Нийтлэгдсэн: Tue, Jan 2nd, 2018

“Цалинтай ээж”-ийн цалинг нөхөн олгохгүй

TSalintai eej-1

                 У.Хүрэлсүхийн Засгийн газар “Цалинтай ээж” хөтөлбөрийг 2018 оны эхнээс хэрэгжүүлэхээр болж, төсөвт холбогдох зардлыг нь суулгасан. Хөтөлбөрийн хүрээнд тодорхой нөхцөлийг хангаж буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор төсөвлөсөн билээ. Тодруулбал, жирэмсэн эхийн тэтгэмж авч байсан иргэн хүүхэд төрөнгүүт 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж 50 мянган төгрөг авах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргах юм байна.

ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ХҮРЭЭ

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулиар дараах тэтгэмжүүдийг олгохоор зохицуулсан. Үүнд,

  1. Жирэмсний таван сартайгаас эх
    лэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эх сар бүр тэтгэмж авах эрхтэй.
  2. Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.
  3. Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд төрүүлсэн эх нэг удаа тэтгэмж авах эрхтэй.
  4. 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах эрхтэй.

Эдгээр дөрвөн төрлийн тэтгэмжийг авахдаа тус бүрд нь өөр материал бүрдүүлэх юм байна. Үүнийг доорх байдлаар задлан үзүүлэв.

НЭГ: ЖИРЭМСЭН ЭХИЙН ТЭТГЭМЖИД ХАМРАГДАХ ИРГЭН

-Өргөдөл;

-1 хувь зураг;

-Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

-Баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

-Жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт.

ХОЁР: 0-3 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭД АСАРСНЫ ТЭТГЭМЖИД ХАМРАГДАХ ИРГЭН

-Өргөдөл;

-1 хувь зураг;

-Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

-Хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;

-Хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;

-Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбарын хамт;

-Баг, хорооны Засаг даргын тодорхойлолт

ГУРАВ: ИХЭР ХҮҮХДИЙН ТЭТГЭМЖИД ХАМРАГДАХ ИРГЭН

-Өргөдөл;

-Иргэний үнэмлэх хуулбарын хамт, гадаадад оршин суугаа иргэний хувьд иргэний үнэмлэх, эсхүл нотариатаар батлуулсан хуулбар

-Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;

-Ихэр хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;

-Баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

-Гадаадад оршин суугаа иргэний хувьд тухайн газрын эмч, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт.

ДӨРӨВ: ГУРАВ БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХ, ЭЦГИЙН ТЭТГЭМЖИД ХАМРАГДАХ ИРГЭН

-Өргөдөл;

-1 хувь зураг;

-Нас барсан эхнэр, эсхүл нөхрийн нас барсны гэрчилгээ, хуулбарын хамт;

-Баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

-Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт /16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт/;

-Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр.

Тэтгэмжийг хүсэлт гаргасан сараас эхлэн олгоно. Тэтгэмжийг нөхөн олгохгүй. Сар бүр олгох тэтгэмжийг тухайн сарын 20-ноос хойш, улиралд олгох тэтгэмжийг тухайн улирлын сүүлийн сарын 20-ноос хойш тус тус олгоно. Та материал хүлээн авч эхэлсэн эсэхийг харьяа хорооноосоо лавлана уу.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • П.Пүрэвлхагва: Үйлдвэрийн нэг уурхайчин та энэ жил 100 гаруй сая төгрөгийн баялаг бүтээжээ
  • М.Мөнхбаатар: Уурхайчин та бүхэндээ, ахмадууддаа мэхийн ёсолъё
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Юмжаагийн Цэдэнбалын одонгоор шагнажээ
  • Х.Бадамсүрэн: Орон сууцны дэмжлэгийн мөнгийг 12 сая төгрөг болгож нэмэгдүүллээ
  • Хүний амь наснаас илүү бензины хэмнэлт гэж байх уу
  • Жолооны дамжаа 14 хоног болсон, гэвч…
  • П.Пүрэвлхагва: ГОК-ын цуваа төрийн хамгаалалттай цуваа биш шүү
  • Юмжаагийн Цэдэнбалын хөшөөний нээлт боллоо
  • Явган зам дагасан явган сурвалжлага III
  • Явган зам дагасан явган сурвалжлага II
  • Явган зам дагасан явган сурвалжлага I
  • П.Пүрэвлхагва: Эдийн засаг тогтворгүй бол хүн амын сэтгэл зүй тогтворгүй байдаг
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Улаан-Үд хотын зочин төлөөлөгчид “Эрдэнэт хотын өдөр”-өөр зочиллоо
  • Эрдэнэтийн шилдгүүдийг “Хотын өдөр”-өөр шагнаж урамшуулав
  • Гурван ихрийн гэр бүлд 3 өрөө байр олголоо
  • С.Батжаргал дарга нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавив
  • “Эрдэнэт өргөө кино театр”-ын нэр хүндэд халдсан мэдээлэлд хүлцэл өчиж, залруулга гаргаж байна
  • Номын нээлт болов
  • Улаан-Үд, Манжуур хотын төлөөлөгчид хүрэлцэн иржээ
  • Баярын хурал, Хүндэтгэлийн концерт болов
  • Тэргүүлэгч Л.Эрхбаатар сурагчидтай хамт Эрдэнэт хотын түүхээр “аяллаа”
  • С.Батжаргал дарга сурагчдад “Миний Эрдэнэт” хичээл заав
  • Өнөөдөр арванхоёрдугаар сарын 11, Эрдэнэт хотын өдөр
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна