Нийтлэгдсэн: Wed, Nov 29th, 2017

Хагас тэрбумын өртөгтэй зоорь “хаачсан бэ”

f2

2012-2016 онд аймаг, орон нутгийн удирдаж байсан АН-ын тухайн үеийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Жаргалант сумын ногоочдыг дэмжих зорилгоор 500 тн-ын багтаамжтай байцааны зоорь барих тухай туссан байдаг. Өнөөдрийн байдлаар Жаргалантын ногоочдын тарьсан байцааг өвлийн улиралд хадгалах 500 тоннын багтаамжтай зоорь ашиглалтад ороогүй байгаа. Аймгийн төсвөөс 500 тн-ын зоорь барихын тулд 550 сая буюу хагас тэрбум төгрөг зарцуулсан ч ногоочид өнөөдрийг болтол байцаагаа хадгалах зоорь ч үгүй сууна.
Байцааны зоорьны асуудлаар мэргэжлийн байгууллагын зүгээс комисс гарч ажиллан дүгнэлтээ гаргажээ. Тэдний дүгнэлтээр 500 тн-ын багтаамжтай хөргүүртэй зоорь барина гэж байгаа ч бодит байдал дээр 150 тонн байцаа ч багтахгүй сэндвичин барилга барьсан нь шаардлага хангахгүй байгаа ажээ. Мөн энэхүү 150 тн байцаа ч хадгалах боломжгүй гэгдээд байгаа сэндвичин зооринд байцаа хадгалах ямар ч боломж байхгүй гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэсэн  гэдгийг Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий тэргүүлэгчдийн хуралдаан дээр танилцуулав.

Zoori 1

Нийтдээ 500 тн-ын зоорь барина гээд 550 сая төгрөг зарцуулсан ч ямар учир шалтгааны улмаас 150 тоннын зоорь болсоныг тайлбарлах этгээд өнөөдөр алга. Бодит байдал дээр тухайн үед буюу 2015 оны орчим С.Даваасүрэн даргатай Барилга, захиалагчийн албаныхан энэхүү 500 тн-ын багтаамжтай зоорьны зураг төсвийг гүйцэтгэж захиалагчийн зүгээс хяналт тавьж байсан хэдий ч өнөөдөр 150 тн байцаа ч багтах боломжгүй гэсэн дүгнэлт гарах болсон. Тэгвэл дундаас нь алга болсон 350 орчим тоннын багтаамж бүхий сэндвичин барилга тойрсон асуудалд хууль, хяналтын байгууллага эцсийн хариултыг өгөх дээрээ тулаад байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Манай дарга нар нийтийг хамарсан аянд “Үгүй” гэж хэлсэн үү
  • Олон улсын бизнес форум орон нутгийнханд хаалттай болж байна
  • Олон улсад ”Эрдэнэт үйлдвэр”-ийн шүүхийн шийдвэрийн тухай шуурч байна
  • Орхон аймагт зуд нүүрлэснийг мэргэжлийн байгууллагаас тогтоожээ
  • Эрдэнэтчүүдийн “Эрдэнэт хотын өдөр”-ийн эргэн тойронд
  • Засаг даргын “Батламж” энэ өдрийн “Гэнэтийн бэлэг” болов
  • Ихрүүдэд Эрдэнэтчүүд хүндэтгэл үзүүлэв
  • Эрдэнэтчүүдийн өдөр тохиож байна
  • Хотын захирагчийн нэрэмжит цомын төлөөх барилдаан болов
  • 1975 оны эцсээр Эрдэнэт 15.7 мянган хүн амтай байжээ
  • МАНЗ-г 1974 оны наймдугаар сарын 30-нд байгуулжээ
  • “Эрдэнэт хотын өдөр”-ийн өмнө Эрдэнэтийн түүхээс тольдвол
  • Арав гаруй хүүхэд эцэг, эхээсээ төөрчээ
  • Хотын гудамжинд шөнө болдоггүй
  • “Шилэн данс”хөтөлдөггүй нэг ч төрийн байгууллага байхгүй
  • “Эрдэнэт хотын өдөр”-ийн Баярын хөтөлбөр
  • “Гурван бүдүүн”, “Сүнс” хамтлагийнхан оролцсон гала тоглолт болно
  • Цагдаагийнхан “Хайрла, хамгаал” үндэсний аянд нэгдлээ
  • “Эрдэнэт үйлдвэр” ТУЗ-гүй боллоо
  • Ардчиллын партизануудад хүндэтгэл үзүүлжээ
  • ИРГЭД МӨНГӨНДӨӨ, ОРОН НУТАГТАА ЭЗЭН БОЛМООР БАЙНА
  • А.Түвшинжаргал: Цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд залуусын хороолол байгуулна
  • Шуурхай дээр дарга нарт зориулсан бизнес аяллыг санал болгов
  • Зуд болоогүй, сарын дараа зуд болсон эсэхийг шийдэх гэнэ
  • П.Пүрэвлхагва: Бага ангийн багшийг сэлгэн ажиллуулахад тийм их хөрөнгө шаардахгүй
  • С.Ганцогт: Баян-Өндөрчүүдээсээ уучлалт гуйж байна, сум мөнгөгүй учраас ирэх зунаас хаалгаа барихаар боллоо
  • Р.Улаанхүү: Ирээдүйн Ерөнхийлөгч эндээс төрнө гэж итгэдэг
  • Аймгууд амжилтаасаа ухарч байгааг Форумынхан илчлэв
  • Залуу гэр бүлд зориулсан хороолол барина
  • Аймгийн удирдлагууд өөрсдөө хяналт тавьж байна