Нийтлэгдсэн: Thu, Jan 4th, 2018

“Эрдэнэт”-ийг 100 хувь төрд авах шийдвэр гаргав

GOK

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг хэлэлцэн, УИХ-аас өмнө нь гаргасан 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ. Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид буцааж авах шийдвэрийг гаргалаа. “Монголын зэс” корпорацийн эзэмшиж байгаа 49 хувийг УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолд заасны дагуу харилцан суутгах замаар барагдуулж авна.
‘Монголын зэс’ ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувьд 472 сая ам.долларын төлбөр хийсэн байдаг. Энэ төлбөрийг хийхдээ Худалдаа хөгжлийн банк нь Хөгжлийн банкнаас зээл авсан, мөн Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд зээл олгосон. Үүнийг нь суутган тооцох. Дээр нь Сэлэнгэ аймагт хийсэн концессын гэрээний 217 тэрбум төгрөгийг хүчингүй болгож, түүний хөрөнгийг суутгалд оруулж тооцох, ‘Эрдэнэт’ -ийн ногдол ашиг 49 хувийг эзэмшигч “Монголын зэс”-рүү шилжсэнийг суутган тооцох зэрэг шийдвэрийг гаргасан. Ингэснээрээ нийт дүнгээрээ 1 их наяд гаруй төгрөгийг харилцан суутгах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Мөн “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид авах, бүртгэх шийдвэрийг холбогдох агентлагуудад даалгалаа гэлээ.

Эх сурвалж: “News.mn”

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР
  • Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын зар
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБАНЫ ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
  • Сугалааны дугаартай, бар кодтой “ebarimt”-аар сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлнэ
  • Д.Батлут: Эрдэнэт хот 24 цагийн Эмийн сантай болно
  • Э.Эрдэнэжамъян: Дараагийн Засаг дарга болох уу
  • ГОК-ын 51 хувийг гадныханд алдчихаад уурандаа 49 хувийг “дээрэмдэж байгаа юм уу”
  • Д.Батлут: Сонгууль болохгүй ээ, ялж чадаагүй бол гараа өргөж сур АН-ынхаан
  • “Эрдэнэт”-ийн хувьцааг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ
  • Иргэний зөвлөлийн хоёр гишүүнийг ажлаас нь чөлөөлөв
  • Эрдэнэтийн 30-50 насны 100 иргэнийг Солонгосын Ёсү хотод гэрээгээр ажиллуулна
  • Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны 4-р улирлын тайлан 2017 он
  • Д.Батлут: Эрдэнэтийн иргэдийг Солонгост ажиллах хүчнээр гаргана
  • С.Ганцогт дарга аа, оношлуурын 10 сая төгрөгийг хэн идчихэв ээ
  • Ахуйн хүрээний архидалт буурсан нь “24 цагийн дэлгүүр”-ийн ач тус гэж үзжээ
  • Түргэний эмчээс илүү чадварыг нэгэн эцэг үзүүлсэн байна
  • “Эрдэнэт”-ийг 100 хувь төрд авах шийдвэр гаргав
  • “Хөх Монгол цогцолбор” 120 жилийн дараа зардлаа нөхнө
  • Ам цагаан цаасаар аймгийн даргаа хуурсаар суух уу
  • Аймгийн Засаг дарга иргэдтэй уулзалт хийнэ
  • “Бурхан багш”-ийн зээлсэн таван сая төгрөг сураггүй болжээ
  • “Цалинтай ээж”-ийн цалинг нөхөн олгохгүй
  • Татвар ингэж нэмэгдэнэ
  • “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
  • Б.Пүрэвдорж: Д.Дамба-Очирыг огцруулна
  • Аймгийн ИТХ дахь АН-ын Бүлгийн даргын МЭНДЧИЛГЭЭ
  • “ЭРДЭНЭТИЙН ӨНГӨ-2018” ШИНЭ ОНЫГ УГТАХ ЦЭНГҮҮНИЙ ХӨТӨЛБӨР
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН 2018 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
  • Сургуулийн сурагчид 21 хоног амарна