Нийтлэгдсэн: Mon, Jan 1st, 2018

Татвар ингэж нэмэгдэнэ

MUNGU-1

асгийн газраас өнөөдрөөс эхлэн дараах төрлийн албан татварыг нэмэгдүүлж байна.

1. АРХИ ТАМХИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР

Тус төрлийн албан татвар  2018 оноос 10 хувиар, 2019 оноос таван хувиар, 2020 оноос эхлэн таван хувиар тус тус нэмэгдэх юм.

2. ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН НЭМЭГДЭЛ

Энэхүү татвар олон хүн, тэр дундаа уул уурхай болон эрчим хүчний салбарынхны эсэргүүцэлтэй тулгараад буй. Хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 10-25 хувиар дөрвөн шатлал бүхий татвар ногдуулна. Ингэснээр өндөр орлоготой иргэдийн татварын ачаалал нэмэгдэхээр байна. Тухайлбал, сарын 2.5 сая төгрөгийн орлогод 11.2 хувиар, сарын дөрвөн сая төгрөгийн орлогод 15.1 хувиар татвар ногдож байна. Одоогоор 900 мянга орчим татвар төлөгч бүртгэлтэй байгаа бөгөөд нийт татвар төлөгчдийн 92 орчим хувь нь 10 хувиас бага татвар төлөхөөр, үлдэх найман гаруй хувь нь татварын шатлалд хамрагдаж 10 хувиас их татвар төлөхөөр байгааг Сангийн сайд мэдээлсэн.Тус татвараас төсвийн орлого 2018 онд 51.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэх аж.

3. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ

Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 онд тус бүр 7 хувь, 2018 онд тус бүр 8 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байхаар хуульчилсан. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиас, 2018 онд 11 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулсан.

4. ЛИЦЕНЗ БОРЛУУЛБАЛ ЗАРСАН ХУВЬТАЙ НЬ ТЭНЦЭХҮЙЦ ТАТВАР НОГДУУЛНА

Уул уурхайн 3000 гаруй лиценз байна гэсэн тооцоог салбарын яам гаргаад байна. Эдгээр лицензийг зарж, борлуулсан тохиолдолд 30 хувийн татвар төлөх хууль өнөөдрөөс хэрэгжиж буй юм. 2018 оны төсвийн тухай хуулийг дагаж томоохон хууль эрх зүйн зохицуулалт орсон. Тухайлбал, уул уурхайн ашигт малтмалын лиценз болон газрын наймаатай холбоотой гүйлгээнд Монгол Улс 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн татвар авахаар болсон. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлэн лиценз, газар наймаалцсан бол 30 хувийн татвар төлөх юм.  Энэ зохицуулалтын хүрээнд 2018 оны төсөвт 36 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Ялангуяа ашигт малтмалын лиценз шилжүүлэгт 30 хувийн татвар нэмэх бөгөөд зөвхөн том хувьцаа эзэмшигч лицензээ бусдад борлуулсан тохиолдолд энэхүү татвар хамаарах юм байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР
  • Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын зар
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБАНЫ ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
  • Сугалааны дугаартай, бар кодтой “ebarimt”-аар сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлнэ
  • Д.Батлут: Эрдэнэт хот 24 цагийн Эмийн сантай болно
  • Э.Эрдэнэжамъян: Дараагийн Засаг дарга болох уу
  • ГОК-ын 51 хувийг гадныханд алдчихаад уурандаа 49 хувийг “дээрэмдэж байгаа юм уу”
  • Д.Батлут: Сонгууль болохгүй ээ, ялж чадаагүй бол гараа өргөж сур АН-ынхаан
  • “Эрдэнэт”-ийн хувьцааг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ
  • Иргэний зөвлөлийн хоёр гишүүнийг ажлаас нь чөлөөлөв
  • Эрдэнэтийн 30-50 насны 100 иргэнийг Солонгосын Ёсү хотод гэрээгээр ажиллуулна
  • Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны 4-р улирлын тайлан 2017 он
  • Д.Батлут: Эрдэнэтийн иргэдийг Солонгост ажиллах хүчнээр гаргана
  • С.Ганцогт дарга аа, оношлуурын 10 сая төгрөгийг хэн идчихэв ээ
  • Ахуйн хүрээний архидалт буурсан нь “24 цагийн дэлгүүр”-ийн ач тус гэж үзжээ
  • Түргэний эмчээс илүү чадварыг нэгэн эцэг үзүүлсэн байна
  • “Эрдэнэт”-ийг 100 хувь төрд авах шийдвэр гаргав
  • “Хөх Монгол цогцолбор” 120 жилийн дараа зардлаа нөхнө
  • Ам цагаан цаасаар аймгийн даргаа хуурсаар суух уу
  • Аймгийн Засаг дарга иргэдтэй уулзалт хийнэ
  • “Бурхан багш”-ийн зээлсэн таван сая төгрөг сураггүй болжээ
  • “Цалинтай ээж”-ийн цалинг нөхөн олгохгүй
  • Татвар ингэж нэмэгдэнэ
  • “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
  • Б.Пүрэвдорж: Д.Дамба-Очирыг огцруулна
  • Аймгийн ИТХ дахь АН-ын Бүлгийн даргын МЭНДЧИЛГЭЭ
  • “ЭРДЭНЭТИЙН ӨНГӨ-2018” ШИНЭ ОНЫГ УГТАХ ЦЭНГҮҮНИЙ ХӨТӨЛБӨР
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН 2018 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
  • Сургуулийн сурагчид 21 хоног амарна