Нийтлэгдсэн: Sun, Jan 7th, 2018

Ахуйн хүрээний архидалт буурсан нь “24 цагийн дэлгүүр”-ийн ач тус гэж үзжээ

UULZALT-1

              Аймгийн Засаг дарга Д.Батлутын иргэдтэй хийх уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Ням гарагт 13.00 цагаас 17 дугаар сургуулийн урлагийн зааланд Даваат, Шанд багийн иргэдтэй уулзлаа. Засаг дарга Д.Батлут “Бид өнгөрсөн оны гуравдугаар сарын 21-нд уулзалдаж байсан. Тэр үед бид та бүхэнтэй хийх ажлынхаа талаар ярилцаж, санал бодлоо солилцон тулгамдсан асуудлыг шийдэх талаар ярилцсан. Өнөөдөр манай багийнхан нэг жилийн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг тавихаар уулзаж байна. Та бүхнийхээ үгийг сонсохоор ирлээ” гэсэн юм. Мөн энэ үеэр өнгөрсөн онд иргэдийн уулзалтаас гарсан саналуудыг ажил хэрэг болгосноо танилцуулав. Өнгөрсөн жил Баян-Өндөр, Жаргалант сумын бүх багийн иргэдтэй уулзаж, тэндээс гарсан санал хүсэлтийг 40 багц ажил болгон хэрэгжүүлж үр дүнд  хүрсэнээ онцлов.

Иргэдийн зүгээс аймгийн Засаг даргын хэрэгжүүлсэн ажлуудыг амьдралд нийцтэй, ирээдүйгээ харсан, иргэдэд чиглэсэн олон ажил хийж амжуулсан нь бидэнд мэдрэгдэхийн зэрэгцээ үр дүнгээ өгч байна гэв. Тухайлбал, шөнийн 03.00 цаг хүртэл баар, ресторан ажиллаж, 24 цагийн дэлгүүрт архи, согтууруулах ундаагаар үйлчилж байгаа нь архидалт нэмэгдсэн гэхээсээ илүүтэй цаг үеэ олсон алхам болсон. Ахуйн хүрээнд архидалт буурч байна, уух шаардлагатай хэн нэг нь зориулалтын газарт нь очиж үйлчлүүлэх ёстой гэдэг байр сууринаас хандаж байлаа.

UULZALT-5

 2018 онд орон нутгийн төсвөөр хөрөнгө оруулалт, их засварын 60 гаруй ажил хийнэ. Хөрөнгө оруулалтын 26 нэр төрлийн ажил хийхэд 4 тэрбум 220 сая, их засварын 38 ажилд 1 тэрбум 711.8 сая төгрөг зарцуулна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 13 нэр төрлийн ажил хийхээр болсон гэдгийг энэ үеэр Засаг дарга танилцуулсан. Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлууд нь тооцоо судалгаанд үндэслэсэн, жирийн иргэдэд хүрсэн, үр дүнтэй ажил болсон гээд Засаг дарга Д.Батлутын багт “сайн” үнэлгээ өгч байгаагаа иргэд  илэрхийлсэн юм.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР
  • Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын зар
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБАНЫ ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
  • Сугалааны дугаартай, бар кодтой “ebarimt”-аар сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлнэ
  • Д.Батлут: Эрдэнэт хот 24 цагийн Эмийн сантай болно
  • Э.Эрдэнэжамъян: Дараагийн Засаг дарга болох уу
  • ГОК-ын 51 хувийг гадныханд алдчихаад уурандаа 49 хувийг “дээрэмдэж байгаа юм уу”
  • Д.Батлут: Сонгууль болохгүй ээ, ялж чадаагүй бол гараа өргөж сур АН-ынхаан
  • “Эрдэнэт”-ийн хувьцааг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ
  • Иргэний зөвлөлийн хоёр гишүүнийг ажлаас нь чөлөөлөв
  • Эрдэнэтийн 30-50 насны 100 иргэнийг Солонгосын Ёсү хотод гэрээгээр ажиллуулна
  • Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны 4-р улирлын тайлан 2017 он
  • Д.Батлут: Эрдэнэтийн иргэдийг Солонгост ажиллах хүчнээр гаргана
  • С.Ганцогт дарга аа, оношлуурын 10 сая төгрөгийг хэн идчихэв ээ
  • Ахуйн хүрээний архидалт буурсан нь “24 цагийн дэлгүүр”-ийн ач тус гэж үзжээ
  • Түргэний эмчээс илүү чадварыг нэгэн эцэг үзүүлсэн байна
  • “Эрдэнэт”-ийг 100 хувь төрд авах шийдвэр гаргав
  • “Хөх Монгол цогцолбор” 120 жилийн дараа зардлаа нөхнө
  • Ам цагаан цаасаар аймгийн даргаа хуурсаар суух уу
  • Аймгийн Засаг дарга иргэдтэй уулзалт хийнэ
  • “Бурхан багш”-ийн зээлсэн таван сая төгрөг сураггүй болжээ
  • “Цалинтай ээж”-ийн цалинг нөхөн олгохгүй
  • Татвар ингэж нэмэгдэнэ
  • “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
  • Б.Пүрэвдорж: Д.Дамба-Очирыг огцруулна
  • Аймгийн ИТХ дахь АН-ын Бүлгийн даргын МЭНДЧИЛГЭЭ
  • “ЭРДЭНЭТИЙН ӨНГӨ-2018” ШИНЭ ОНЫГ УГТАХ ЦЭНГҮҮНИЙ ХӨТӨЛБӨР
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН 2018 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
  • Сургуулийн сурагчид 21 хоног амарна