Нийтлэгдсэн: Wed, Jan 10th, 2018

“Эрдэнэт”-ийн хувьцааг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ

NYMKA-1

Засгийн газрын хуралдаанаас гаргасан дээрх шийдвэртэй холбогдуулж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осороос дараах тодруулгыг хийлээ.
-“Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаанаас тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?
-Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий ордоос 10 хувийг Монгол улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэсэн заалт байдаг. Дээрх заалтыг үндэслэн “Эрдэнэт” үйлдвэрээс ард иргэдэд хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гаргалаа. Хувьцааг ард иргэдэд үнэ төлбөргүй олгоно. Олон улсын аудитын байгууллагаар “Эрдэнэт” үйлдвэрт үнэлгээг хийлгэсний дараа хэдий хэмжээний хувьцаа эзэмших вэ гэдэг илүү тодорхой болно.
Ашигтай ажилладаг компанийн хувьцаанаас ард иргэдэд олгохоор хувьцааны үнэ цэнийг илүү мэдэрдэг болно. Хөрөнгийн бирж ч мөн хөгжинө. Нөгөө талдаа компанийн засаглал илүү сайжирна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрт олон нийт хяналт тавьдаг болсноор бараа, материал өндөр үнэтэй шахах, улстөрчид хүнээ шахдаг зэрэг үзэгдэл байхгүй болно гэсэн үг.
-Цаашид төр стратегийн том ордууддаа ийм арга замаар иргэдийнхээ хяналтыг тогтоох нь гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, үйл ажиллагаа нь жигдэрсэн төрийн өмчит компаниудынхаа хувьцааг ард иргэдэд эзэмшүүлэх суурийг “Эрдэнэт”-ээр эхлүүлж байна.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь маргаантай байгаа. Энэ тохиолдолд ард иргэдэд хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гаргахаар асуудал үүсэхгүй юу?
-“Эрдэнэт” үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувь дээр маргаан байхгүй учраас асуудал үүсэхгүй.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • П.Пүрэвлхагва: Үйлдвэрийн нэг уурхайчин та энэ жил 100 гаруй сая төгрөгийн баялаг бүтээжээ
  • М.Мөнхбаатар: Уурхайчин та бүхэндээ, ахмадууддаа мэхийн ёсолъё
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Юмжаагийн Цэдэнбалын одонгоор шагнажээ
  • Х.Бадамсүрэн: Орон сууцны дэмжлэгийн мөнгийг 12 сая төгрөг болгож нэмэгдүүллээ
  • Хүний амь наснаас илүү бензины хэмнэлт гэж байх уу
  • Жолооны дамжаа 14 хоног болсон, гэвч…
  • П.Пүрэвлхагва: ГОК-ын цуваа төрийн хамгаалалттай цуваа биш шүү
  • Юмжаагийн Цэдэнбалын хөшөөний нээлт боллоо
  • Явган зам дагасан явган сурвалжлага III
  • Явган зам дагасан явган сурвалжлага II
  • Явган зам дагасан явган сурвалжлага I
  • П.Пүрэвлхагва: Эдийн засаг тогтворгүй бол хүн амын сэтгэл зүй тогтворгүй байдаг
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Улаан-Үд хотын зочин төлөөлөгчид “Эрдэнэт хотын өдөр”-өөр зочиллоо
  • Эрдэнэтийн шилдгүүдийг “Хотын өдөр”-өөр шагнаж урамшуулав
  • Гурван ихрийн гэр бүлд 3 өрөө байр олголоо
  • С.Батжаргал дарга нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавив
  • “Эрдэнэт өргөө кино театр”-ын нэр хүндэд халдсан мэдээлэлд хүлцэл өчиж, залруулга гаргаж байна
  • Номын нээлт болов
  • Улаан-Үд, Манжуур хотын төлөөлөгчид хүрэлцэн иржээ
  • Баярын хурал, Хүндэтгэлийн концерт болов
  • Тэргүүлэгч Л.Эрхбаатар сурагчидтай хамт Эрдэнэт хотын түүхээр “аяллаа”
  • С.Батжаргал дарга сурагчдад “Миний Эрдэнэт” хичээл заав
  • Өнөөдөр арванхоёрдугаар сарын 11, Эрдэнэт хотын өдөр
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна