийг харьяаллынх нь дагуу өөр сургууль руу явуулж эхэлжээ. Ийм харгис аргыг баримталж суугаа боловсролын бодлого “угаагч” нарт ээж аавынхаа өврөөс гараагүй шахам зургаан настнуудын өмнөөс харамсаад барашгүй. Тэд дасаж эхэлж байгаа багшаасаа, анги танхим, найз нөхдөөсөө салж, дахин шинэ орчинд очиход хүүхдийн нүдэнд нулимс, гуниг хургана. “Ниргэсэн хойно хашгирахын үлгэр”-ээр тавдугаар сургууль анги нэмэхээр болж. Зарим сургууль гурван ээлжээр хичээллэх үү гэж ярьж байна. Зургаан настнуудын энэ хүндрэлийг дагаад хүүхдээ урд эгнээнд суулгах хүсэлтэй эцэг эхийн зовлон, багшийн арга барагдалт, өндөр үнэтэй цахилгаан бараа авах уралдаан гээд асуудлууд урган гарсаар.
Нийслэлийн 15 дугаар сургуулийн сүрьеэ өвчтэй нэгэн багш өвчнөө нуун дарагдуулснаас ангийнхаа 20 гаруй хүүхдэд халдварлуулсан тохиолдол гарсан. Хүүхэд тав тухтай, эрүүл орчинд суурь боловсрол эзэмших эрхтэй. Багш, хүүхдийн эрүүл мэндийн хяналт, халдвар хамгааллын дэглэм зэрэг шаардлагыг биелүүлэх боломж Орхон аймгийн ямар ч сургуульд байхгүй. Яагаад гэвэл нэгдүгээр ангийн 2000-хан хүүхдийг хэдэн сургуульдаа зөв байршуулчихаж чадахгүй суугаа боловсролын бодлого тодорхойлогчдын чадвар эцсийн зогсоол дээрээ гацчихаад байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө
  • 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн өвөл болно
  • Ц.Пүрэвтүвшин: Орхончуудтайгаа баяр наадмаа хамт тэмдэглэж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна
  • “Оюу толгой” ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ
  • Эрдэнэтийн уурхайчдаас хөдөлмөрийн баатар нэг , гавьяат цолтон гурав төрлөө
  • Наадмын өнгө…
  • Мөнхөөгийн Мөнхбаярын их нас хоёр дахь удаагаа алтан жолоогоо өргүүллээ
  • Орхон аймгийн АН-ын мэндчилгээ
  • Эрдэнэт хотын бэлгэдэл Цагаан арсланг анх удаагаа залав
  • Эзэн Чингисийн зарлигаар энэ удаагийн наадам эхэллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Яргуйт багийн хүүхдүүд ирэх намар цэцэрлэгтэй болно
  • “Эрдэнэт хотын хүндэт иргэд” тодорлоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Эмч нар дөрвөн настай хүүхдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзжээ
  • Д.Соёлчхүү: Адууг нь махлаад зар, тэднийг юунд нь хайрладаг юм бэ
  • Хуушуурын зөвшөөрлийг цахимаар олгоно
  • Баяр наадмын үеэр наадмын талбай, морь барианы газарт хуушуур, хийх зөвшөөрөл олгогдсон газрын байршил, дугаар
  • Баяр наадмын үеэрх Нийтийн тээврийн үйлчилгээний түр маршрут
  • ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮҮЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Х.Бадамсүрэн: Үйлдвэрийн бүх ажилчдаа 1-3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
  • Д.Мөнхбаатар: Үйлдвэр байгуулсан түүхэн шийдвэрийг бид зэс эрдэнээр мөнхөллөө
  • “Эрдэнэсийн эзэд” Эрдэнэт хотыг чимлээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • Үйлдвэрийн 40 жилийн ойн баярын зочдын сонирхолтой агшнууд
  • МЭНДЧИЛГЭЭ