Нийтлэгдсэн: Mon, Nov 27th, 2017

Нэг гэр бүлийн таван халуун амь сүйрлийн ирмэг дээр байна

Erdenet hot-1

Аймгийн Засаг даргаас “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийг санаачилж улмаар аймгийн ИТХ-аар оруулж батлуулсан. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн хэмжээнд ажил эрхэлдэггүй өрх, гэр бүлийн судалгааг нэгбүрчлэн гаргаж тэдгээр айл өрхийн насанд хүрсэн нэг гишүүнийг нь ажилтай, орлоготой болгох зорилт тавьсан байдаг. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан, аймгийн ИТХ-аар орж батлагдсан “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж зарим нэг нь эрвийх дэрвийхээрээ гүйж байхад түүнийг нь уландаа гишгэдэг төрийн байгууллага ч байна.
Даваа гарагийн 04.15 цагт аймгийн БОЭТ-д нэгэн эмэгтэй түргэнээр хүргэгдэн ирж улмаар сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг энэ эмэгтэй өмнө нь өвчний улмаас группэд байжээ. Гэтэл аймгийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтсээс түүнийг группэд байх шаардлагагүй гэж үзэн хассан байна. Гурван хүүхдийн сар бүрийн 20 мянган төгрөг, группын 200 гаруй мянган төгрөгнөөс өөр ямар ч орлогын эх үүсвэргүй болсон энэ айл төрийн хайр халамж, анхаарлаас нэг л өдөр хагацсан аж. Угийн хууч өвчтэй, ажил хийх боломжгүй эмэгтэй эм авах мөнгөгүй учраас өвчнөө тэсвэрлэн явсаар эцэст нь сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн ирсэн байна. Өнөөдөр болсон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр нэг гэр бүлийн таван халуун амь сүйрлийн ирмэг дээр ирээд байгаа талаар ярилцлаа. Аймгийн Засаг дарга Д.Батлут “Бид Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай дэд хөтөлбөр боловсруулан нэг ч гэсэн гэр бүлийг халуун дулаан уур амьсгалтай, ажилтай орлогтой байлгахын тулд ажиллаж байна. Гэтэл ЭМГ, НДХ-ийн хамтарсан хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн чадамжийг тодорхойлдог Группын үзлэгийнхэн энэ гэр бүлийн гишүүн, гурван хүүхдийн эхийг нь НДХ-ээс олгогддог группын мөнгөнөөс хасчээ. Би та нарт өмнө нь ч хэлж байсан. Байшингаасаа гараад, ширээний араас хөндийрөөд өөрсдөө явж иргэдийн амьдралтай танилц хэмээн шаарддаг байлаа. Энэ айл өнөөдөр ямар ч орлогоггүй, эм тариа авах мөнгө байхгүй гээд гэрийн эзэн нь нулимс дуслуулж сууна. Үнэхээр ЭМГ, НДХ-ийнхэн айл өрхөөр явж хүний амьдралтай танилцсан бол өнөөдөр ийм байдалд хүрэх үү. Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Бумарсор та өөрийн биеэр эмнэлэг дээр очоод ар гэрийнхэнтэй нь уулз. Ахуй амьдралыг нь судал. Ямар арга хэмжээ авмаар байгаа саналаа танилцуул. Төрийн тусын тулд хүн амьдардаггүй, хүний тусын тулд төр ажилладаг юм шүү хэмээн хатуухан санууллаа. Ямар ч байсан өвлийн тэсгим хүйтэн эхэлсэн энэ өдөр Эрдэнэтийн нэгэн гэр бүлийн таван халуун амь, гурван хүүхдийн өмнө төр, засаг төмөр нүүрээ харуулжээ.

Erdenet hot-2

ЭМГ, НДХ-ийн хамтарсан хэнийг группэд оруулах вэ, хэнийг хасах вэ гэдэг эрхийг үзэгнийхээ үзүүрээр шийддэг комисс нэртэй хэдэн хүн өвчтөний картыг ганц нэг эргүүлж тойруулаад л асуудлыг шийддэг. Дээр нь энэ комиссын босгыг давахын тулд танил талгүй бол авралгүй хасагддаг. Хэн нэгнээр яриулсан бол комиссын хурлаар оролгүйгээр тамга даруулдаг явдал манай аймагт байдаг. Хэдэн жилийн өмнө хэвтрийн өвчтөнг “Өөрийг нь авчир” гэж шаардсан атлаа хэвтээгээрээ өргүүлэн ирэхэд нь үзэх ч үгүй хаалгаар шагайж хараад “Босч чаддаггүй юм байна” гээд группыг нь сунгаж байсан тухай шуугиж л байсан. Хэн нэгнээр дамжуулан комиссынхонд таван төгрөг атгуулаад группээ жилээр нь сунгуулчихаад таксинд давхиж яваа хүн ч та бидний дунд бий. Өвчтэй үгүйг нь 2-3 эмч тодорхойлдог, НДХ-ийн нэг байцаагч “Өвчтэй нь үнэн юм байна” гэж байцаагчийн тамгаа дардаг л ажилтай энэ комиссынхоны ажлыг өөр шатанд гаргахгүй бол төр, засгийн халамж зорилтот бүлэгтээ хүрэхгүй, өвчин зовлонтой нэг нь өвчний түүхээ бариад ч үнэнийг олж чадахгүй, группэд орж дийлэхгүй, эмнэлэгийн босго алхаж чадахгүй амь тавихад бэлэн болжээ, манай аймагт.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө
  • 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн өвөл болно
  • Ц.Пүрэвтүвшин: Орхончуудтайгаа баяр наадмаа хамт тэмдэглэж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна
  • “Оюу толгой” ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ
  • Эрдэнэтийн уурхайчдаас хөдөлмөрийн баатар нэг , гавьяат цолтон гурав төрлөө
  • Наадмын өнгө…
  • Мөнхөөгийн Мөнхбаярын их нас хоёр дахь удаагаа алтан жолоогоо өргүүллээ
  • Орхон аймгийн АН-ын мэндчилгээ
  • Эрдэнэт хотын бэлгэдэл Цагаан арсланг анх удаагаа залав
  • Эзэн Чингисийн зарлигаар энэ удаагийн наадам эхэллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Яргуйт багийн хүүхдүүд ирэх намар цэцэрлэгтэй болно
  • “Эрдэнэт хотын хүндэт иргэд” тодорлоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Эмч нар дөрвөн настай хүүхдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзжээ
  • Д.Соёлчхүү: Адууг нь махлаад зар, тэднийг юунд нь хайрладаг юм бэ
  • Хуушуурын зөвшөөрлийг цахимаар олгоно
  • Баяр наадмын үеэр наадмын талбай, морь барианы газарт хуушуур, хийх зөвшөөрөл олгогдсон газрын байршил, дугаар
  • Баяр наадмын үеэрх Нийтийн тээврийн үйлчилгээний түр маршрут
  • ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮҮЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Х.Бадамсүрэн: Үйлдвэрийн бүх ажилчдаа 1-3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
  • Д.Мөнхбаатар: Үйлдвэр байгуулсан түүхэн шийдвэрийг бид зэс эрдэнээр мөнхөллөө
  • “Эрдэнэсийн эзэд” Эрдэнэт хотыг чимлээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • Үйлдвэрийн 40 жилийн ойн баярын зочдын сонирхолтой агшнууд
  • МЭНДЧИЛГЭЭ