Нийтлэгдсэн: Thu, Jan 4th, 2018

“Бурхан багш”-ийн зээлсэн таван сая төгрөг сураггүй болжээ

Tsagaan tuuz-1

Манай аймаг эдийн засгийн өрсөлдөх чадвараараа 21 аймгаа тэргүүлдэг. Төсвөө өөрсдөө бүрдүүлдэг, захиран зарцуулдаг эрх нь илүү. Аймгийн ЗДТГ нь дэргэдээ элдэв гоё нэртэй сангууд ажиллуулдаг. Түүний нэг нь “Эрдэнэт” сан юм. Бараг л 2000 оноос эхтэй уг сан зарим нэг зальтай хүмүүсийн мөнгөний уурхай гэж ойлгогдоно. Энэ сангаас зээл авч чадсан сэргэлэн гаруудад бол эргэн төлөхгүй, хэн ч нэхэхгүй, барьцаагүй, ёстой нөгөө аятайхан гэгч нь саагаад байвал сүүтэй үнээний дайтай ашигтай газар гэсэн үг.
Оны өмнөхөн “Эрдэнэт” сангийн зөвлөлийн хурал болж, тус сангаас зээл авсан гурван иргэн, аж ахуйн нэгжийн 100 шахам сая төгрөгийн зээлийг эргэж олж авах ямар ч боломжгүй “чанаргүй зээл” хэмээн тооцож авлагаасаа хасахаар шийдвэрлэжээ.

Нэг. “Бурхан багш”-ийн зээлсэн таван  сая төгрөг ч сураггүй болжээ

Гаадангийн Шархүү гэдэг эрхэм 2004-2008 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Бурхан багшийн сэрэг дүр барих хэзээ ч дуусдаггүй нэг ажил эхлүүлсэн нь эрдэнэтчүүдэд буян болсон ажил гэхээсээ дарамттай, дараатай ажил болсон. Энэ жил гэхэд Бурхан багшийн сэрэг дүрийн бадамыг алтдахад 50 сая төгрөг зарцуулахаар байгаа. Алтдаад, амилуулаад, аравнайлаад жил бүр татвар төлөгчдийн мөнгөнөөс сая саяар нь засвар хийх нэрээр зарж байгаа ч Бурхан багшийн сэрэг дүр сүсэгтэн олондоо хүрч чадахгүй балгас хэвээрээ л байна. Бурхан багшийн сэрэг дүрд “Эрдэнэт” сангаас мөн л 5 сая төгрөг зарцуулжээ, 2009 онд.
Уг нь Бурхан багшийн Сэрэг дүрийн Ашиглалтын өмнөх захиргаа 2009 онд таван сая төгрөгийг “Эрдэнэт” сангаас зээлийн гэрээ байгуулан авчээ. 2012 онд аймгийн ИТХ-ын 99 дүгээр тогтоолоор Ашиглалтын өмнөх захиргааг татан буулгаж, “Их шүтээн цогцолбор”орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.4, мөн Компанийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.7-д заасны дагуу “Эрдэнэт” сангийнхан Бурхан багшийн сэрэг дүр буюу “Бурхан багш”-ид зээлүүлсэн таван сая төгрөгөө нэхэх эрхгүй болжээ.
Хоёр. Жаргалант сумын ногоочдын холбооны 15 сая төгрөг “дашийн шог” болов
Бас л ногоочдыг тойрсон зээл, хэмжээ нь 15 сая төгрөг. 2008 оны зургаадугаар сарын 9-нд “Эрдэнэт” сангаас Жаргалант сумын ногоочдын санд ногоочдыг дэмжих, өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор 15 сая төгрөг шилжүүлжээ. Тухайн үеийн аймгийн Засаг дарга бөгөөд “Эрдэнэт” сангийн зөвлөлийн дарга Г.Шархүү, Жаргалант сумын ногоочдын холбооны тэргүүн Д.Цэцэгмаа нар 2008 оны зургаадугаар сарын 10-наас мөн оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зургаан сарын хугацаатай 15 сая төгрөгийн хүүгүй зээлийн гэрээг байгуулжээ. Зээл эргэн төлөгдөхгүй байсан учир 2009 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл зээлийн сунгалтын гэрээг зээлдэгчийг төлөөлж Д.Цэцэгмаа хамтран зээлдэгч Бат-Өлзий, “Эрдэнэт” санг төлөөлж аймгийн Засаг дарга Д.Оюунбат, сангийн ажилтан Ц.Дөлцэцэг нар гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулсан хэдий ч барьцааны гэрээ огт байгуулаагүй аж. Ийнхүү өнөөдрийн байдлаар Жаргалант сумын ногоочдын холбооны зээлсэн 15 сая төгрөг “Эрдэнэт” санд эргэн төлөгдөхгүйгээр “Дашийн шог” болжээ.

Гурав. “Эрдэнэт Оргил” ХХК-иас 77.2 сая төгрөг нэхэж авах эзэн олдсонгүй

“Эрдэнэт оргил” ХХК нь 2008 онд Улаантолгойд далан барих тендэрт шалгарч тус ажлыг хийж гүйцэтгэжээ. Гэвч тэр зун нь их хэмжээний үерийн улмаас далан эвдэрч 52 өрхийн 21.6 га газарт тарьсан ногоо үерт урсжээ. Иймд тухайн үеийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2008 оны долоодугаар сарын 3-ны өдрийн 65 тоот тогтоолоор тус айл, өрхүүдэд учирсан хохирол болох 77.2 сая төгрөгийг “Эрдэнэт” сангаас барагдуулан 2008 онд багтаан буруутай этгээдээр төлүүлж хохиролгүй болгохоор шийдвэрлэжээ. Тухайн үед аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Д.Оюунбат ажиллаж байсан.
Ийнхүү Улаантолгойн ногоочдын хохирлыг барагдуулсан хэдий ч “Эрдэнэт” сангийн 77.2 сая төгрөг энэ үеэс эзэнгүйдэж эхэлсэн байдаг. Энэхүү 77.2 сая төгрөгийн авлагыг барагдуулах талаар авч байсан арга хэмжээний тухай ямар ч баримт аймгийн ЗДТГ-ын архивт байдаггүй аж. Хааяа нэг тус сангийн дарга нар болох аймгийн Засаг дарга нар асууж лавлаж байсан хэдий ч “Эрдэнэт оргил” ХХК-ийг хариуцагчаар татаж шүүхэд гомдол гаргасан тохиолдол бараг байдаггүй гэнэ.
Шүүхээс “Эрдэнэт оргил”-той холбоотой шүүхийн шийдвэр байхгүй болно” гэсэн албан бичгийг “Эрдэнэт” санд ирүүлжээ. Аргагүйн эрхэнд тус сангийнхан хоёр жилийн өмнө 77.2 сая төгрөгөө нэхэж хууль хяналтын байгууллагад хандсан байна. Жаргалант сумын Хангалын голын усан боомтын барилга барих тендэр шалгаруулалтын комисс, Хотын захирагчийн алба, Барилга, захиалагчийн албаны дарга нар тендэрийг хууль бусаар явуулсан, чанар муутай барилга ашиглалтад хүлээн авсан зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлийг дутуу шалгасан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулжээ. Гэвч “Хэргийн хөөх хэлэлцэх хугацаа дууссан” гэдэг шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Нийтдээ 97.2 сая төгрөг “Эрдэнэт” санд эргэн төлөгдөх болможгүй болсныг саяхан болсон хурлаар хэлэлцээд өр, авлагаасаа хасахаар шийдвэрлэсэн байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй
  • Цагаанчулуутын цэцэрлэг хүүхдээ хэзээ авах вэ
  • Д.Батлут: Иргэдэд мэдээлэх үүрэг нь та нарт бий, мэдээллээ өг л дөө
  • Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл…
  • Хандивтай, 10 саяын шагналтай, нохой бөөсний асуудалтай шуурхайн эргэн тойронд
  • Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой
  • “Эрдмийн сан”-гийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
  • Д.БАТЛУТ: Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Шээсний шинжилгээ 7 хоног, цагаан хорхойнх 1 сарын хугацаанд хүчинтэй
  • Шинэ цэцэрлэг асуудал дагуулж эхэлжээ
  • Эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулжээ
  • Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ
  • Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна
  • П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу
  • “Том толгойтой” захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг үүрэг болгов
  • Нөөцийн мах бэлтгэл эхэлжээ
  • Тэргүүлэгчид хуралдав
  • О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ
  • Гуйж байна, ажилтнуудаа үнэгүй үзлэг, оношлогоонд оруулж өгөөч …