Нийтлэгдсэн: Mon, Jan 1st, 2018

Б.Пүрэвдорж: Д.Дамба-Очирыг огцруулна

PVREB-1

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2017.12.27/ хуралдаанаар Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат завсарлага авах болсон үндэслэлээ ажлын хэсэг хуулийн төсөл дээр дахин ажиллах шаардлагатай. Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрийн хүрээнд хуулийг яаралтай батлах ёстой гэж цаг хугацаагаар шахах ёсгүй. Сайн хууль гаргавал үр дүнг нь монголчууд хүртэнэ. Муу хууль баталбал зовлонг нь монголчууд үүрнэ. Энэ хууль дээр гишүүдийн байр суурь өөр, өөр байгаа.

Мөн төв банкны бодлогын зорилго нь үнийн тогтвортой байдлыг хадгалах болж хувирсан. Төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах зорилт бүдгэрсэн.

Дээр нь Төв банкны тухай хуулийг дагаж өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд төсөл санаачлагчид буцаах санал гаргасан. УИХ-аас дагалдах хуулийг нь буцаасан шалдан хууль баталсан нөхцөлд хэрэгжих бололцоогүй. Энэ бүхнээ тодорхой нэг талд нь гаргахгүй бол зарчмын хувьд авцалдахгүй болж хувирч байна гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хариуцлагагүй ажиллаж байгаа тул огцруулах асуудлыг он дуусахаас өмнө тавих болно гэдгээ мэдэгдлээ.
Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан дээрх хуульд дэмжих бололцоогүй хэд, хэдэн тусгай заалт орж ирснийг зарчимгүй зүйл гэж шүүмжлэв.PVREB-2

Тухайлбал, Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар гэмт хэрэг үйлдэж байгаад нотлох баримтттайгаар баригдаагүй бол эрүүгийн хариуцлагад татахгүй гэсэн нь Н.Золжаргалын алдааг өөр дээрээ давтахгүй байх гэсэн л үйлдэл.

Өмнөх төв банкны ерөнхийлөгч нь эрх үүргээ хэтрүүлж, улсад 3 их наяд төгрөгөөр хэмжигдэх хохирол учруулсан байхад энэ алдааг дахин гаргахгүй байхын төлөө ажиллах ёстой атал хуулийн хариуцлага хүлээдэггүй байхаар зүйчилсэн нь буруу.

Мөн ерөнхийлөгч нар нь ажлаас чөлөөлөгдсөн бол хоёр жилийн хугацааных нь амьдралын баталгааг хангах гэж зааж өгсөн нь зарчимгүй зүйл гэж байлаа.

Төв банкны тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн тайлбарласнаар бол ажлын хэсэг дээрх заалтуудыг хассан байна.

Г.ХОРОЛ

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • П.Пүрэвлхагва: Үйлдвэрийн нэг уурхайчин та энэ жил 100 гаруй сая төгрөгийн баялаг бүтээжээ
  • М.Мөнхбаатар: Уурхайчин та бүхэндээ, ахмадууддаа мэхийн ёсолъё
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Юмжаагийн Цэдэнбалын одонгоор шагнажээ
  • Х.Бадамсүрэн: Орон сууцны дэмжлэгийн мөнгийг 12 сая төгрөг болгож нэмэгдүүллээ
  • Хүний амь наснаас илүү бензины хэмнэлт гэж байх уу
  • Жолооны дамжаа 14 хоног болсон, гэвч…
  • П.Пүрэвлхагва: ГОК-ын цуваа төрийн хамгаалалттай цуваа биш шүү
  • Юмжаагийн Цэдэнбалын хөшөөний нээлт боллоо
  • Явган зам дагасан явган сурвалжлага III
  • Явган зам дагасан явган сурвалжлага II
  • Явган зам дагасан явган сурвалжлага I
  • П.Пүрэвлхагва: Эдийн засаг тогтворгүй бол хүн амын сэтгэл зүй тогтворгүй байдаг
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Улаан-Үд хотын зочин төлөөлөгчид “Эрдэнэт хотын өдөр”-өөр зочиллоо
  • Эрдэнэтийн шилдгүүдийг “Хотын өдөр”-өөр шагнаж урамшуулав
  • Гурван ихрийн гэр бүлд 3 өрөө байр олголоо
  • С.Батжаргал дарга нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавив
  • “Эрдэнэт өргөө кино театр”-ын нэр хүндэд халдсан мэдээлэлд хүлцэл өчиж, залруулга гаргаж байна
  • Номын нээлт болов
  • Улаан-Үд, Манжуур хотын төлөөлөгчид хүрэлцэн иржээ
  • Баярын хурал, Хүндэтгэлийн концерт болов
  • Тэргүүлэгч Л.Эрхбаатар сурагчидтай хамт Эрдэнэт хотын түүхээр “аяллаа”
  • С.Батжаргал дарга сурагчдад “Миний Эрдэнэт” хичээл заав
  • Өнөөдөр арванхоёрдугаар сарын 11, Эрдэнэт хотын өдөр
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна