Нийтлэгдсэн: Sun, Jan 7th, 2018

Түргэний эмчээс илүү чадварыг нэгэн эцэг үзүүлсэн байна

UULZALT-3

Аймгийн Засаг дарга Д.Батлут Шанд, Даваат багийн иргэдтэй уулзаж, тэдний санал, хүсэлтэд хариулт өгөх үеэр нэгэн хачирхалтай асуудал дэгдсэн байна. Энэ нь БОЭТ-ийн Яаралтай тусламжийн эмч жирэмсэн эмэгтэйд эх барихын тусламж үзүүлж чадаагүй тухай яриа гарчээ. Түргэний машинд хүүхдийнх нь толгой цухуйчихсан байхад их эмч айж сандран утсаар ярихаас өөр юу ч хийж чадаагүй гэнэ. Гэтэл иргэний хамгаалалт, улаан загалмайн анхан шатны сургалтанд суусан н.Давхарбаяр эцэг хүний, эр нөхрийн үүргээ биелүүлж, хүүхдээ эх барьж авсан байна. Түргэний машинд нярайлсан эмэгтэй ухаан алдахад, мөн л нөхөр нь яаралтай тусламж үзүүлж эхнэр, хүүхдийнхээ амь насыг аварчээ.

EH barogch-1

                       Эхнэр, хүүхдийнхээ амийг аварсан Шанд багийн иргэн н.Давхарбаяр

Шанд багийн иргэн н.Давхарбаярыг хүний амь нас аварсан үйлсээр нь “Шударга журам” медалиар шагнахад багадахгүй ч Анагаахын дээд боловсролтой их эмч эх  барихын эмнэлгийн дунд боловсролын тусламж үзүүлж чадахгүй байгаа нь аймшигтай.

 Энэ хариуцлагагүй асуудалд БОЭТ-ийн захирал Д.Батсүх хариулахдаа “Харин ч манай түргэн тусламж 14 минутанд багтаж очсон. Ганцхан яаралтай тусламжийн эмч гэлтгүй БОЭТ-ийн хэмжээнд туршлагагүй залуу эмч олон ажиллаж байгаа. Түргэний машинд нярайлсан тохиолдол он гараад хоёр удаа гарлаа” гэсэн нь бүр ч аймшигтай мэдээлэл болсон байна. Учир нь чадваргүй эмч нараар Эрдэнэтийн эмнэлэг дүүрсэн гэдгийг захирал нь баталчихлаа. Тухайн үед эх барихын тусламжийн мэдлэггүй эцэг таарсан бол хүний амь насны асуудал яригдах байлаа.

EH barigch-2

Эхнэр, хүүхдээ улаан гараараа аварсан эцэг нийтийн тээврийн автобусанд сууж, эмнэлэг рүү яарч явах үедээ 04-60 ОРХ дугаартай автобуснаас хөөгдсөнөө Засаг даргад ярьжээ. Учир нь эмнэлэг орох гэж Шандаас хөдөлсөн автобусны жолооч, кондуктор хоёр хүн дүүрэхгүй байна гээд “Баян” худалдааны төв дээр ирэнгүүтээ зорчигчдоо чирж буулгасан гэнэ. Шанд багийн иргэн н.Давхарбаяртай таарсан энэхүү хариуцлагагүй үйл явдал тохиолдвол иргэн хүн өөртөө л найдахаас өөр аргагүй юм байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй
  • Цагаанчулуутын цэцэрлэг хүүхдээ хэзээ авах вэ
  • Д.Батлут: Иргэдэд мэдээлэх үүрэг нь та нарт бий, мэдээллээ өг л дөө
  • Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл…
  • Хандивтай, 10 саяын шагналтай, нохой бөөсний асуудалтай шуурхайн эргэн тойронд
  • Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой
  • “Эрдмийн сан”-гийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
  • Д.БАТЛУТ: Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Шээсний шинжилгээ 7 хоног, цагаан хорхойнх 1 сарын хугацаанд хүчинтэй
  • Шинэ цэцэрлэг асуудал дагуулж эхэлжээ
  • Эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулжээ
  • Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ
  • Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна
  • П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу
  • “Том толгойтой” захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг үүрэг болгов
  • Нөөцийн мах бэлтгэл эхэлжээ
  • Тэргүүлэгчид хуралдав
  • О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ
  • Гуйж байна, ажилтнуудаа үнэгүй үзлэг, оношлогоонд оруулж өгөөч …