Нийтлэгдсэн: Wed, Nov 29th, 2017

Сүрьеэ өвчний өмнө гараа өргөөд “бууж өгчээ”

Svrye uvchin 1

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл, 2018 онд эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх Үндсэн чиглэлийн тухай” асуудлыг хэлэлцсэн. Тэргүүлэгчдийн зүгээс өнөө жил эрүүл мэндийн салбарт хийсэн ажлуудын талаар холобгдох албаныхнаас тодруулж зарим асуултад хариулт авч байв. Энэ үеэр Эрүүл мэндийн газрын дарга М.Баттүвшин “Манай аймаг сүрьеэ өвчний эрт илрүүлэлтийн дүнгээр бусад орон нутгаас доогуур байгаа. Улсын хэмжээнд Дархан-Уул, Сэлэнгэ аймаг сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх ажлаараа тэргүүлсэн. Уг нь манайхны хувьд дээрх хоёр аймагтай эн тэнцүү өрсөлдөх боломжтой ч бид эрт илрүүлэлтийн тал дээр муу ажиллаж байна. Улсын дунджаас ч доогуур хэмжээнд явна. Энэ талаар сая Яаман дээр болсон хурал, зөвлөгөөн дээр яригдсан” хэмээн мэдээллээ. М.Баттүвшин даргын мэдээллийг харвал 2018 оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед сүрьеэ өвчний танадалт, эрт илрүүлэлтийн ажилд мөнгө, хөрөнгө тусгуулах гээд байна уу аль эсвэл өөр зорилго агуулсан уу гэдэг нь сонирхол татаж байлаа. Захын нэг иргэн биеэ зовиурлавал өрхийн эмнэлэгтээ хандахад эмч сүрьеэгийн эхний тандалтыг хийх боломжтой. Сэжигтэй гэж үзсэн тохиолдолд дараагийн шатны эмнэлэгт илгээх учиртай гэж зарим нэг эмч нар ярьж байна. Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, танадалт судалгаа хийхэд нэг их мөнгө, хөрөнгө орж сүйд болоод байхгүй л болов уу.

Манай аймгийн эрүүл мэндийн салбарын бодлогыг тодорхойлогч газрын даргын хийж буй тайлбараас харвал бид сүрьеэ өвчний өмнө хоёр гараа өргөөд бууж өгсөнтэй адил байдалд орсон бололтой. Сүрьеэ бол амьсгалын замаар халдварладаг өвчин. Хүүхэд гэлтгүй том хүн ч удаан хагацаанд буюу 10-аас дээш хоногоор үе үе хий ханиалгаж байгаа бол яаралтай эмчид хандах хэрэгтэй гэдгийг эмч нар зөвлөдөг. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс ч гэлтгүй дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын хувьд сүрьеэ өвчний эрт илрүүлэлтэд илүүтэй анхаардаг. Хүний бие организмд удаан хугацаагаар нуугдмал байдалтай оршдог сүрьеэгийн вирус өвчин болж даамжирвал үхэлд ч хүргэх боломжтой аж. Энэ сарын эхээр нийслэлийн нэгэн сургуулийн багш сүрьеэ өвчнөө бусдаас нууж явсаар ангийнхаа 20 гаруй шавь нартаа сүрьеэ халдаасан тохиолдол бүртгэгджээ. Тухайн багш “Сүрьеэ өвтэй гэвэл ажлаасаа халагдах учраас амьдралын эрхэнд түүнийгээ нуусан” хэмээн мэдүүлсэн байдаг. Тэгвэл ийм аюултай өвчнийг эрт илрүүлэх, тандан судалгаа хийх олон талт ажлаараа манай аймаг тун маруухан ажиллаж улмаар сүрьеэгийн өмнө гараа өргөөд бууж өгөх дээрээ тулаад байгаа бололтой. Уг нь аймаг, орон нутгийн зүгээс эрүүл мэндийн салбарынхныг дэмжих, эмч нарыг хөхиүлэх зорилготой “Эмч” дэд хөтөлбөр боловсруулах зэргээр багагүй хэмжээний хөрөнгө, мөнгө гаргаж байгаа ч мэргэжлийн байгууллага нь зарим нэг ажлаараа улсын хэмжээнд сүүл мушгиж байгааг юу гэж ойлгох вэ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР
  • Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын зар
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБАНЫ ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
  • Сугалааны дугаартай, бар кодтой “ebarimt”-аар сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлнэ
  • Д.Батлут: Эрдэнэт хот 24 цагийн Эмийн сантай болно
  • Э.Эрдэнэжамъян: Дараагийн Засаг дарга болох уу
  • ГОК-ын 51 хувийг гадныханд алдчихаад уурандаа 49 хувийг “дээрэмдэж байгаа юм уу”
  • Д.Батлут: Сонгууль болохгүй ээ, ялж чадаагүй бол гараа өргөж сур АН-ынхаан
  • “Эрдэнэт”-ийн хувьцааг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ
  • Иргэний зөвлөлийн хоёр гишүүнийг ажлаас нь чөлөөлөв
  • Эрдэнэтийн 30-50 насны 100 иргэнийг Солонгосын Ёсү хотод гэрээгээр ажиллуулна
  • Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны 4-р улирлын тайлан 2017 он
  • Д.Батлут: Эрдэнэтийн иргэдийг Солонгост ажиллах хүчнээр гаргана
  • С.Ганцогт дарга аа, оношлуурын 10 сая төгрөгийг хэн идчихэв ээ
  • Ахуйн хүрээний архидалт буурсан нь “24 цагийн дэлгүүр”-ийн ач тус гэж үзжээ
  • Түргэний эмчээс илүү чадварыг нэгэн эцэг үзүүлсэн байна
  • “Эрдэнэт”-ийг 100 хувь төрд авах шийдвэр гаргав
  • “Хөх Монгол цогцолбор” 120 жилийн дараа зардлаа нөхнө
  • Ам цагаан цаасаар аймгийн даргаа хуурсаар суух уу
  • Аймгийн Засаг дарга иргэдтэй уулзалт хийнэ
  • “Бурхан багш”-ийн зээлсэн таван сая төгрөг сураггүй болжээ
  • “Цалинтай ээж”-ийн цалинг нөхөн олгохгүй
  • Татвар ингэж нэмэгдэнэ
  • “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
  • Б.Пүрэвдорж: Д.Дамба-Очирыг огцруулна
  • Аймгийн ИТХ дахь АН-ын Бүлгийн даргын МЭНДЧИЛГЭЭ
  • “ЭРДЭНЭТИЙН ӨНГӨ-2018” ШИНЭ ОНЫГ УГТАХ ЦЭНГҮҮНИЙ ХӨТӨЛБӨР
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН 2018 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
  • Сургуулийн сурагчид 21 хоног амарна