Нийтлэгдсэн: Thu, Jan 4th, 2018

“Хөх Монгол цогцолбор” 120 жилийн дараа зардлаа нөхнө

HUH mongol-1

Аймгийн ИТХ-ын даргаар 2012-2016 онд ажилласан Б.Мягмарсүрэнгийн санаачлагаар баригдсан “Хөх Монгол цогцолбор” өнөөдөр ч гэсэн хөлөө олохгүй татвар төлөгчдийн халааснаас мөнгө саасан хэвээрээ байна. Бортгон малгай хэлбэртэй, эргэн тойрондоо 21 аймгийн түүхэн газрыг төлөөлүүлэн босгосон гэх энэ цогцолборт 2015-2016 онд нэлээн хэдэн тэрбум төгрөг зарцуулсан. Зөвхөн барьсан хашаа, хашаан дээрх зурганд нь 300 гаруй сая төгрөг зарцуулсан тухай дуулддаг. Монголын байтугай дэлхийн өөр хаана ч байхгүй хамгийн том тэнзэн ташуур өлгөөд ч баригдсан цагаасаа хойш олигтойхон орлого олохгүй байгаа энэ цогцолборын өр ширийг “Эрдэнэт” сан өмнөөс нь төлж барагдуулдаг ажилтай болжээ.
“Хөх Монгол цогцолбор” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь 2017 оны жилийн эцсээр нийтдээ 21 сая 587 мянга 165 төгрөгийн өглөгтэй гарсан байна. Үүнд:
-Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 4 сая 564 мянга 597 төгрөг
-Татварын өр 3 сая 29 мянга 153 төгрөг
– Дохиолол хамгаалал суурилуулалтын хөлс 9 сая 130 мянга
-Дрхиолол хамгааллын үйлчилгээний хөлс 600 мянган төгрөг
-Дулааны зардал 675 мянга 993 төгрөг
-Цахилгааны зардал 120 мянган төгрөг
-Цэвэр, бохир ус 66 мянга 938 төгрөг
-Интернэт 27 мянга 500 төгрөг
-Утасны төлбөр 30 мянган төгрөг
-Цалин 3 сая 337 мянга 556 төгрөг

HUH mongol-2

Дээрх төлбөрийг “Эрдэнэт” сангаас барагдуулах шийдвэрийг зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн аж. Жил бүр 21 сая төгрөгийн өртэй гараад байвал “Хөх Монгол цогцолбор” 120 жилийн дараагаас Эрдэнэтийн татвар төлөгчдийн халааснаас гарсан зардлаа дөнгөн данган нөхөх юм байна. Төр хамгийн муу менежер гэж хэн хүнгүй хэлдэг.

HUH mongol-3

Ямар ч бодлогогүй, тооцоогүй, эдийн засаг мэдэхгүй эрхмүүд сэтгэлийн хөөрлөөр байшин барихыг илүүд үзэхээс биш гарах үр дүн, эсрдэлийг юман чинээ тоодоггүй. Жилдээ нэг удаа болдог “Эрдэнэт хотын өдөр”-өөр сургуулийн сурагчид гэлтгүй эрдэнэтчүүд “Хөх Монгол цогцолбор”-ыг үнэгүй үзчихнэ. Тэгвэл цаанаа нь мөнгөө төлөөд үзэх хүн хэд байх бол. Улаанбаатараас Хөвсгөл тийш аялж яваа жуулчин энэ хотын төвд байдаг бортгон малгайг тэр бүр үзээд байхгүй.

HUH mongol-4

Гурав орчим тэрбум төгрөгөөр бортгон малгай биш нэг ангид 48-50 хүртлээ чихэлдээд байгаа нэгдүгээр ангийн анги дүүргэлтийг бууруулахын тулд ганц ч гэсэн сургууль барьсан бол үр өгөөж нь илүү байлаа. Аймгийн ИТХ-ын хуралдаан дээр нэг төлөөлөгч “Өнгөрсөн дөрвөн жил өмнөх нөхдүүд зөвхөн “Сэхүүн чоно” гэдэг компанийг ажилтай байлгахын тулд ажилласан юм биш үү” хэмээн уулга алдсан удаатай. “Сэхүүн чоно” компанийн энэ зууны “Манлай бүтээн байгуулалт” болох “Хөх Монгол цогцолбор” тийш зорих эрдэнэтчүүдийн зам балрахгүй байг ээ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР
  • Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын зар
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБАНЫ ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
  • Сугалааны дугаартай, бар кодтой “ebarimt”-аар сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлнэ
  • Д.Батлут: Эрдэнэт хот 24 цагийн Эмийн сантай болно
  • Э.Эрдэнэжамъян: Дараагийн Засаг дарга болох уу
  • ГОК-ын 51 хувийг гадныханд алдчихаад уурандаа 49 хувийг “дээрэмдэж байгаа юм уу”
  • Д.Батлут: Сонгууль болохгүй ээ, ялж чадаагүй бол гараа өргөж сур АН-ынхаан
  • “Эрдэнэт”-ийн хувьцааг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ
  • Иргэний зөвлөлийн хоёр гишүүнийг ажлаас нь чөлөөлөв
  • Эрдэнэтийн 30-50 насны 100 иргэнийг Солонгосын Ёсү хотод гэрээгээр ажиллуулна
  • Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны 4-р улирлын тайлан 2017 он
  • Д.Батлут: Эрдэнэтийн иргэдийг Солонгост ажиллах хүчнээр гаргана
  • С.Ганцогт дарга аа, оношлуурын 10 сая төгрөгийг хэн идчихэв ээ
  • Ахуйн хүрээний архидалт буурсан нь “24 цагийн дэлгүүр”-ийн ач тус гэж үзжээ
  • Түргэний эмчээс илүү чадварыг нэгэн эцэг үзүүлсэн байна
  • “Эрдэнэт”-ийг 100 хувь төрд авах шийдвэр гаргав
  • “Хөх Монгол цогцолбор” 120 жилийн дараа зардлаа нөхнө
  • Ам цагаан цаасаар аймгийн даргаа хуурсаар суух уу
  • Аймгийн Засаг дарга иргэдтэй уулзалт хийнэ
  • “Бурхан багш”-ийн зээлсэн таван сая төгрөг сураггүй болжээ
  • “Цалинтай ээж”-ийн цалинг нөхөн олгохгүй
  • Татвар ингэж нэмэгдэнэ
  • “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
  • Б.Пүрэвдорж: Д.Дамба-Очирыг огцруулна
  • Аймгийн ИТХ дахь АН-ын Бүлгийн даргын МЭНДЧИЛГЭЭ
  • “ЭРДЭНЭТИЙН ӨНГӨ-2018” ШИНЭ ОНЫГ УГТАХ ЦЭНГҮҮНИЙ ХӨТӨЛБӨР
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН 2018 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
  • Сургуулийн сурагчид 21 хоног амарна