Нийтлэгдсэн: Thu, Jan 4th, 2018

Ам цагаан цаасаар аймгийн даргаа хуурсаар суух уу

VVREG daalgavar-3

Аймгийн Засаг даргын шуурхай дээр Д.Батлут дарга болон түүний орлогчид цаг үеийн шинжтэй олон үүрэг даалгавар өгдөг. Дараа долоо хоногийн шуурхай дээр өмнөх өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийнхэн мэдээлэл хийдэг. Өөрөөр хэлбэл, үүрэг даалгавар авсан байгууллагын дарга нар биелэлтээ дээрх хэлтэст бичгээр ирүүлнэ. Түүнийг нь тус газрын дарга М.Жанболат болон мэргэжилтнүүд аймгийн Засаг даргын шуурхай дээр танилцуулдаг хэлбэрээр өнөөдрийг хүртэл явж ирсэн. Эндээс харвал аймгийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар хэрхэн биелэгдсэн тухай сонсгол мэдээлэл нь нөгөө талаасаа байгууллагын дарга нарт зориулагдсан нэг үзэгдэлт инээдмийн жүжгийн хэмжээнд хүрчээ.


Сүүлийн үед аймгийн ЗДТГ-ын албан ёсны цахим хуудас “Erdenet.mn” сайтын “Шуурхайн үүрэг даалгавар” буланд үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл оруулахаа больсоноос харагдана. Хамгийн сүүлд 2017 оны арваннэгдүгээр сарын 20-нд аймгийн Засаг даргаас “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжоор нийт төрийн байгууллагуудад сургалт зохион байгуулах” тухай үүрэг даалгаврыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт өгчээ. Тус газраас үүрэг даалгаврын биелэлтээ ирүүлсэнийг тус сайт дээр оруулсан байна. Түүнээс хойш буюу бараг сар гаруйн хугацаанд аймгийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлт гэдэг “тайлан” манай аймагт гарсангүй.

VVREG daalgavar-1

Ном журмынхаа дагуу өгөгдсөн үүрэг даалгаврыг биелэлтийнх нь хамт аймгийн ЗДТГ-ын вэб сайт дээр байршуулах ёстой баймаар. Эндээс дурын иргэн мэдээлэл авах, судлах боломжоор хангагдах учиртай. Гэтэл сүүлийн сар гаруй хугацаанд Д.Батлут дарга хоёр орлогчийнхоо хамт 40-50 үүрэг даалгавар өгсөн атал биелэлт нь ард түмэнд ил болсонгүй.
Хамгийн сүүлд 2017 оны отгон шуурхай дээр аймгийн Засаг даргаас Боловсрол, соёл, урлагийн газар болон аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст “Боловсролын салбарын хэмжээнд нягтлан бодогч, сантехникчийн асуудлыг өгөгдсөн үүргийн дагуу ажиллуулах асуудлыг танилцуулах” үүрэг өгсөн. Хэвлэлийнхэн ч шинэ оны эхний өдрөөс сантехникч, нягтлан бодогч мэргэжилтэй хэдэн хүн тогтмол ажлын байртай болох нь ээ хэмээн мэдээллийг уншигчиддаа дамжуулсан. Энэ долоо хоногийн гурав дахь өдөр болсон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр энэхүү үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан. “Аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу гурван нягтлан, зургаан сантехникч жижүүр ажиллах боломжтой боллоо” хэмээн уншаад л өнгөрсөн. Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ж.Бат-Амгалан үүрэг даалгаврыг биелүүлсэн тухайгаа ийм л тайлан илгээжээ.

VVREG daalgavar-2

Бараг 10 шахам хүн мэргэжлээрээ ажиллах боломж, нөхцөл бүрдсэн байхад түүнийг нь тайлагнаж байгаа хэлбэр нь нүднээс далд, хэн нэгнээс нууж энэ үүрэг даалгаврыг биелүүлсэн юм уу гэж асуухад хүргэмээр. Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ж.Бат-Амгалан өөрийн ах дүү, хамаатан садан ойр тойрныхоо нягтлан бодогч, сантехникч нарыг ажилд авчихаад дэлгэрэнгүй тайлагнахаас бултаад байна уу. Аль эсвэл МАН-ын гишүүнчлэлтэй гурван нягтлан, зургаан сантехникч шинэ оны эхнээс шинээр ажилд орсон учраас олонд ил болгохоос цааргалаад байна уу. Нэг ч гэсэн хүн ажилтай, орлоготой болгохын төлөө аймгийн удирдлагууд ажиллаж байгаа. Тэгвэл ажилтай болсон нягтлан бодогч, сантехникчдийнхээ талаарх мэдээллийг ил болго л доо. Алийн болгон ам цагаан цаасаар аймгийн Засаг даргаа хуурсаар явах юм бэ. Аймгийн Засаг даргыг “ам мэхээр” хуурч болох ч ард түмнийг харин мэхэлж чадахгүй л болов уу.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй
  • Цагаанчулуутын цэцэрлэг хүүхдээ хэзээ авах вэ
  • Д.Батлут: Иргэдэд мэдээлэх үүрэг нь та нарт бий, мэдээллээ өг л дөө
  • Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл…
  • Хандивтай, 10 саяын шагналтай, нохой бөөсний асуудалтай шуурхайн эргэн тойронд
  • Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой
  • “Эрдмийн сан”-гийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
  • Д.БАТЛУТ: Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Шээсний шинжилгээ 7 хоног, цагаан хорхойнх 1 сарын хугацаанд хүчинтэй
  • Шинэ цэцэрлэг асуудал дагуулж эхэлжээ
  • Эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулжээ
  • Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ
  • Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна
  • П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу
  • “Том толгойтой” захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг үүрэг болгов
  • Нөөцийн мах бэлтгэл эхэлжээ
  • Тэргүүлэгчид хуралдав
  • О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ
  • Гуйж байна, ажилтнуудаа үнэгүй үзлэг, оношлогоонд оруулж өгөөч …