Нийтлэгдсэн: Mon, Dec 4th, 2017

Шуурхай дээр дарга нарт зориулсан бизнес аяллыг санал болгов

Монголчууд бид зурагт үзэхдээ “рекламны дундуур арай гэж ганц кино үзлээ” хэмээн ярьж, хэлдэг. Бизнесийн байгууллагуудын хувьд зар сурталчилгаанд “Сая төгрөг хаяад тэрбумыг олно” хэмээн тооцдог, үйл ажиллагааны менежментээ явуулдаг. Бүр сүүлдээ зар сурталчилгаа “Явдаг” болсон. Орой үдэш гэртээ сууж байхад байгууллагын сурталчилгаа гэнэт “зочлох” зэрэг бол байдаг л нэг үзэгдэл болтлоо хэвшиж байна.
Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр Монголын төмөр замын “Эрдэнэт” өртөөнийхөн байгууллагынхаа талаар мэдээлэл хийх нэрийн дор дарга нарт зориулсан сурталчилгаа хийгээд амжлаа. Аймгийн Засаг даргыг цас орж байдал хүндэрсэн үед Эрдэнэтээс нэмэлт галт тэрэг гаргаж болдоггүй юм уу гэж асуухад “Нэмэлт галт тэрэг гаргахыг яам мэднэ. Тэгээд ч бид цас орсон үед нэмэлт вагон явуулж байгаа” хэмээн тайлбар өгч байсан.
TUMUR zam 1

“Эрдэнэт” өртөөнийхөн аймгийн Засаг даргын шуурхай дээр 11 дүгээр сард хийсэн ажлын тайлангаа мэдээлэхийн зэрэгцээ дарга нарыг Эрдэнэт Эрхүүгийн хооронд аялах аялалд урилаа. “Эрдэнэтээс Эрхүүгийн чиглэлийн вагон өвлийн улиралд хоёр долоо хоногт нэг удаа, зуны улиралд долоо хоног бүр мягмар гарагийн 15.30 цагт аялна. Зуны улиралд зорчигч ихэссэн үед баасан гарагийн 15.30-д аялна” хэмээсэн тусгай танилцуулга бүхий зарыг дарга нарт хүргэж байна. Энэ аяллын зардал нэг талдаа 70-80 мянган төгрөгийн өртөгтэй байх аж.TUMUR zam 2

Эдийн засаг хүндрээд, иргэд талхаа таллан авч байгаа энэ үед Эрхүү хүртэл зугаалах мөнгөтэй эрхмүүд бол мэдээж дарга нар. Тийм учраас “Байгууллагын талаарх мэдээлэл хийнэ” гэсэн нэрийн дор дарга нарт зориулсан бизнес аяллын санал тавьж байгааг төрийн ажил гэх үү эсвэл аймгийн Засаг даргын шуурхай бараан захын радио узель шиг зар түгээдэг газар болсон уу.TUMUR zam 3

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө
  • 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн өвөл болно
  • Ц.Пүрэвтүвшин: Орхончуудтайгаа баяр наадмаа хамт тэмдэглэж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна
  • “Оюу толгой” ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ
  • Эрдэнэтийн уурхайчдаас хөдөлмөрийн баатар нэг , гавьяат цолтон гурав төрлөө
  • Наадмын өнгө…
  • Мөнхөөгийн Мөнхбаярын их нас хоёр дахь удаагаа алтан жолоогоо өргүүллээ
  • Орхон аймгийн АН-ын мэндчилгээ
  • Эрдэнэт хотын бэлгэдэл Цагаан арсланг анх удаагаа залав
  • Эзэн Чингисийн зарлигаар энэ удаагийн наадам эхэллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Яргуйт багийн хүүхдүүд ирэх намар цэцэрлэгтэй болно
  • “Эрдэнэт хотын хүндэт иргэд” тодорлоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Эмч нар дөрвөн настай хүүхдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзжээ
  • Д.Соёлчхүү: Адууг нь махлаад зар, тэднийг юунд нь хайрладаг юм бэ
  • Хуушуурын зөвшөөрлийг цахимаар олгоно
  • Баяр наадмын үеэр наадмын талбай, морь барианы газарт хуушуур, хийх зөвшөөрөл олгогдсон газрын байршил, дугаар
  • Баяр наадмын үеэрх Нийтийн тээврийн үйлчилгээний түр маршрут
  • ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮҮЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Х.Бадамсүрэн: Үйлдвэрийн бүх ажилчдаа 1-3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
  • Д.Мөнхбаатар: Үйлдвэр байгуулсан түүхэн шийдвэрийг бид зэс эрдэнээр мөнхөллөө
  • “Эрдэнэсийн эзэд” Эрдэнэт хотыг чимлээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • Үйлдвэрийн 40 жилийн ойн баярын зочдын сонирхолтой агшнууд
  • МЭНДЧИЛГЭЭ