Нийтлэгдсэн: Wed, Jan 10th, 2018

Иргэний зөвлөлийн хоёр гишүүнийг ажлаас нь чөлөөлөв

IRGENII zyvlul-1

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Иргэний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, тэргүүлэгчид “хангалтгүй” үнэлгээ өглөө. Улмаар тус зөвлөлийн дарга Г.Эрдэнэбилэг, гишүүн Н.Даринчулуун нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийг таван хүний орон тоотой байгуулж, төсөв хөрөнгө батлан ажиллуулж байгаа ч өнөөдрийг хүртэл олон нийтэд танигдах хэмжээнд ажиллаагүй гэж үзлээ. Иймд дээрх хоёр гишүүний оронд гишүүн томилох сонгон шалгаруулалтыг явуулах тухай тогтоол гаргаж, Ажлын албанд үүрэг болголоо. Харин тэргүүлэгчдээс Иргэний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах ажлыг зохион багуулах комисст  “Аминчхан яриа” хууль зүйн зөвлөгөө өгөх ТББ-ын тэргүүн н.Батчимэг, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч А.Түвшинжаргал нарыг оруулах санал гаргасан байна.
Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар иргэдийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авах ажлыг эхлүүлж хэвшүүлэх. Мөн иргэний зөрчигдсөн эрхийг хангах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг авч, улирал тутам дүн шинжилгээ хийж, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Улсын хэмжээнд аймгуудаас Иргэний зөвлөл байгуулж, хөрөнгө санхүүгээр дэмжиж байгаа цөөхөн аймгуудын нэг нь манай аймаг юм. Аймгийн ИТХ-аас өнгөрсөн жил Орхон аймагт Хангайн бүсийн Иргэний зөвлөлийн байгууллагуудын зөвлөгөөнийг хийж, хөрөнгө санхүүгээр дэмжсэн. Гэсэн ч Г.Эрдэнэбилэг даргатай Иргэний зөвлөл жилд 10 гаруй сая төгрөгийн төсөвтэй боловч иргэдийн төлөө сэтгэл гаргаагүй гэдэгт аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва шүүмжлэлтэй байр суурьтай байлаа.

         161IRGENII zuvlul-2

             П.Пүрэвлхагва: Гишүүдийг 3 жилээр бариад байх албагүй

“Иргэний зөвлөлийн 5 гишүүний 2-ынх нь хугацаа дуусч байгаа. Гишүүдийг 3 жилээр бариад байх албагүй. Иргэний зөвлөл цагдаагийн байгууллагын талаар иргэдийн гомдлыг хүлээн авах ажлыг хийгээгүй. Иргэдийн төлөө сэтгэл гаргаагүй”.

 

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг хуульч Г.Баасан удирдаж, олон нийтэд ноцтой, баримттай асуудлыг дэлгэж эхэлсэн. Орон нутагт яг ийм төрхтэй, иргэдийн төлөө ажиллах үүрэгтэй байгууллагыг Орхон аймаг байгуулсан нь сайшаалтай. Иргэдийн зөрчигдсөн эрх, цагдаагийн байгууллагаас болж хохирсон иргэдийн гомдлын дагуу ажиллах үүрэгтэй Иргэний зөвлөлийн ажлыг сайжруулахад анхаарна гэдгээ П.Пүрэвлхагва дарга илэрхийллээ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • П.Пүрэвлхагва: Үйлдвэрийн нэг уурхайчин та энэ жил 100 гаруй сая төгрөгийн баялаг бүтээжээ
  • М.Мөнхбаатар: Уурхайчин та бүхэндээ, ахмадууддаа мэхийн ёсолъё
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Юмжаагийн Цэдэнбалын одонгоор шагнажээ
  • Х.Бадамсүрэн: Орон сууцны дэмжлэгийн мөнгийг 12 сая төгрөг болгож нэмэгдүүллээ
  • Хүний амь наснаас илүү бензины хэмнэлт гэж байх уу
  • Жолооны дамжаа 14 хоног болсон, гэвч…
  • П.Пүрэвлхагва: ГОК-ын цуваа төрийн хамгаалалттай цуваа биш шүү
  • Юмжаагийн Цэдэнбалын хөшөөний нээлт боллоо
  • Явган зам дагасан явган сурвалжлага III
  • Явган зам дагасан явган сурвалжлага II
  • Явган зам дагасан явган сурвалжлага I
  • П.Пүрэвлхагва: Эдийн засаг тогтворгүй бол хүн амын сэтгэл зүй тогтворгүй байдаг
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Улаан-Үд хотын зочин төлөөлөгчид “Эрдэнэт хотын өдөр”-өөр зочиллоо
  • Эрдэнэтийн шилдгүүдийг “Хотын өдөр”-өөр шагнаж урамшуулав
  • Гурван ихрийн гэр бүлд 3 өрөө байр олголоо
  • С.Батжаргал дарга нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавив
  • “Эрдэнэт өргөө кино театр”-ын нэр хүндэд халдсан мэдээлэлд хүлцэл өчиж, залруулга гаргаж байна
  • Номын нээлт болов
  • Улаан-Үд, Манжуур хотын төлөөлөгчид хүрэлцэн иржээ
  • Баярын хурал, Хүндэтгэлийн концерт болов
  • Тэргүүлэгч Л.Эрхбаатар сурагчидтай хамт Эрдэнэт хотын түүхээр “аяллаа”
  • С.Батжаргал дарга сурагчдад “Миний Эрдэнэт” хичээл заав
  • Өнөөдөр арванхоёрдугаар сарын 11, Эрдэнэт хотын өдөр
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна