Нийтлэгдсэн: Fri, Nov 24th, 2017

“Монгол мөнгөний тогтолцоо” үзэсгэлэн нээгдлээ

Mungunii vzesgelen 1

Жил бүрийн арванхоёрдугаар сард санхүү, банкны ажилтнуудын өдрийг Монгол орон даяар тэмдэглэдэг. Энэ өдрийн хүрээнд аймгийн Музейн захиргаанаас “Монгол мөнгөний тогтолцоо” сэдэвт үзэсгэлэнг дэлгэжээ. Энэ удаагийн үзэсгэлэн ихээхэн онцлогтой аж. “Монгол мөнгөний тогтолцоо” үзэсгэлэнд Монгол улсын гавьяат эдийн засагч, нэрт банкир Ц.Далхаагийн хувийн цуглуулгыг дэлгэн тавьжээ. Цэл залуу 17-хон насандаа тухайн үеийн Монголбанкинд ажилтнаар орсон тэр цагаасаа эхлэн цуглуулсан түүний хувийн цуглуулга эдүгээ Монгол улсын банкны нэгэн үеийн түүхийн амьд гэрч төдийгүй судалгааны маш том судлагдахуун, үнэт өв болсон байна. Нас сүүдэр 80 хол гарсан ч түүний хувьд “Мөнгөн хадгаламж”, “Хуримтлал сан, өв хөрөнгө юм” зэрэг 40 шахам ном бүтээсэн нь өнөөгийн банк санхүүгийн ажилтнуудын төдийгүй жирийн иргэдийн ширээний ном болсон аж.

Mungunii vzesgelen 2

Банкир Ц.Далхаа 1950-иад оны дунд “Банк санхүүгийн тэргүүний ажилтан” тэмдэгний эх загварыг өөрөө зохиож батлуулан өмнөд хөршид хийлгэн иржээ. Санхүү, банкныхны хувьд хамгийн том шагнал болсон энэ тэмдгийн эхнийхийг буюу №1 тэмдгээр Ю.Цэдэнбалыг шагнаж байжээ. Мөн тэрбээр 1957 онд Монголбанкнаас гаргасан 3, 5, 10, 20, 50 ,100-тын мөнгөн тэмдэгтийн эх загварыг зохион батлуулж улмаар Герман улсад хэвлүүлж байжээ. Түүний дараахан 1960-аад оны эхээр Монголбанкны түүхэнд анх удаа гэж болох зоосон мөнгөний эх загварыг бүтээн улмаар түүнийгээ БНХАУ-д хэвлүүлэн хэрэглээнд оруулахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан байна.

Mungunii vzesgelen 3

“Хаан банк” ивээн тэтгэсэн Монгол улсын гавьяат эдийн засагч Ц.Далхаагийн цуглуулгын дээжээс бүрдсэн энэ удаагийн үзэсгэлэн дэлхийн анхны цаасан мөнгө болон Чингис хааны үеийн цаасан мөнгөний эх зураг бүхий үзмэрээс эхлээд 1920-иод оны дунд үеэр Монголбанкнаас гаргаж байсан үнэт цаас буюу олны нэрлэдгээр “облигац”-ны эх загварыг ч эндээс харж болох аж. “Монгол мөнгөний тогтолцоо” үзэсгэлэн энэ сарын 26-ныг дуустал үргэлжлэх юм байна.

Mungunii vzesgelen 4

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө
  • 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн өвөл болно
  • Ц.Пүрэвтүвшин: Орхончуудтайгаа баяр наадмаа хамт тэмдэглэж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна
  • “Оюу толгой” ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ
  • Эрдэнэтийн уурхайчдаас хөдөлмөрийн баатар нэг , гавьяат цолтон гурав төрлөө
  • Наадмын өнгө…
  • Мөнхөөгийн Мөнхбаярын их нас хоёр дахь удаагаа алтан жолоогоо өргүүллээ
  • Орхон аймгийн АН-ын мэндчилгээ
  • Эрдэнэт хотын бэлгэдэл Цагаан арсланг анх удаагаа залав
  • Эзэн Чингисийн зарлигаар энэ удаагийн наадам эхэллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Яргуйт багийн хүүхдүүд ирэх намар цэцэрлэгтэй болно
  • “Эрдэнэт хотын хүндэт иргэд” тодорлоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Эмч нар дөрвөн настай хүүхдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзжээ
  • Д.Соёлчхүү: Адууг нь махлаад зар, тэднийг юунд нь хайрладаг юм бэ
  • Хуушуурын зөвшөөрлийг цахимаар олгоно
  • Баяр наадмын үеэр наадмын талбай, морь барианы газарт хуушуур, хийх зөвшөөрөл олгогдсон газрын байршил, дугаар
  • Баяр наадмын үеэрх Нийтийн тээврийн үйлчилгээний түр маршрут
  • ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮҮЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Х.Бадамсүрэн: Үйлдвэрийн бүх ажилчдаа 1-3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
  • Д.Мөнхбаатар: Үйлдвэр байгуулсан түүхэн шийдвэрийг бид зэс эрдэнээр мөнхөллөө
  • “Эрдэнэсийн эзэд” Эрдэнэт хотыг чимлээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • Үйлдвэрийн 40 жилийн ойн баярын зочдын сонирхолтой агшнууд
  • МЭНДЧИЛГЭЭ