Нийтлэгдсэн: Sat, Dec 30th, 2017

МЭНДЧИЛГЭЭ

ZASAG darga-1

 

Эрхэм хүндэт Эрдэнэтчүүд ээ
Та бүхэнд айлчлан ирж буй шинэ оны баярын мэнд дэвшүүлье.
Улиран одож буй 2017 онд Эрдэнэтчүүд бидний хувьд итгэл, сэтгэл дүүрэн, амжилт, ололт арвин, үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол гээд нийгмийн салбар бүрт амжилт, үр дүн гарсан сайхан жил байлаа.
ХХ зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот, Орхон аймгийн бодлого, шийдвэр бүр ХҮНИЙ ХӨГЖИЛД чиглэгдэж, түүнийг бодит ажил хэрэг болгох дэд хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлсэн нь бидний ажлын онцлог жил болж байна.
Өнгөрсөн онд “Эрдэнэтчүүд, Эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийн хүрээнд 993 шинэ ажлын байр бий болж, “Эмч”, “Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд 90 гаруй эмч, багш “Нийгмийн дэмжлэгийн сан”-д хамрагдаж, дээрх салбарын 20 гаруй ажиллагсад гадаадад мэдлэг боловсролоо дээшлүүлсэн байна.
2017 онд “Эрдэнэт” Шинжлэх ухаан, технологийн паркийн дэргэд импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх Гагнуурын электродын үйлдвэр болон Хүний Экологийн төвөө байгуулж “Элэгний вирусгүй Эрдэнэт” хот болох зорилтыг улсын хэмжээнд анхлан дэвшүүлж, хорт хавдарыг эрт үед нь илрүүлэх үзүүлэлт 35 хувь болсон нь улсын дунджаас 7 дахин их байгаа юм. Мөн нярайн эндэгдэл өнгөрсөн онд дөрөв дахин буурсан үзүүлэлтэй байна.
Түүнчлэн энэ онд Эрдэнэ багт 640 хүүхдийн сургууль, Даваат багт сургууль, цэцэрлэгийн цогцолбор, Дэнж багт 20 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орж Цагаанчулуут багт 280 хүүхдийн цэцэрлэгийг хүлээн авахад бэлэн боллоо.
Улиран одож буй 2017 онд Эрдэнэтчүүд бид анх удаа “Эрдэнэт хотын өдөр”-өө тэмдэглэж Эрдэнэт хотоороо бахархах, түүх, соёлоо түгээн дэлгэрүүлэх олон талт үйл ажиллагаа зохион байгууллаа.
2017 онд хийсэн, санаачилсан, хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрийн үр дүнгээ бид аймгийн ИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцүүлж Үндсэн чиглэлийн биелэлтээ 89.4 хувь, Засаг даргын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны биелэлт 86.8 хувь, үүнийг дөрвөн жилийн үзүүлэлтээр авч үзвэл 42.2 хувийн биелэлттэй буюу “Хангалттай” үнэлгээ авч дүгнэгдлээ.
Нийт Эрдэнэтчүүд та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэндийг дахин хүргэж 2018 онд амжилт бүтээлээр арвин, аз хиймориор дүүрэн байж, эрүүл, саруул байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Орхон аймаг, Эрдэнэт хот маань цэцэглэн хөгжих болтугай.
ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ Д.БАТЛУТ

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Глобал удирдагч дээд сургууль хамгийн олон тэтгэлэгт хөтөлбөртэй
  • Байгууллагын сургалтанд электрон ном, видео хичээл ашиглана
  • Гадаад багштай 45 хоногийн сургалтаар гадаадад суралцах хөнгөлөлт эдлээрэй
  • Хутаг-Өндөр суманд байгалийн гамшигт үзэгдэл болж бага насны хүүхэд энджээ
  • Б.Бат-Эрдэнэ: Ажлын цагаар төрийн албан хаагч сошиал орчинд аялахыг хориглосон
  • “Эрдэнэт”цэнгэлдэх хүрээлэнгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлав
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид цөөнхийн төлөөлөлгүй боллоо
  • Малчин багийг 138 сая төгрөгөөр байгуулна
  • Төрийн албан хаагч 12 сая төгрөгийн хөрөнгө үрэн таран хийжээ
  • Аймгийн ИТХ-ын XI хуралдаан болж байна
  • Баянцагаан багт “Төлөөлөгчийн нэг өдөр” болов
  • “BB” гэдэг нэр, үгнээс юундаа ингэтлээ айж, бэргэнэ вэ
  • “Эрдэнэт” үйлдвэр Булган аймагт хөрөнгө оруулалт хийхээр боллоо
  • Д.Дамба-Очир: Тунгалаг аа, надаас сум аваарай, буудах хэрэгтэй
  • Хүүхдийн эмнэлгийн нээлт боллоо
  • Д.Батлут: Хүүхдүүдэд хоносон хоол өгдөг, тогооч нь халдварт өвчний нян тээгч байна
  • “Орхон эмпати” сургуулийн дотуур байрны хүүхдүүд хоолны хордлогод оржээ
  • Х.Бадамсүрэн: Дэлхийн аваргад шилдэг 40 ажилтнаа явуулахаар шийдвэрлэсэн
  • Өсвөр насныханд үнэ төлбөргүй үйлчлэх “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв”-тэй боллоо
  • Д.Бүүвэйбаатар дарга аа, бохирын ус горхи мэт урссаар байг уу
  • 100 гаруй сурагчийн бүтээлийг 3.5 сая төгрөгөөр худалдан авлаа
  • Н.Үүрцайх: Би энд англи хэл сурахаас гадна амьдралд хэрэгтэй олон чадварыг сурсан
  • Х.Бадамсүрэн: “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкинд нэг ч долларын төлбөр төлөөгүй
  • “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд Хэвлэлийн бага хурал хийлээ
  • Д.Бат-Эрдэнэ захиралтай наймдугаар сургууль тэргүүтэй найман байгууллагад итгэл үзүүлжээ
  • Энэ хоёрын хэн нь нохой бөөстсөн юм бэ
  • Б.Мөнхдалай даргын албанд аудит хийхээс татгалзжээ
  • “Орхон АЗЗА”-г 100 хувь хувьчлахаар болжээ
  • “Сурагч менежер”-үүд сурталчилгаа хийж байв
  • Амарын талбайд сурагчдын үзэсгэлэн худалдаа болов