Нийтлэгдсэн: Wed, Nov 29th, 2017

АТГ-аас С.Жаргалсайхан нарт арга хэмжээ авах санал хүргүүлжээ

ATG

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. АТГ-ынхан арваннэгдүгээр сарын 23-25-нд манай аймагт ажилласан. Мөн тус газраас ажлын долоон хэсэг гарч, 21 аймагт ажиллаж, орон нутагт илэрсэн зөрчил дутагдлуудын талаар мэдээлэв. Тодруулбал орон нутагт ажиллах хугацаанд хэн нэгэн албан тушаалтныг улс төрийн болон бусад зорилгоор харлуулж, өрсөлдөгчөө зайлуулах гэсэн санаагаар АТГ-т хандах, худлаа мэдээлэл өгөх тохиолдлууд их гарчээ. Улмаар үүний дараа АТГ албан тушаалтантай хуйвалдаж, хэрэг шалгахгүй байна гэх мэт яриа гаргаж буй асуудал орон нутагт түгээмэл байсан гэдгийг АТГ-ынхан энэ үеэр онцолсон байна. Авлигынханы энэ удаагийн хөдөө орон нутагт хийсэн хяналт, шалгалт Сум хөгжүүлэх сангийн зээл олгох сонгон шалгаруулалтын талаар, Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн хяналтын талаар, Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтын талаар, Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын талаар, Албан томилолтоор ажиллахад аймаг, орон нутагт гарч буй нийтлэг зөрчил зэрэг олон чиглэлээр шалгасан аж.
АТГ-ынхан орон нутагт ажилласан энэ үеэр ирсэн өргөдөл, гомдол, мэдээллийг агуулгын хэлбэрээр нь нь авч үзвэл, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоотой холбоотой мөн аймаг, сумын ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид төрийн захиргааны албан тушаалд томилогдон ажиллаж байгаа тухай гомдол мэдээлэл түлхүү ирсэн байна. Үүн дотор манай аймгаас хэдэн хүний нэр дурьдагджээ. Тухайлбал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга С.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Д.Баяржаргал, Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны газрын дарга Д.Даваадорж нар хууль зөрчсөн гэжээ. Тэдний талаар АТГ-ынхан мэдээлэхдээ “Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч дээрх нэр бүхий эрхмүүд Төрийн захиргааны албан тушаалд томилогдсон байгаа нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдсон тул арга хэмжээ авахуулах, зөрчлийг арилгуулахаар холбогдох албан тушаалтанд албан бичиг хүргүүлсэн” гэжээ.
Эндээс харвал С.Жаргалсайхан нар нь Монгол Улсын хууль зөрчсөн гэдгийг АТГ тогтоосон байна. Улмаар тэдэнд хариуцлага тооцох тухай саналыг аймгийн Засаг даргад хүргүүлжээ. Мөн Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгч н.Даланбаатар нь сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байгаа аж. Түүний талаар ч АТГ-ынхан хууль зөрчсөн талаар мэдэгдсэн байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР
  • Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын зар
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБАНЫ ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
  • Сугалааны дугаартай, бар кодтой “ebarimt”-аар сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлнэ
  • Д.Батлут: Эрдэнэт хот 24 цагийн Эмийн сантай болно
  • Э.Эрдэнэжамъян: Дараагийн Засаг дарга болох уу
  • ГОК-ын 51 хувийг гадныханд алдчихаад уурандаа 49 хувийг “дээрэмдэж байгаа юм уу”
  • Д.Батлут: Сонгууль болохгүй ээ, ялж чадаагүй бол гараа өргөж сур АН-ынхаан
  • “Эрдэнэт”-ийн хувьцааг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ
  • Иргэний зөвлөлийн хоёр гишүүнийг ажлаас нь чөлөөлөв
  • Эрдэнэтийн 30-50 насны 100 иргэнийг Солонгосын Ёсү хотод гэрээгээр ажиллуулна
  • Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны 4-р улирлын тайлан 2017 он
  • Д.Батлут: Эрдэнэтийн иргэдийг Солонгост ажиллах хүчнээр гаргана
  • С.Ганцогт дарга аа, оношлуурын 10 сая төгрөгийг хэн идчихэв ээ
  • Ахуйн хүрээний архидалт буурсан нь “24 цагийн дэлгүүр”-ийн ач тус гэж үзжээ
  • Түргэний эмчээс илүү чадварыг нэгэн эцэг үзүүлсэн байна
  • “Эрдэнэт”-ийг 100 хувь төрд авах шийдвэр гаргав
  • “Хөх Монгол цогцолбор” 120 жилийн дараа зардлаа нөхнө
  • Ам цагаан цаасаар аймгийн даргаа хуурсаар суух уу
  • Аймгийн Засаг дарга иргэдтэй уулзалт хийнэ
  • “Бурхан багш”-ийн зээлсэн таван сая төгрөг сураггүй болжээ
  • “Цалинтай ээж”-ийн цалинг нөхөн олгохгүй
  • Татвар ингэж нэмэгдэнэ
  • “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
  • Б.Пүрэвдорж: Д.Дамба-Очирыг огцруулна
  • Аймгийн ИТХ дахь АН-ын Бүлгийн даргын МЭНДЧИЛГЭЭ
  • “ЭРДЭНЭТИЙН ӨНГӨ-2018” ШИНЭ ОНЫГ УГТАХ ЦЭНГҮҮНИЙ ХӨТӨЛБӨР
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН 2018 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
  • Сургуулийн сурагчид 21 хоног амарна