Нийтлэгдсэн: Mon, Jan 8th, 2018

С.Ганцогт дарга аа, оношлуурын 10 сая төгрөгийг хэн идчихэв ээ

AJLAAS halav-1

            Баян-Өндөр сумын ИТХ-ын хуралдаан өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 20-нд хуралдсан. Энэ хуралдаан дээр Засаг дарга С.Ганцогт “Та нарын идэж байгаа мах антибиотекийн үлдэгдэлтэй шүү”гэж эрдэнэтчүүдийг айлгаж, заналхийлсэн удаатай. Өөрөөр хэлбэл, аймгийн хэмжээнд зах, худалдааны төвүүдээр зарагдаж байгаа мах өвчтэй, хүнсэнд хэрэглэж болохгүй ч та нар идэж байгаа шүү гэж С.Ганцогт дарга албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл энэ үгнийх нь төлөө түүнийг  сумын Засаг даргаас нь огцруулах хангалттай шалтгаан байна. 2017 оны Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар”Антибиотикийн үлдэгдэл тодорхойлох оношлуур худалдан авах”-ад зориулж 10 сая төгрөг төсөвлөсөн байна. Энэхүү 10 сая төгрөгөөр Баян-Өндөр сум зах дээр худалдаалагдаж буй маханд шинжилгээ хийх антибиотекийн оношлуур худалдан авах ёстой байсан ч өнөөдрийг хүртэл энэ ажил хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, антибиотекийн оношлуур худалдан авах 10 сая төгрөг салхинд хийссэн мэт алга болжээ.

Баян-Өндөр сумын ЗДТГ-ын Худалдан авах ажиллагаанаас 2017 оны зургаадугаар сарын 14-нд Шууд худалдан авалтаар “Дэлгэрэх баян даш” ХХК-д 10 сая төгрөг олгож “антибиотекийн үлдэгдэл тодорхойлох оношлуур” нийлүүлэх гэрээг байгуулжээ. Гэрээний дагуу “Дэлгэрэх баян даш” ХХК 2017 оны долоодугаар сарын 4-ний дотор “Антибиотекийн үлдэгдэл тодорхойлох оношлуур”-ыг нийлүүлэх үүрэг хүлээсэн ч 2018 оны нэгдүгээр сарын 8-ны байдлаар өнөөх оношлуур нийлүүлэгдээгүй ажээ.

AJLAAS halav

Зарим нэг албан бус мэдээллээс харвал  “Антибиотекийн үлдэгдэл тодорхойлох оношлуур” худалдан авах тендэрт “Дэлгэрэх баян даш” ХХК оролцоогүй, хувь хүн Засаг дарга С.Ганцогттой хуйвалдан тендэрийн болон бусад хууль тогтоомж зөрчин гэрээ байгуулсан нэрээр 10 сая төгрөг аваад алга болсон бололтой. Үүний уршгаар өнөөдөр Эрдэнэтэд худалдаалагдаж байгаа малын мах вакцины үлдэгдэлтэй, эмийн хортой гэдгийг тодорхойлж чадахгүй  өдий хүрчээ. Ялангуяа антибиотекийн үлдэгдэл тодорхойлох оношлуур иргэдийн идэшний үеэр маш их хэрэг болдог гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Өөрөөр хэлбэл, иргэд идшэндээ тарган мах, өөхтэй мах голдуу хайж хэрэглэдэг. Гэтэл тэр мах нь антибиотекийн үлдэгдэлтэй байх магадлал өндөр аж. Махны ченжүүд ч гэлтгүй малчид ямар ч хяналтгүйгээр дур зоргоороо малдаа тарга хүчний вакцин тарьдаг. Нэгэнт вакцин тариулсан малын махыг дор хаяж нэг сараас 45 хоногийн хугацаанд хүнсэнд нийлүүлж болохгүй заалттай. Энэ бүхнийг зохицуулах, хянаж шалгах антибиотекийн үлдэгдэл тодорхойлох оношлуур манай аймагт байхгүй учраас бидний хүнсэндээ хэрэглэж байгаа мах эрүүл ахуйн баталгаатай эсэх нь эргэлзээ төрүүлж байна. 2018 оны Баян-Өндөрийн Сум хөгжүүлэх сангийн санд антибиотекийн үлдэгдэл тодруулах оношлуур худалдан авахад зориулж дахиад 20 сая төгрөг тусган баталсан. Энэхүү 20 сая төгрөг дарга, даамлуудын халаасанд орох уу, иргэдийн төлөө зарцуулагдах уу гэдэг нь ч эргэлзээ төрүүлж байна.

С.Ганцогт даргаас  болж өнөөдөр эрдэнэтчүүдийн хэрэглэж байгаа мах баталгаатай эсэхийг баталж чадахгүй,  иргэдийн хүнсний хэрэглээнд аюул учирч байгаад хяналт тавьдаг газар гэж байна уу.    

 

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Глобал удирдагч дээд сургууль хамгийн олон тэтгэлэгт хөтөлбөртэй
  • Байгууллагын сургалтанд электрон ном, видео хичээл ашиглана
  • Гадаад багштай 45 хоногийн сургалтаар гадаадад суралцах хөнгөлөлт эдлээрэй
  • Хутаг-Өндөр суманд байгалийн гамшигт үзэгдэл болж бага насны хүүхэд энджээ
  • Б.Бат-Эрдэнэ: Ажлын цагаар төрийн албан хаагч сошиал орчинд аялахыг хориглосон
  • “Эрдэнэт”цэнгэлдэх хүрээлэнгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлав
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид цөөнхийн төлөөлөлгүй боллоо
  • Малчин багийг 138 сая төгрөгөөр байгуулна
  • Төрийн албан хаагч 12 сая төгрөгийн хөрөнгө үрэн таран хийжээ
  • Аймгийн ИТХ-ын XI хуралдаан болж байна
  • Баянцагаан багт “Төлөөлөгчийн нэг өдөр” болов
  • “BB” гэдэг нэр, үгнээс юундаа ингэтлээ айж, бэргэнэ вэ
  • “Эрдэнэт” үйлдвэр Булган аймагт хөрөнгө оруулалт хийхээр боллоо
  • Д.Дамба-Очир: Тунгалаг аа, надаас сум аваарай, буудах хэрэгтэй
  • Хүүхдийн эмнэлгийн нээлт боллоо
  • Д.Батлут: Хүүхдүүдэд хоносон хоол өгдөг, тогооч нь халдварт өвчний нян тээгч байна
  • “Орхон эмпати” сургуулийн дотуур байрны хүүхдүүд хоолны хордлогод оржээ
  • Х.Бадамсүрэн: Дэлхийн аваргад шилдэг 40 ажилтнаа явуулахаар шийдвэрлэсэн
  • Өсвөр насныханд үнэ төлбөргүй үйлчлэх “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв”-тэй боллоо
  • Д.Бүүвэйбаатар дарга аа, бохирын ус горхи мэт урссаар байг уу
  • 100 гаруй сурагчийн бүтээлийг 3.5 сая төгрөгөөр худалдан авлаа
  • Н.Үүрцайх: Би энд англи хэл сурахаас гадна амьдралд хэрэгтэй олон чадварыг сурсан
  • Х.Бадамсүрэн: “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкинд нэг ч долларын төлбөр төлөөгүй
  • “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд Хэвлэлийн бага хурал хийлээ
  • Д.Бат-Эрдэнэ захиралтай наймдугаар сургууль тэргүүтэй найман байгууллагад итгэл үзүүлжээ
  • Энэ хоёрын хэн нь нохой бөөстсөн юм бэ
  • Б.Мөнхдалай даргын албанд аудит хийхээс татгалзжээ
  • “Орхон АЗЗА”-г 100 хувь хувьчлахаар болжээ
  • “Сурагч менежер”-үүд сурталчилгаа хийж байв
  • Амарын талбайд сурагчдын үзэсгэлэн худалдаа болов