Нийтлэгдсэн: Thu, Nov 30th, 2017

Аймгийн удирдлагууд өөрсдөө хяналт тавьж байна

Surguuliin guanz

Аймгийн Засаг даргын зүгээс сургууль, түүний орчимд шарсан хайрсан бүтээгдэхүүнийг сурагчдад зарах, худалдан борлуулах явдал их байгаа учраас хяналт тавьж, зарим тохиолдолд нэр бүхий бүтээгдэхүүнийг зарахыг хориглох саналыг гаргасан. Үүний дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар Боловсрол, соёл, урлагийн газартай хамтарсан комисс гарч ажиллан сургуулийн цайны газрын түрээслэгчдэд мэдэгдэл өгөөд байгаа аж.

SURGUULIIN GUANZ -1

Хүүхдийн эрүүл ахуйн талаасаа шарсан, хайрсан бэлэн бүтээгдэхүүн нь ходоодны өвчтэй болдог гэнэ. Дээрх бүтээгдэхүүнийг шарж, хайрч байгаа тос нь транс буюу хүнсэнд хэрэглэдэггүй болохыг Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байгаа. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд ажилладаг ерөнхий боловсролын сургуулийн цайны газарт ямар ч байсан шарсан, хайрсан бүтээгдэхүүн борлуулахгүй болжээ. Гэхдээ зарим тохиолдолд хулгайгаар пирошки, шарсан ороомог зэргийг лангуун дороос худалдаж байсан тохиолдол ганц нэгийн зэрэг удаа гарсан байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт “дөрөвдүгээр сургуулийн цайны газарт пирошки зарж байна” гэсэн иргэний мэдээлэл ирсэн аж. Үүний дагуу шалгахад зөрчил илэрчээ. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн аймгийн Засаг дарга, Тамгын газрын дарга нар сургуулиудын цайны газарт “гэнэтийн шалгалт” хийх маягаар зочлон үдийн цайгаа уусан байна. Засаг дарга Д.Батлут дөрөвдүгээр сургуулийн, Д.Соёлчхүү дарга Дэнжийн 20 дугаар сургуулийн цайны газарт очиж үдийн цайгаа уужээ. Аймаг, орон нутгийн удирдлагууд ийнхүү хүүхдүүдийн, сурагчдын эрүүл мэндийн төлөө өөрсдөө хяналт тавьж байна. Аймгийн Засаг даргын зүгээс сургуулийн цайны газарт өдөр бүр анхаарлаа хандуулан ажиллахыг Мэргэжлийн хяналтынханд үүрэг болголоо.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө
  • 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн өвөл болно
  • Ц.Пүрэвтүвшин: Орхончуудтайгаа баяр наадмаа хамт тэмдэглэж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна
  • “Оюу толгой” ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ
  • Эрдэнэтийн уурхайчдаас хөдөлмөрийн баатар нэг , гавьяат цолтон гурав төрлөө
  • Наадмын өнгө…
  • Мөнхөөгийн Мөнхбаярын их нас хоёр дахь удаагаа алтан жолоогоо өргүүллээ
  • Орхон аймгийн АН-ын мэндчилгээ
  • Эрдэнэт хотын бэлгэдэл Цагаан арсланг анх удаагаа залав
  • Эзэн Чингисийн зарлигаар энэ удаагийн наадам эхэллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Яргуйт багийн хүүхдүүд ирэх намар цэцэрлэгтэй болно
  • “Эрдэнэт хотын хүндэт иргэд” тодорлоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Эмч нар дөрвөн настай хүүхдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзжээ
  • Д.Соёлчхүү: Адууг нь махлаад зар, тэднийг юунд нь хайрладаг юм бэ
  • Хуушуурын зөвшөөрлийг цахимаар олгоно
  • Баяр наадмын үеэр наадмын талбай, морь барианы газарт хуушуур, хийх зөвшөөрөл олгогдсон газрын байршил, дугаар
  • Баяр наадмын үеэрх Нийтийн тээврийн үйлчилгээний түр маршрут
  • ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮҮЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Х.Бадамсүрэн: Үйлдвэрийн бүх ажилчдаа 1-3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
  • Д.Мөнхбаатар: Үйлдвэр байгуулсан түүхэн шийдвэрийг бид зэс эрдэнээр мөнхөллөө
  • “Эрдэнэсийн эзэд” Эрдэнэт хотыг чимлээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • Үйлдвэрийн 40 жилийн ойн баярын зочдын сонирхолтой агшнууд
  • МЭНДЧИЛГЭЭ