Нийтлэгдсэн: Mon, Dec 4th, 2017

С.Ганцогт: Баян-Өндөрчүүдээсээ уучлалт гуйж байна, сум мөнгөгүй учраас ирэх зунаас хаалгаа барихаар боллоо

HURALDAAN 12-01-2

Аймгийн ИТХ-ын хуралдаанаар 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны аймаг, орон нутгийн төсвийг хэлэлцэн баталсан билээ. Эдийн засаг хямарсан энэ үед татвар төлөгчдийн мөнгөөр бүрддэг төсвийн орлого ч тийм сайн байх дүр зураг харагдахгүй байгаа. Энэ оны хувьд татварын орлого 2.3 тэрбум төгрөгөөр буурч орлогын төлөвлөгөө тасалдахад хүрээд байгаа. Түүний хэрээр төрөөс иргэдэд хүргэдэг олон төрлийн үйлчилгээ, төрийн халамж бүхий л төрөл дээрээ тодорхой хэмжээгээр танагдаж байгаа. Нэг үгээр хэлбэл, улстөрчдийн амны уншлага болсон “Бүсээ чангал” гэдэг үг дахиад дуулдаж эхэллээ. Бүр зарим тохиолдолд ирэх жилийн хувьд иргэдэд хүрдэг төрийн үйлчилгээ, Баян-Өндөр сумын үйл ажиллагаа хөрөнгө, мөнгөгүй гэдэг шалтгаанаар 2018 оны зургаадугаар сараас хойш зогсох дээрээ тулсан тухай мэдээ аймгийн ИТХ-ын хуралдаан дээр дуулдаж эхэллээ. Тэр дундаа Баян-Өндөр сумын хувьд 2018 онд төсөвлөгдсөн ганцхан тэрбум төгрөгөөрөө хагас жил ажиллаад хаалгаа барихаас өөр ямар ч аргагүй байдалд хүрч байгааг сумын Засаг дарга С.Ганцогт дуулгалаа. Ингээд аймгийн ИТХ-ын хуралдаан дээр С.Ганцогт даргын хийсэн тайлбарыг уншигчиддаа хүргэж байна.

GANTSOGT-SUM darga

“Манай сумын өөрийн төсөв нь 2018 онд нэг тэрбум төгрөгөөр батлагдаж байна. Энэ төсвөөр ажиллавал бид эхний зургаан сард Баян-Өндөр сумын иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх болох нь. Хэрэв тодотгол орохгүй бол 2018 оны зургаадугаар сараас хойш Баян-Өндөр сум иргэдэд чиглэсэн ямар ч үйл ажиллагаа явуулах хөрөнгө, мөнгө байхгүй учраас хаалгаа барина. Баян-Өндөр сумын иргэдийн хувьд зовлон жаргал тохиолдсон үедээ сумандаа ханддаг. Бид иргэдийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэх ямар ч хөрөнгө, мөнгөгүй боллоо. Иргэдийн тулгамдсан асуудлыг шийддэг газар нь Баян-Өндөр сум биш боллоо. Иймээс би сумын Засаг даргын хувьд иргэдээсээ уучлалт гуйж байна. Бидэнд төсөвлөгдсөн, төлөвлөгдсөн хөрөнгө, мөнгө гэж байхгүй болсон учраас та бүгдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, та бүхний өмнө тулгамдсан асуудлыг шийдэх боломжгүй болсон тул та бүхнээсээ уучлалт гуйж байна.
Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө 3.5 тэрбумаар батлагдлаа. Өмнө нь зардлаа хасаад үзэхэд тухайн мөнгөний 60 хувь нь олгогддог байсан. Бид сум орноо хөгжүүлэхийн тулд иргэдээсээ санал авсан, эрэмбэлсэн. Захын хорооллын гэрэлтүүлэг, зам засвар, цэвэр усны хангамж гээд эрэмбэлж байгаад зураг төсвийг нь тооцоод гаргахад нийтдээ 3.2 тэрбум төгрөг болж байна. Үндсэндээ Баян-Өндөр сумын хувьд санхүүгийн дэмжлэг нь 300 сая төгрөг л боллоо. Энэ 300 сая төгрөгөөр Баян-Өндөр сумын иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийднэ гэвэл бүтэхгүй. Тиймээс энэ 300 сая төгрөгөө Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого руугаа татаж аваач ээ. Сумын иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг аймаг дээр шийдэж байх саналыг би төлөөлөгчийнхөө хувьд оруулж байна.
Мөн аймгийн Засаг даргатай яриад 25.6 сая төгрөгөөр 3 хүний цалингийн асуудлыг шийдүүлэхээр болсон. Гэтэл үүнийг өөрчилж 21.3 сая төгрөгийг нь Нийгмийн даатгалын санд татан авч байна. Тэгвэл би нэг санал гаргая. Энэхүү 21.3 сая төгрөгийн 10 саяыг нь Нийгмийн даатгалын сайн дурын ажилтнуудынхаа НД-д өг. Үлдсэн 11.3 сая төгрөгийг нь Баян-Өндөр сумын ЗДТГ-ын машин техникийн засварын зардалд үлдээгээч. Ингэхгүй бол Баян-Өндөр сумын машинууд эвдэрсэн учраас хөдөөгийн малчиддаа хүрч чадахгүй байна. Хөдөө бүү хэл, би өнөөдөр Яргуйт багийнхаа Хөтөлийн хэсэгт ч очиж чадахгүй нөхцөлд хүрлээ. Гэр хорооллынхоо хамгийн захын айлд ч хүрэх боломжгүй боллоо. Унах унаагүй болсон. Яргуйтын Хөтөл ортол явган явна гэвэл бүтэн өдрийн ажил болох нь. Тиймээс энэ бүх байдлыг харж үзэн 11.3 сая төгрөгийг нь бидэнд үлдээч өгөөч гэсэн санал гаргаж байна” хэмээсэн юм.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • С.Ганцогт: Би Монголын төрийг ойлгохгүй байна, энэ шүүх иргэдийн шүүх үү, АН-ын шүүх үү
  • Б.Ганзориг: Нэгийг нь Төөнөгөөд өгсөн, харин нөгөө нь….
  • “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томилжээ
  • АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
  • Нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ
  • “Эрдэнэс таван толгой” IPO -гоо ч гаргана, иргэдэд ногдол ашиг ч тараана
  • ТОСК-ийн 315 айлын орон сууцны ус, дулаан татах хөрөнгийг шийдээгүй байна
  • “Их хаадын цуваа” цэцэрлэг, сургууль барих гэрээний заалтаа өөрчлүүлж чаджээ
  • Агаарын бохирдлыг бууруулах цахилгаан халаагуурыг туршиж эхэллээ
  • Малын гаралтай түүхий эдийн цэгүүдийг “Таван-Эрдэнэ”-д төвлөрүүлнэ
  • ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БА 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА 1072 хувьцааны талаар эндээс мэдээрэй
  • Жаргалантынхан “Ахмадын баяр”-аа тэмдэглэв
  • Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын зарим өндөр настанд хүндэтгэл үзүүллээ
  • Жаргалант сум “удирдлагагүй болжээ”
  • М.Түмэнжаргал: 500 мянган төгрөг шийдэж чадахгүй юм бол агентлаг гэж байлгаад яадаг юм бэ, чи
  • С.Ганцогт: “Буянт хангай”, Бугатын модны захыг хаана
  • Хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулахад 11,6 тэрбум төгрөг шаардлагатай
  • Шанд багийн газрын гүнд 115.2 сая тонн хүдрийн нөөц байна
  • Эрдэмтэд Эрдэнэт үйлдвэрийг ч эх орноо ч хөгжүүлэхээр Эрдэнэтэд чуулж байна
  • М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно